Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхий дахинд

255 256 257 258 259 260 261
  • 96 настай оюутан сургуулиа дүүргэхээр болжээ
    2016 оны 4 сарын 24
    Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан ахмад дайчин, АНУ-ын иргэн Альфонсо Гонзалес ирэх тавдугаар сард их сургуулиа төгсөхөөр болсон бөгөөд тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай оюутнаар тодроод байна. Өдгөө 96 настай Альфонсо Гонзалес Өмнөд Калифорнийн Их Сургуульд элссэнээсээ хойш 70 жилийн дараа ийнхүү төгсөхөөр болоод байна. Тэрээр 1947 онд 25 настайдаа анх элсэн орж байсан бөгөөд 6 жилийн турш биологийн ангид суралцсан байна. Гэвч сүүлийн ганцхан улирал суралцаагүй орхисон бөгөөд өнгөрсөн жилээс гүйцээн суралцаж, төгсөхөөр болоод байгаа юм. Тухайн сургуульд түүний анх элсэн орж байсан биологи болон амьтан судлалын анги байхаа больсон учир түүнд зориулан ”Амьдралын түүх” хэмээх тусгай хөтөлбөрийг гаргаж өгсөн байна. Альфонсо Гонзалес ирэх 5 дугаар сарын 13-ны өдөр дипломоо гардан авахаар болжээ.
  • ”Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтыг нэр дэвшигч Берни Сандерс тэргүүлжээ
    2016 оны 4 сарын 24
    Америкийн ”Тайм” сэтгүүлийн 2016 оны ”Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалт гарсан байна. Уншигчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр уг жагсаалтыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас өрсөлдөж байгаа, нэр дэвшигч Берни Сандерс нийт уншигчдын 3.3 хувийн саналаар тэргүүлсэн байна. Тэрээр намынхаа өрсөлдөгч Хиллари Клинтоноос даруй гурав дахин их уншигчдын санал авчээ. Хамгийн сонирхолтой нь уг жагсаалтын хоёрдугаар байрт санал асуулгад оролцсон нийт уншигчдын 2.9 хувийн саналаар Өмнөд Солонгосын ”хөвгүүдийн” Big Bang хамтлаг жагссан байна. Өмнөх жилүүдэд уг жагсаалтанд багтаж байсан дуучин Лэди Гага, Канье Уэст, Адель, Тэйлор Свифт нарыг Өмнөд Солонгосын Big Bang хамтлаг ардаа орхин, ийнхүү хоёрдугаар байранд Мьянмарын шинээр томилогдоод байгаа гадаад хэргийн сайд Аун Сан Суу Чийгийн хамт жагслаа. Энэ удаагийн санал асуулгаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2 хувь, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 1 хувь, БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп 0.6 хувь, Жон Касич 0.4 хувь, Тед Круз 0.3 хувийн санал аван жагсаалтанд багтжээ.
  • “Исламын улс” 250 эмэгтэйг цаазалжээ
    2016 оны 4 сарын 23

    “Исламын улс” 250 эмэгтэйг цаазалжээ
  • Рио 2016 Олимпийн наадмын бамбарыг асаах ёслол явагдлаа
    2016 оны 4 сарын 22
    Олимпийн наадам үүссэн гэгддэг Грекийн Олимпиа хотноо өчигдөр ”Рио 2016” зуны Олимпийн наадмын бамбарыг асаах ёслол явагдлаа. Олимпиа хотноо орших Херагийн сүмд Олимпийн галт бамбарыг асаасан байна. Бамбарыг хүнхэр шилээр нарны гэрэл ашиглан асаадаг уламжлалын дагуу Грекийн алдарт жүжигчин Катерина Леху асаасан бөгөөд галт бамбарыг Грекийн уран гимнастикч Лефтерис Петруниасд гардуулсан байна. Лефтерис Петруниас Олимпийн галт бамбарыг Олимпийн наадмыг зохион байгуулагч орны төлөөлөгч болох воллейболын ахмад тамирчин Жиоване Гавиод дамжуулан өгсөн байна.
  • Б.Обама Персийн булангийн орнуудын удирдагчидтай уулзлаа
    2016 оны 4 сарын 22
    Пүрэв гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама арабын 6 улс орны удирдагчидтай уулзаж, Персийн булангийн бүс нутаг дахь аюулгүй байдлын асуудлаар ярилцсан байна. Уулзалтын гол сэдвийн нэг яах аргагүй Исламын Улс бүлэглэлийн эсрэг тэмцэх асуудал байлаа. Өнгөрсөн жил Барак Обама булангийн орнуудын удирдагчдыг Мэрилэнд дэх Ерөнхийлөгчийн зусланд урьж, хүлээн авч уулзсантай ижил энэ удаад Рияд хотноо ийнхүү талууд дахин уулзлаа. Өчигдрийн уулзалтанд Ерөнхийлөгч Барак Обамагийн хамт мөн АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Жон Керри болон АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөх Сюзан Райс нар оролцжээ.
  • Домогт дуучин Принц таалал төгсчээ
    2016 оны 4 сарын 22
    АНУ-ын домогт дуучин Принц буюу Рожер Нелсон пүрэв гарагт таалал төгсчээ.Түүний цогцсыг Миннеаполис мужийн Paisley Park дахь гэрээс нь олжээ.57 настай дуучин ердөө 7 хоногийн өмнө ханиад нь хүндэрсний улмаас эмнэлэгт хандаж байжээ. «1999» цомгоороо олны анхааралд орж ирсэн дуучны Purple Rain дууг бүх цагийн үеийн хамгийн шилдэг дуунуудын нэг гэж үздэг.
  • Боуннханг Ворачит Лаосын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    2016 оны 4 сарын 22
    Лаосын Үндэсний Ассемблейн чуулганд тус улсын шинэ Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явагдаж, санал хураалтын эцсийн дүнгээр Коммунист Намын дарга Боуннханг Ворачит Лаосын Ерөнхийлөгчөөр сонгогдон, томилогдсон байна. Боуннханг Ворачит томилогдсоныхоо дараа ”Улс орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэх сайн бөгөөд үнэнч шударга Ерөнхийлөгч байхаа амлаж байна. Миний бие Лаос улсын хууль дүрмийг чандлан сахиж, сайн туршлагыг эх орондоо нэвтрүүлж, Засгийн газрын бодлогын дагуу үйл ажиллагаа явуулахын сацуу энхийн, ардчилсан зарчмын дагуу улсынхаа гадаад бодлогыг бэхжүүлэхийг хичээн ажиллах болно” хэмээжээ.

    Лаосын Гадаад Хэргийн Сайдын албыг хашиж байсан Тонглун Сисулит мөн 99 хувийн саналаар тус улсын Ерөнхий Сайдаар сонгогдсон байна. Шинэ Ерөнхий Сайд 18 сайд бүхий танхимаа бүрдүүлжээ. Лаос улсын шинээр сонгогдоод байгаа хоёр удирдагч хоёулаа олон ургальч үзэлтэй улс төрчид бөгөөд хөрш зэргэлдээх АСЕАН-ы гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа зузаатгах асуудлыг чухалчилж байгаа ажээ. Лаос улс мөн энэ жил АСЕАН хэмээх бүс нутгийн энэхүү томоохон байгууллагыг тэргүүлж байгаа билээ.
  • Газрын тосны үйлдвэрт дэлбэрэлт боллоо
    2016 оны 4 сарын 22
    Мексикийн булангийн өмнөд эргийн Коатзакоалкос хотод байрлах газрын тосны үйлдвэрт томоохон хэмжээний дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтийн улмаас олон арван хүн бэртэж гэмтэн,13 хүн нас барсан талаар Мексикийн эрх баригчид мэдээлж байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар лхагва гаригийн өдрийн 3 цаг 15 минутанд, Клорадос3 нэртэй химийн үйлдэрт болсон байна. Уг химийн үйлдвэр нь Мексикийн төрийн өмчит газрын тосны Пемекс компанитай хамтран ажилладаг Мексихем компаний үйлдвэр байжээ. Дэлбэрэлтийн дараах тэнгэрт дэгдсэн хар утаа бүхий дүрс бичлэгийг Мексикийн төв телевизээр шууд дамжуулсан байна. Төрийн өмчит газрын тосны Петролеос Мексиканос буюу товчоор Пемекс компаний зүгээс хийсэн мэдэгдэлд 30 ажилтан бэртэж, гэмтсэн гээд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн компаний зүгээс галыг бүрэн хяналтандаа аваад байгаа гэсэн боловч аюулгүй байдлын үүднээс ард иргэдийн үйлдвэрийн бүсээс хол байхыг онцгой анхааруулсан байна.
  • Фото: Хатан хаан II Элизабет 90 нас хүрлээ
    2016 оны 4 сарын 22
    ФОТО:Хатан хаан II Элизабет 90 нас хүрлээ
  • Франц улс онцгой байдлын хугацааг 2 сараар сунгалаа
    2016 оны 4 сарын 21
    Лхагва гаригт Францын Ерөнхий Сайд тус улсын аюулгүй байдлын талаар мэдэгдэл хийлээ. Ерөнхий Сайд Мануэль Валльс өнгөрсөн 11 дүгээр сард Парис хотноо гарсан халдлагын дараагаар улс орон даяар зарласан онцгой байдлын хугацааг дахин хоёр сарын хугацаанд сунгах гэж байгаа тухай мэдэгдсэн байна. Тус улсад зохион байгуулагдах хөл бөмбөгийн ЕАШТ болон мөн Тур-Де-Франс олон улсын дугуйн уралдаантай холбоотойгоор ийнхүү онцгой байдлын хугацааг сунгахаар болсон бөгөөд парламентаас уг саналыг зөвшөөрсөн тохиодолд хучин төгөлдөр болох юм байна. Сүүлийн саруудад гарсан халдлагуудаас үзэхэд олон хүн цугларсан газарт террористууд халдлага үйлдэж байгаа учир уг саналыг гаргаж байгаа юм. Францын албаныхны мэдээлснээр ирэх 6, 7 дугаар сард болох дээрх тэмцээн, уралдааныг 8 сая гаруй хүн үзнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан гэжээ.
  • Хууль бусаар худалдаалагдсан зааны соёо, ясыг устгажээ
    2016 оны 4 сарын 21
    Камеруны нийслэл Яунде хотноо хууль бусаар худалдаалагдсан 2000 орчим зааны соёо болон ясыг шатаан, устгалд оруулсан байна. Тус улсын эрх баригчдын хэлж байгаагаар энэ удаагийн арга хэмжээ нь Африкийн түүхэн дэх хамгийн томоохон хэмжээний устгал болсон гэжээ. Гал тавих эхлэлийг НҮБ дахь АНУ-ын элчин сайд Саманта Пауэр, Камеруны албаны хүмүүсийн хамтаар явуулсан байна. Энэхүү устгалын арга хэмжээг амьтны гаралтай бараа бүтээгдэхүүний хууль бус наймааны эсрэг тэмцэлд ялалт байгуулсныг билэгдэн зохион байгуулсан байна. Камеруны албаныхны мэдээлснээр устгалд оруулж шатаасан зөвхөн зааны соёоны хэмжээ гэхэд 3.5 тонн хүрсэн гэжээ. Төв Африкийн бүс дэх зааны тоо толгойн хэмжээ 2002 оноос 2012 оны хооронд 67 хувиар буурч, хорогдсон байна.
  • Японы хэвлэлийн эрх чөлөө аюулд ороод байна
    2016 оны 4 сарын 21
    Японы хэвлэл мэдээллийн эрх чөлөө томоохон аюулд ороод байгааг анхаарууллаа
  • Далайн мөсөн дунд гацсан халимуудыг чөлөөллөө
    2016 оны 4 сарын 21
    Далайн мөсөн дунд гацсан халимуудыг чөлөөллөө
  • Фидель Кастро Конгрессийн хуралд үг хэллээ
    2016 оны 4 сарын 21
    Кубын удирдагч асан Фидель Кастро Коммунист намын хуралдаанд үг хэллээ. Өдгөө 89 настай Фидель Кастро Конгрессийн хуралдаанд зочилж, үг хэлсэн нь түүний хувьд бараг үдэлтийн гэж хэлж болох түүхэн үйл явдал боллоо. Тэрээр удахгүй 90 нас хүрэх гэж байгаагаа дурьдаад түүнийг нас барсны дараагаар түүний эхлүүлсэн үйл хэрэг, үзэл санааг цаашид үргэлжлүүлэн авч явахыг нийт гишүүдэд ухуулан сануулж, захисан байна. Мөн тэрээр Конгрессийн хуралд урьсанд болон түүний үгийг сонсч байгаад талархал илэрхийлжээ. Фидель Кастро ”Магадгүй би энэ танхимд сүүлийн удаа үг хэлж байж болох юм. Өнөөдөр намайг урьж, миний үгийг сонсч байгаа явдлыг нэр төрийн хэрэг гэж хүлээн авч байна. Та бүхэнд болон ялангуяа миний хамтран зүтгэгч Рауль Кастрод гүнээ талархаж байна” гэжээ.
  • Мансууруулах бодисын асуудлаар НҮБ-ын тусгай чуулган явагдлаа
    2016 оны 4 сарын 20
    Дэлхийн мансууруулах бодисын асуудлаарх НҮБ-ын тусгай чуулган явагдлаа
  • Нью-Йорк мужийн сунгаанд Х.Клинтон, Д.Трамп нар ялалт байгууллаа
    2016 оны 4 сарын 20
    Нью-Йорк мужийн сунгаанд Х.Клинтон, Д.Трамп нар ялалт байгууллаа
  • Хөл бөмбөгийн ДАШТ-ий цэнгэлдэх хүрээлэнгүүдийг шалгаж эхэллээ
    2016 оны 4 сарын 20
    Олон улсын хөл бөмбөгийн холбооны шинэ Ерөнхийлөгч Жанни Инфантино ОХУ-ын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирж, 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд явагдах цэнгэлдэх хүрээлэнгүүдийн бэлтгэл ажилтай танилцаж эхлээд байна. Тэрээр мягмар гаригт Москва хотын дарга Сергей Собянины хамтаар Лужники цэнгэлдэх хүрээлэнд зочилж, уг цогцолборт хийгдэж байгаа барилга, засварын явцтай танилцсан байна. 81000 хүний суудал бүхий Лужникийн цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтууд явагдах болно. Жанни Инфантино өнгөрсөн 2 дугаар сард ОУХБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаагаа ийнхүү 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулагч ОХУ-д айлчилж байгаа нь энэ юм. Жанни Инфантино ОХУ-д ажилласны дараагаар 2022 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Катар улсад мөн зочлох юм байна.
  • Янданд гацсан “нууц амраг бүсгүй”
    2016 оны 4 сарын 20
    Янданд гацсан “нууц амраг бүсгүй”

    00
  • Перуд Зика вирус бэлгийн замаар дамжсан анхны тохиолдол бүртгэгдлээ
    2016 оны 4 сарын 20
    Перу улсад Зика вирүст халдвар бэлгийн замаар дамжсан анхны тохиолдлыг мэдээлжээ. Тэрээр 32 настай эмэгтэй бөгөөд ямар нэгэн улсруу аялаагүй, харин нөхөр нь Венесуэл улсад аялаад ирсэн гэжээ.

    Мөн шинэ Гвиней улсад лабораторид суурилсан тандалтын эргэмж судалгаагаар Зика вирүст халдварын 6 тохиолдлыг илрүүлжээ.

    Дашрамд дурьдахад, ирэх он гэхэд 3-4 сая хүн вирусын халдвар авч болзошгүй гэж ДЭМБ тооцоолжээ. Одоогоор дэлхийн 32 оронд халдвар бүртгэгдээд байна: Барбодос, Ботив, Бразил, Колумб, Мексик, Панам, Тайланд, Малайз, Филиппин, Малдивын арлууд зэрэг болно.
  • Талибаны зүгээс томоохон хэмжээний халдлага үйлдлээ
    2016 оны 4 сарын 20
    Талибан бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах засгийн газрын аюулгүй байдал хариуцсан байгууллагын төв байр луу халдлага үйлдлээ. Халдлагын улмаас маш олон хүн амь үрэгдсэн бөгөөд одоогоор тоо хэмжээг нь тогтоох боломжгүй байгаа талаар тус улсын Дотоод Яамнаас мэдэгдэж байсан бол амь үрэгдэгсдийн тоо 28-д хүрсэн талаар Кабул хотын цагдаагийн дарга, генерал Абдул Рахман Рахими мягмар гаригийн үдэш мэдээлсэн байна. Уг мэдэгдэлд мөн амиа золиослогч этгээд тухайн газарт дэлбэрэлт үйлдсэний дараагаар зэвсэгт этгээдүүд гал нээж эхэлсэн талаар мэдээлсэн байна. Афганистаны Нийгмийн Эрүүл Мэндийн сайд Исмайл Кавасигийн хэлснээр халдлагын улмаас шархдаж, бэртэж гэмтсэн 208 хүн эмнэлэгүүдэд хүргэгдэж ирсэн байна. Люксембургт үргэлжлэн явагдаж байгаа Европын Холбооны Гадаад Хэргийн Зөвлөлийн уулзалтын үеэр еврокомиссар Федерика Могерини Кабулд халдлага гарсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
255 256 257 258 259 260 261
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    17 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    34 мин
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
    44 мин
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
    13 цаг 2 мин
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    15 цаг 28 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    17 цаг 9 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    17 цаг 10 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    18 цаг 33 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    18 цаг 44 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    20 цаг 0 мин
  • Трамп Орос, Украиныг эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн ч Зеленский мэдээгүй байжээ
    20 цаг 39 мин
  • Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
    21 цаг 7 мин
  • ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
    21 цаг 14 мин
  • Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа
    21 цаг 30 мин
  • Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
    21 цаг 40 мин
  • “Хүн аалз” киноны од Тоби Магуэр экс эхнэрийнхээ хуримыг ХӨТӨЛЖЭЭ
    22 цаг 3 мин
  • З.Эрдэнэ-Очир: Багш маань “Таван хүний өмнө ч, тавин хүний урд ч, таван мянга, таван зуун хүний хажууд ч өөрийн ур чадварыг бүрэн харуул. Тайзыг, үзэгчдийг том, жижиг, олон, цөөн гэж ялгаж болохгүй” гэж сургадаг байсан нь санаанаас гардаггүй юм
    22 цаг 31 мин
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
    23 цаг 0 мин
  • Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
    23 цаг 8 мин
  • “Breaking Bad” цувралын жүжигчин Р.Ж.Митте 34 насандаа таалал төгслөө
    23 цаг 23 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК