Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Эрдэнэ-Очир: Багш маань “Таван хүний өмнө ч, тавин хүний урд ч, таван мянга, таван зуун хүний хажууд ч өөрийн ур чадварыг бүрэн харуул. Тайзыг, үзэгчдийг том, жижиг, олон, цөөн гэж ялгаж болохгүй” гэж сургадаг байсан нь санаанаас гардаггүй юм

2026-10-13
0
ЖИРГЭХ

Тал нутгийн сэлүүн дайд, монгол хүний уужим сэтгэлийг ая дан, аялгуу эгшгээр дүрслэх аваас уртын дуу л нэн тэргүүнд бодолд торно. Цаг хугацааны дэнсийг өртөөлөн хүний сэтгэл, зан араншингийн толь болж, мэдрэмжийн гэгээ, өв соёлын давтагдашгүй өвөрмөц илэрхийлэл болон үлдсэн уртын дууны залгамж, хөг аялгууг өнөө цагийн сонсогчдод хүргэж яваа нэгэн бол уртын дуучин Зааны Эрдэнэ-Очир. Тэрбээр энэ сарын 19-нд “Баярлана даа” уран бүтээлийн тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд хийх гэж байна. Ийнхүү анхны бие даасан тоглолтоо Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү багшийнхаа “Баярлана даа” дуугаар нэрлэжээ. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.


-Таны өвөө уртын дууг их сайхан дуулдаг хүн байсан гэж сонссон. Хоёулаа ярилцлагаа дурсамжаас тань эхлэх үү?

-Өвөө маань ардын өв соёлыг түгээгч хүн байсан. Уртын дууг таны хэлдгээр их сайхан дуулна. Мөн ерөөл, магтаал ч хэлнэ. Бэр гуйна. Багадаа өвөөгөө дагаад л найр, наадамд их хэснэ. Ер нь өвөө хаана байна би тэнд л давхиж явдаг байсан даа. Өвөөгөө нутгийн буурлуудтай хууч хөөрөөд, найр хөгжөөж, ерөөл талбихыг харах их дуртай сан. Торниод ахлах ангид орсны дараа өвөө хамт очсон найр, наадам дээрээ намайг их дуулуулна. Нутгийн хүмүүс ч дуулдаг гэж мэдэх болохоор дугараа барина. Одоо бодоход олны өмнө гарч, нүүр хагарахад сургаж байсан шиг байгаа юм.

-Олонх дуучдын авьяас өвлөгдсөн байдаг. Гэр бүлд тань өөр урлагийн хүн бий юу?

-Өвөөгөөс гадна эмээ маань ардын дуу, тэр дундаа морины дууг ганган дуулдаг хүн байсан. Намайг бага байхад жил болгон сумын клубд шинэ жилийн концерт болдог байлаа. Тэр концертод эмээ их орно. Эмээгээ тайзан дээр дуулахыг харах тун сайхан санагддаг байж билээ. Ээж минь мөн сумынхаа соёлын төвд гуч гаруй жил ажилласан, ардын хөгжим их сайхан тоглодог хүн бий. Шаггүй ч дуулна шүү.

-Та өвөө, эмээгийн хүүхэд байсан бололтой?

-Тийм ээ, би өвөөгийнхөө гал дээр гарсан зээ хүү нь. Өвөө, эмээгийнхээ халамж, хайр, сургаал, ухаанаар хүн болсон доо.

-Ер нь ажаад байхад хүнд өссөн орчин их чухал. Хөдөө мал хунарт явахдаа ээрэм талд дуулж өссөн хүүхдүүд том болоод нэртэй дуучид болсон түүх цөөнгүй. Ингэхэд таны төрсөн нутаг хаана вэ?

-Би Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрж, өссөн. Говь, хангай хосолсон үзэсгэлэнтэй, тэнүүн сайхан хөндий бий.

Манай нутагт нутгийн түмний шүтээн болсон Мандал хайрхан гэж сүрлэг хайрхан байдаг. Тэр хайрхны энгэрт хонь хариулж, эмнэг сургаж, хурдан морь унаж хүүхэд насаа өнгөрөөсөн дөө. Мэдээж мал хунарт явахдаа дуулалгүй яахав.

-Өвөө нь найр, наадамд таныг дуулуулдаг байсан талаар түрүүн дурссан. Хүүгийнхээ авьяасыг эрт таньж, хөгжүүлж байж ээ?

-Өвөө, эмээ хоёр минь хүүхэд байхаас л “Миний хүү дуучин болно оо” гэж ерөөдөг байсан. Их сургуульд тэнцэхээс өмнө хагас жилийн сургалтын төлбөрийг маань бэлдчихээд “Хүү дуучны сургуульд орно” гээд их л хөөрцөглөж байсан улс.

Би 2011 онд конкурс өгөөд, СУИС-д орсон юм. Их сургуульд тэнцсэн гэх батламжаа аваад цээжинд баяр багтахгүй амьтан хөдөө гэр рүүгээ ярьж байснаа огт мартдаггүй. Намайг дуучин болоосой гэж хамгийн их хүссэн хүмүүс бол миний буурлууд. Сургуулиа төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байгаагаа харуулж чадаагүйгээ бодохоор дотор хөндүүрлэдэг. Би өвөөгөөрөө овоглодог. Тиймээс сайн сайхан аж төрж, өвөөгийнхөө нэрийг өндөр дуудуулж, өргөн олонд сайнаар хэлүүлж явах сан гэж боддог.

-Эмээ, өвөөгийн хүү эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, өвлүүлсэн авьяасыг нь өнгөлж, тордож явна шүү дээ. Харин одоо хоёулаа анхны бие даасан тоглолтын тань талаар ярилцъя...

-Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг хүн өөрөө гэлцдэг. Миний хувьд Зааны Эрдэнэ-Очир гэх алдраар дуурсагдах сайхан хувь заяанд мэндэлсэн. Үүнээс гадна дуучин гэх том овгоор овоглож, дуучин Эрдэнэ-Очир гэж дуудагдаж байгаа нь дан ганц өөрийн хичээл зүтгэл бус хайртай хүмүүсийн минь чин хүсэл, итгэл, дэм байсан. Ерөөс санаанаас огт гардаггүй нэг түүхээ хуваалцах уу.

-Тэгэлгүй яахав...

-Эмээ маань их сургуулиа төгсөх хавар бурхан болсон юм. Намар нь сургалтын төлбөр нэхэгдээд хэцүү байсан ч эмээгээ зовоохгүй гээд үг дурссангүй. Гэтэл нэг өдөр даавуунд нямбайлж боогоод, хүзүүндээ зүүчихсэн байсан 320 мянган төгрөг атгуулдаг байгаа. Тухайн үед бие нь нэлээд ядруу, дуу нь бүр цаашаа орчихсон байсан хэр нь гартаа сахиус, бурхан аятай нандигнаж атгасан зүйлээ өгөхдөө надад “Сургуулиа заавал төгсөөрэй, миний хүү” гэж хэлсэн. Сургалтын төлбөртөө нэмэрлэг гээд өөрөөсөө харамлаж хураасан нь тэр.

Намайг сайн дуучин болоосой, сайхан амьдраасай гэж тэгтлээ их хүссэн хэрэг. Энэ халуун сэтгэлийг нь бодохоор хазгай гишгэж боломгүй бодогддог. “Хүү нь хүслийг нь гүйцээж, дуучин Зааны Эрдэнэ-Очир гэж дуудагдах болсон” гэж хэлмээр санагддаг. Энэ сэтгэлээрээ анхны уран бүтээлийн тоглолтоо толилуулахаар зорьж байгаа.

-Энэ сарын 29-нд болох тоглолтоо Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү агсны ая, яруу найрагч Р.Баярсайханы шүлэг “Баярлана даа” дуугаар нэрлэсэн байна. Энэ тухайгаа хуваалцахгүй юу?

-Би Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү багшийн отгон шавь. Хөгжмийн зохиолч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Н.Баасандорж ахаараа дамжуулж, “Баярлана даа” дуугаа дуулах эрхийг багшаасаа авч байлаа.

“Баярлана даа” бол эрхэм багштайгаа багш, шавь бололцох их хувь хайрласан, миний хайртай уран бүтээл. Нийтийн дууг хэрхэн дуулах, ая данг нь яаж зохимжтой гаргах, дуундаа сэтгэл, мэдрэмжээ хэрхэн шингээх гээд маш олон ур чадварыг Н.Чулуунхүү багшаасаа суралцсан. “Баярлана даа” дуугаа 2019 онд шинэчилж дуулсан. Хөгжмийн найруулгаа хийлгэхээс эхлээд хоолой бичүүлж, дуу бэлэн болох хүртэлх бүх зүйл дээр багш маань зааж, зөвлөсөн.

Харин цар тахал, хөл хорионы үе таараад дариу дүрсжүүлж чадахгүй явсаар 2023 онд клипээ цацсан. Дуугаа бичүүлсний дараа “Шавь нь анхны тоглолтоо энэ дуугаараа нэрлэнэ ээ” гэж багшдаа амласан юм. Энэ амлалтаа биелүүлж, анхны уран бүтээлийн тоглолтоо “Баярлана даа” гэж нэрлэсэн хэрэг.

- Н.Чулуунхүү багшийнхаа хэчнээн дууг шинэчилж дуулсан бэ?

-Багшийнхаа олон түмэнд хүргэж, ардын дуу шиг аялагддаг болсон олон сайхан уран бүтээлийг шинэчилж, дуулсан. Ууган нь “Баярлана даа”. Дараа нь яруу найрагч Д.Дагвадорж ахын шүлэг, багшийн аялгуу “Гайхуулж явлаа” дууг сэргээж дуулсан.

Одоо Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Бурмаа эгчтэйгээ хамтран Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Дашзэвэг гуайн шүлэг, Н.Чулуунхүү багшийн аялгуу “Ай даа, хүмүүс минь амьдрах сайхан” хэмээх уран бүтээл дээр ажиллаж байна.

Багшийн маань дуунуудын үг, аялгуу их онцлогтой. Монгол найрын хойморт, монгол түмний дунд сайхан уран бүтээлүүдийг нь үргэлж эгшиглэж байгаасай гэж хүсдэг. Тиймээс уран бүтээлүүдийг нь өөрийнхөө хэмжээнд шинэчлэн дуулж, урын сангаа баяжуулахыг хичээдэг.

-Энэ хүртэл маш олон тайзан дээр гарч, мөн олон хүнд дуу, уран бүтээлээ хүргэсэн байх. Хүн бүхэнд эхэлсэн цэг гэж бий. Та хамгийн анхны тайз, үзэгчдийн талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Миний хамгийн анх гарсан тайз бол Хүрээмарал сумын соёлын төвийн тайз, анхны сонсогчид маань нутгийн түмэн. Тухайн үед сургуулийн урлагийн үзлэгт тэнцсэн хүүхдүүд сумынхаа сүлд модны наадмын нэгдсэн тоглолтод ордог байсан юм.

Анх дөрөвдүгээр ангидаа урлагийн үзлэгт орж, сумын төвийн сүлд модны наадамд оролцож байлаа. Түүнээс хойш Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Хүрээмарал сумын “Дэлгэрбаян” дунд сургуулийн дуу хөгжмийн багш Т.Дагийсүрэн багштайгаа аймаг, бүсийн олон тэмцээнд оролцсон.

-Та уртын дуучин мэргэжилтэй. Уртын дуучнаар мэргэших сонголтыг хэрхэн хийж байв?   

-Уртын дуучин болоход нөлөөлсөн хүмүүсийн нэг бол миний мэргэжлийн багш, Монгол Улсын гавьяат жүжигчин, монгол бөхийн засуул Б.Батболд агсан. СУИС-д элсэхээр ур чадварын шалгалт өгөх үед багштайгаа анх танилцаж байлаа. Хүнгэнэсэн хоолойтой, сүрлэг сайхан эр СУИС-д тэнцсэн гэх батламж гардуулахдаа нэрийг маань анх дуудсан юм. Багшаасаа батламжаа авахдаа л “Энэ хүн шиг л дуучин болъё” гэж бодогдсон. Ингээд уртын дуучны ангид орж, мэргэжлийн багшаараа сонгосон. Хайртай багшийнхаа удирдлага дор таван жил суралцсан.

Сургуулиа төгссөн хойноо ч багштайгаа ажил, амьдралын замд дөрөө нийлж, тэр эрхэм хүмүүнээс олон зүйлийг үлгэрлэсэн.

-Тухайлбал...?

-Дуулах ур чадвараас гадна зөв хүн байх, биеэ зөв сайхан авч явах, нэг зангаараа, үнэн мөрөөрөө амьдрах гэхчилэн амьдралын олон ухаанд суралцсан. Миний багш аав шиг, ах шиг нөмөртэй хүн байснаас гадна жинхэнэ монгол эр явлаа.

Бүх хүнтэй, бүх цаг үед нэг л зангаараа харилцана. Үргэлж бусдад дэмтэй, тустай явахыг мэрийнэ. Элдэв чамирхал, илүү зангүй, сайлахад үг багадахаар сайхан хүн байсан. Эрхэм багшийнхаа шавь болж, сургасан, үлгэрлэснийг нь санаж, түгээж яваагаа маш том хувь заяа гэж боддог.

-Багшийнх нь хэлж, сургадаг байсан үгсээс санаанд тод үлдсэнийг нь хуваалцахгүй юу?

-Багш бидэнд “Мөнгө л олох гэж дуулдаг хүн битгий болоорой. Хүндэтгээд урьсан газар цаг, зав чинь таарвал өртөг, төгрөг харалгүй очоод сайхан дуулчих. Талархсан сэтгэл нь үйлс заяа тэгшилдэг юм шүү” гэж их хэлдэг байсан. Мөн “Таван хүний өмнө ч, тавин хүний урд ч, таван мянга, таван зуун хүний хажууд ч өөрийн ур чадварыг бүрэн харуул. Тайзыг, үзэгчдийг том, жижиг, олон, цөөн гэж ялгаж болохгүй” гэж сургадаг байсан нь санаанаас гардаггүй юм.

-Таны гэр бүлийн хүн бас дуулдаг уу?

-Миний хань бид хоёр нэг нутгийнх. Сэтгүүлч мэргэжилтэй эмэгтэй бий. Бид хөөрхөн охинтой. Амьдралын хамгийн том түшиг, нөмөр бол хүний хань байдаг юм билээ. Хань минь урлагийн ажилд, уран бүтээлийн замд гол төлөвлөгч, том нөмөр байдаг.

-Их сургуулиа төгссөний арван жилийнхээ босго дээр анхны уран бүтээлийн тоглолтоо олонд толилуулах гэж байна. Энэ хугацаанд хэчнээн бүтээл дээр ажилласан бэ?

-Үе, үеийн сор уран бүтээлчдийг бэлтгэсэн СУИС гэх том айлыг төгсөөд арван жил болжээ. Энэ хугацаанд олон арван уран бүтээл дээр ажиллаж, сонсогчдодоо хүргэсэн байна.

Олон сайхан ах, эгч нар, үе тэнгийн найзуудтайгаа урлагийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж, дуу хуураа түмэнд хүргэж байгаадаа талархал дүүрэн байдаг. Тиймээс үзэгчдэдээ уран бүтээлийн тайлангаа тавихаар тоглолтоо төлөвлөсөн байгаа. Дуу гэдэг ямар ч хэлбэрээр, ямар ч цаг үед хүн бүрийн дотор өөр, өөрийнхөөрөө эгшиглэж байдаг. Тийм л аялгуу, ая дуугаа өргөх анхны тоглолтоороо уулзацгаая.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүн аалз” киноны од Тоби Магуэр экс эхнэрийнхээ хуримыг ХӨТӨЛЖЭЭ
З.Эрдэнэ-Очир: Багш маань “Таван хүний өмнө ч, тавин хүний урд ч, таван мянга, таван зуун хүний хажууд ч өөрийн ур чадварыг бүрэн харуул. Тайзыг, үзэгчдийг том, жижиг, олон, цөөн гэж ялгаж болохгүй” гэж сургадаг байсан нь санаанаас гардаггүй юм
“Breaking Bad” цувралын жүжигчин Р.Ж.Митте 34 насандаа таалал төгслөө
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүн аалз” киноны од Тоби Магуэр экс эхнэрийнхээ хуримыг ХӨТӨЛЖЭЭ
    10 мин
  • З.Эрдэнэ-Очир: Багш маань “Таван хүний өмнө ч, тавин хүний урд ч, таван мянга, таван зуун хүний хажууд ч өөрийн ур чадварыг бүрэн харуул. Тайзыг, үзэгчдийг том, жижиг, олон, цөөн гэж ялгаж болохгүй” гэж сургадаг байсан нь санаанаас гардаггүй юм
    37 мин
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
    1 цаг 6 мин
  • Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
    1 цаг 14 мин
  • “Breaking Bad” цувралын жүжигчин Р.Ж.Митте 34 насандаа таалал төгслөө
    1 цаг 29 мин
  • Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
    1 цаг 32 мин
  • “Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
    1 цаг 39 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газраас 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    2 цаг 39 мин
  • Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
    2 цаг 43 мин
  • Үйл явдал: Баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ
    2 цаг 48 мин
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
    18 цаг 44 мин
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
    19 цаг 32 мин
  • МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
    20 цаг 14 мин
  • Францын Citroën компани домогт 2CV загвараа цахилгаан хөдөлгүүртэйгээр дахин амилуулна
    20 цаг 18 мин
  • Францын музейгээс хулгайлагдсан Ренуарын хоёр зургийг олж, зургаан сэжигтнийг баривчилжээ
    20 цаг 51 мин
  • Ш.Ёл: Дархан цаазат газрын 80 хувийг шатаасан, тэнд нэг ч ан амьтангүй боллоо
    20 цаг 56 мин
  • Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
    21 цаг 4 мин
  • О.Цогтгэрэл: Томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй
    21 цаг 11 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой, эцэслэгдээгүй байна
    21 цаг 17 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
    21 цаг 25 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК