
Ардчилсан намын бүлгийн даргын санал хураалтын явцын талаар АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Намын даргын ажил ачаалал ихтэй, томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Өнгөрсөн долоо хоногт зарим гишүүн оролцох боломжгүй байсан тул санал хураалтыг хойшлуулах санал гаргасан. Харин өнөөдөр 42 гишүүнээс 41 нь оролцож, нууц санал хураалт явагдаж байна” гэв.






















































