
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар намын бүлгийн даргын асуудлыг хэлэлцэж буй. Тухайлбал, Бүлгийн дарга О.Цогтгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Б.Түвшин, Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ мэдэгдээд байгаа юм. Иймд тэдний намтарыг хүргэе.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ТҮВШИН
1993 онд Завхан аймгийн Нөмрөг сумийн 10-н жилийн дунд сургууль
1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургууль, Эдийн засагч, нягтлан бодогч
2007 онд Итали Улсын Триесте хотын Олон Улсын Бизнесийн Их Сургууль, Олон Улсын Бизнесийн удирдлага
2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн Сургууль, Эрх зүйч
2018 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр
2016 оноос Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд Докторант
-
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1999 онд Худалдаа хөгжлийн банкинд Эдийн засагч
2000-2002 онд Эрэл ХХК-д Ахлах нягтлан бодогч
2003-2018 онд Апу ХК-д Санхүү хариуцсан захирал
2016-2024 онд Миг даатгал ХХК-д Ерөнхий захирал
2016-2024 онд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
УИХ-ЫН ГИШҮҮН Х.ТЭМҮҮЖИН
1979 онд Төв аймгийн Зуун мод сумын II-р арван жил
1994 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль - Эрх зүйч /бакалавр/
1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль – Хууль Зүйн ухааны боловсролын магистр
-
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1994-2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн багш
2004-2008 онд Нээлттэй академи Төрийн бус байгууллагын тэргүүн
2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд
2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн























































