Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдүгээчилнэ ээ гэж...

Нийтлэлч: Б.Наминчимэд 2017-12-25
0
ЖИРГЭХ

Дундад зууны тухай, за бүр наанадаж өнгөрсөн зууны гуч дөчөөд оны үйл явдал бүхий кино үзэж суутал гэнэтхэн гөлийтөл нь индүүдчихсэн, индүү нь ирмэгтэж, сүүдэртсэн дээлтэй нөхөр гараад ирэнгүүт, дээл нь орчин цагийн гялалзсан саатай хятад торгоор урласан бол үзэх ямар ч дур сонирхолгүй болоод, сувгаа солихоос аргагүй болж байгаа юм. Тэгээд зогсохгүй өнөөх дүрүүд нь орчин цагийн залуусын хэл яриагаар яриад байвал, бүр байчихаад Улаанбаатарын аль нэг загварын шоунд загвар үзүүлдэг залуус шиг гоолиг, цэвэрхэн, булбарай царайтай бол юун түүхэн уран сайхны кино вэ, хэтрээд онигоо талруугаа орчихно. 


Кино хийнэ гэдэг онигоо ярихтай адилгүй, ялангуяа түүхэн киног хариуцлагатай, няхуур зүтгэн байж бүтээдэг.


Акира Курасавагийн "Долоон Самурай"-г үзээрэй. Тэнд зөвхөн Самурай болоод эгэл тариачид, дээрэмчдийн мөн чанарыг нээж үзүүлээд зогсохгүй дундад зууны Японы хөдөө тосгоны амьдралыг дурайтал нь тольдон харуулж байгаа юм. Тариачид нь ямар хувцастайг, ямар царай төрхтэйг, айхаараа яаж амаа ангайгаад хөшиж орхидгийг гэх мэтчилэн. Итгүүлэн үнэмшүүлэх чадвар гэдэг нь урлаг, утга зохиолын нэгэн амин сүнс, тулгуур нь юм. 


Мэдээж хэрэг 30-аад онд өнөөгийн загварлаг булбарай залуус шиг цэвэрхэн сайхан нь байсан л байх, бас хувцсаа цогийн индүүгээр дардаг нь ч байсан л хэрэг. Гэвч нийтээрээ тиймгүй шүү дээ. Тэр дундаа дундад зууны тэр их дайн тулааны үед... Урлаг утга зохиол нэгжээр дамжуулан нийтлэгийн мөн чанарыг үзүүлдэг. 


"АРАВТ" киног манайхан нэг хэсэг нэлээд шуугиж, сайшаасан. Яах аргагүй сэдвийн сонголт бол гайхалтай. Тэр их гүрний үеийн үйл явдлыг, мөн чанарыг ганцхан аравт дээр зангидаж, базаж үзүүлэх гэсэн санаа нь үнэхээр оновчтой. Гэвч харамсалтай нь сэдвээ сайхан сонгосон ч үйл явдлаа хэт хялбаршуулж, хэт эдүүгээчилснээс сайхан сэдвээ зүгээр л нугасалж орхих шиг болсон. 


Ганцхан үзэгдлээр жишээлье.


Ой дотор аравт цэргийн буурч /тогооч/ хоолоо хийж байна. Гэтэл нэгэн залуу аравтан ирж, өлсөж буйгаа гайхан, аравтны хүнсний нөөц рүү дайрснаас болж тогооч тэр хоёрын хооронд жижигхэн зодоон үүсэж буй хэсэг байдаг даа. Үүнд хялбаршуулж, эдүгээчилсэн хэд хэдэн зүйл давхар давхар харагдана. 


1. Буурч/тогооч нь жүжигчин Онон. Онон бол чадварлаг авьяаслаг сайн жүжигчин. Гэвч XIII зуунд, тэр дундаа тийм амь өрссөн үүрэг даалгавар аваад явж буй аравтад яагаад ч байж боломгүй хүн. Булбарай, зөөлөн, тарган, алхаж гишгэх нь хүртэл өмөг өмөг гээд эрч хүчгүй. Тэр цагийн монгол эрс гэдэг чинь морин дэл дээр насыг барж, хатсан борц шиг болтлоо давхилдаж явсан үе шүү дээ, юун цулцайсан булбарай Онон байх вэ? Яаж тийм амь өрссөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх юм бэ? Ямар хошин шог гараа тоглох гээд гарч буй биш. Дүрийн сонголт огтоос оносонгүй.


2. Тэр залуу аравтан цэргийн гал тогоо руу дайрч буй нь бүр огтоос байж боломгүй явдал. Эдүгээ цагт бол байж болно. Өнөө цагийн өлссөн/өлссөн ч гэж хатуужилгүй/ цэргүүд цэргийн гал тогооноос эв тааруулж байгаад аль шомбодохыг тэр гэхэв. Гэтэл цэргийн гал тогоонд зөвшөөрөлгүй ойртох аваас өчиггүй цавччихдаг хуультай XIII зууны тухай өгүүлж буй кино биз дээ. Цэргийн гал тогоонд ойртоно гэдэг юуны өмнө хордуулах аюултай байж, түүнээс илүүгээр нь алс холын хүнд аян дайнд яваа үед хоол хүнсээ маш нарийн чамбай тооцоотой бэлдэж эс чадваас амжилтын хагас нь алга болдог. Их жанжин Суворов "Цэргийн гал тогоо бол манай амжилтын тал нь" гэж зүгээр нэг хэлээгүй. Цэргүүддээ хайртай, гэдсийг нь өлсгөхгүй гэсэндээ хэлсэн төдий үг ч биш. Армийнх нь хувь заяа, үхэл сэхэлтэй холбоотой учраас тэр юм. Аравт цэргийн хүнснээс нэг нь өчүүхэн төдий илүү хэрэглэвэл бусад 9-ийнх нь хүнс хорогдож, тэр хэмжээгээр үүрэг даалгавраа биелүүлэх чадамж нь буурна. 1944-1948 онуудад баруун хязгаарын Байтаг Богдын тулалдааны үеэр дайсны ар талд тагнуулын үүрэг гүйцэтгэхээр яваа баг цэргүүдээ баатар Ж.Нэхийт өвөрмөц маягаар хооллодог, хянадаг байжээ. Олон хоногоор дайсны ар талд яваа тул их хэмжээний хүнс авч явах боломжгүй, тиймээс шар тосонд базсан тарианы гурилан хурууд, бас ёотонгийн хэмжээний дөрвөлжин шоколад хоёр нэг өдрийн хоол нь болно. 


Нэхийт баатар цэргүүдээ эгнүүлэн суулгаж байгаад /ихэндээ 5-7 хүн явдаг байжээ/ шоколадыг аманд хийчихээд, идэж дууссан эсэхийг нь шалган амыг нь ангайлгаж, нэгжиж үзсэний дараа дараачийнхаа цэргийн аманд шоколадаа хийдэг байж. Энэ юуг хэлж байна вэ гэвэл хэрвээ нэг л цэрэг өдрийнхөө нормын дутуу идвэл тагнуулын баг нь үүргээ биелүүлэхэд сөрөг нөлөө, эрсдэл учрах аюултай учираас тэр юм. Энэ бол ганц Нэхийт баатрын ухаан ч биш, угаасаа тэр цагийн тагнуулын албаны мөрдөх дүрэм журам нь тийм байжээ. Саяхны Байтагийн тулгаралтын үед тийм хатуу чанд байсан байхад Дэлхийн дайн өрнүүлж явсан тэртээ XIII зууны бидний өвөг дээдсийн үед цэргийн гал тогоо гэдэг үнэхээр хатуу чанга дүрэм журамтай, хууль цаазтай байхаас аргагүй. Гэтэл нэг нөхөр нь өлслөө гээд давхиж очоод хоол булаалдаад байдаг нь зүгээр л өнөө цагийнхны дүр төрх юм. Ийм мэт кардаас хэрхэн яаж тэр аугаа эрин зууны амьсгааг мэдрэх билээ.


3. За тэр залуу аравтны "Өлслөө, үхлээ" гэж ирдэг бол бүр ч байж боломгүй зүйл. 


Эдүгээчлэхийн бүр туйл нь чухам энд илэрч байгаа юм. 


Хэрвээ тэр цаг үед гэдэснийхээ өлсгөлөнг захирч чадахгүй хэмжээний хатгүй, хатуужил хатамжгүй эр цэргүүдтэй байсан юм бол Монголчууд бидний дээдэс хэрхэн яаж дэлхийн дайдыг хэмжиж чадах юм бэ? Хэрхэн яаж өөрсдөөсөө 200-250 дахин илүү хүчтэй тулгарч, тулгарах бүрдээ ялан дийлж байсан байх вэ? Ялан дийлэх нь бүү хэл оршин тогтнож ч чадахгүй нь ойлгомжтой юм. Өлслөө гээд өмөгнөдөг нь өнөө цагийнхны л араншин. Бидний өмнөх үеийнхэн хүртэл биднийг "Өлслөө, цангалаа" гэж хэлүүлдэггүй, цээрлэдэг байв. Хатуужил, хатамжаас гадна амны билгэ, буян заяаны ч асуудал бас цаана нь байдаг. 


Гэтэл өнөөх аравтан цэрэг бол хэдий жир цэрэг ч онцгой даалгавар гүйцэтгэж яваа үүрэг хүлээгч шүү дээ. Багийн нэг л гишүүнд хамтын ухамсар, хандлага гэдэг юм ч байхгүй бол яаж баг үүргээ гүйцэтгэж чадах юм? Бусдынхаа дундын хоолноос ганцаараа идэх гээд дайрч буй хатгүй, сахилга, журамгүй цэрэгтэй бол яаж тэр аравтан үүргээ гүйцэтгэх вэ? Бас яаж Их Монгол байж чадах юм бэ? Тэр цагийн өвөг дээдсийн маань нэгэн давуу тал бол хэдий цөөн ч атгасан шагай шиг болж чаддаг сахилга, эрэмбэтэйд байлаа. Түүнийг Карпини, Поло, Рубрукаас эхлээд монголд ирсэн олон тагнуул туршуулууд, бас Армян, Гүрж, Хорват, Араб, Орос, Францын гээд олон үндэстнүүдийн түүх бичээчид гайхан бичиж үлдээсэн. Монгол цэрэг, монгол морь хоёрын амьд биетийн хэрээс хэтэрсэн гэмээр хатуужилт чанарыг хэдий өштөн дайсан нь ч гэсэн гайхан шагшрахгүй байж чадаагүй юм. 


Гэтэл хөөрхий ядарсан өнөө цагийн өлсгөлөн цэрэг шиг нөхрийн дүр гаргаад ирэхээр чинь яаж тэр аугаа эрин үеийн мөн чанар харагдах, мэдрэгдэх билээ дээ, тэгээд л гэрэл шууд унтарч байгаа юм. 


Эдүгээчлэхийн жишээг дурдах үүднээс "Аравт" киног сонгов. Өөр бусад зүйлс бишгүй. XIII зууны, бүр ядахдаа өнгөрсөн зууны 30, 40-өөд оны аглаг хөдөөгийн хоёр залуу уулзчихаад өнөөдрийн Улаанбаатарын аль нэгэн баарны буланд уулзаж буй хоёр залуу шиг юм яриад байвал яаж итгүүлж үнэмшүүлэх юм бэ? Яахав гэнэн балчир хүүхэд багачуудыг бол ингэж тэгээд толгойг нь эргүүлж, молигдож, нүдийг нь хуурч болно. Бас хэдэн төгрөг ч олж болно. Гэхдээ урлаг гэдэг өөр зарчимтай, урлагт тавигддаг шаардлага ч өөр. Ялангуяа түүхэндээ хандах тал дээр. Түүхээр мөнгө олохын тулд тоглож, гүжирдэж, гуйвуулж болдоггүй. 


Залуу үеийнхний тархи толгойд буруу гажуу ойлголт суулгаж, тэр нь яваандаа нийгэмд хагарал, талцал бий болгох, төөрөгдөл үүсгэх гэх мэт олон сөрөг талууд бий.


Түүхэн үнэнг хэдий уран сайханжуулж үзүүлж болох ч түүхэн цаг үе дотор нь хашиж байх учиртай байдаг. Түүхийн үнэний хүрээ заагаас нь хэтрүүлж болдоггүй. Алдарт найруулагч Quentin Tarantino-гийн "Inglourious Basterds" гэж нэг кино байдаг даа. Гитлерийг кино театртай нь хамт шатаагаад алчихдаг. Дайн дуусан дуустал Гитлерийг хэн ч алж чадаагүй нь түүхэн үнэн. Гэвч Quentin Tarantino-гийн тэрхүү киног түүхэн үнэнг гуйвууллаа хэмээн хэн ч шүүмжлээгүй юм. Учир нь тэр түүхэн цаг үеийн уур амьсгалыг мэдрүүлж чадсан ур чадвар нь Гитлерийг алсан гэсэн худал өгүүлэмжийг уран санаа болгон харуулж чадсандаа юм. Тэнд ямар нэгэн эдүгээчилсэн гэнэхэн кадр, үзэгдэл огтоос үгүй учраас тэр юм. 


Эдүгээчилж ойлгохын бас нэгэн жишээг өгүүлье. 


“Ардын элч” кино байна. Кино эхлэхэд ардууд тойрч суугаад Ардын засагт бичиг илгээхээр тогтож, Бадарчийг явуулна. Киноны турш зөвхөн тэр бичгийн хувь тавиланг өгүүлэх билээ. Бичиг авч гарсан Бадарч алагдана, бас өртөөлж авсан нь Дарьбазар ч алагдана. Эхнэр нь хүүхдээ аваад гал усны аюул дундуур өнөөх бичгийг эзэнд нь хүргэж өгөхөөр амь өрсөн зүтгэнэ. Цагаан оросууд тэрхүү бичгийг олж авахын төлөө, хаягласан эзэнд нь хүргэхгүйн тулд бүхнийг хийнэ. Урвагч гарч ирнэ. Урвагчийн гайгаар бичиг дайсны гарт орон алдана. Гэвч тагнуулч үүргээ гүйцэтгэж, эх хүү хоёрыг, давхар бичгийг аварна. Тэгэж түмэн бэрхийг туулсаар бичиг эзэндээ буюу Их Жанжин Сүхбаатарт хүрнэ. Гэтэл тэр бичигт юу өгүүлсэн байна гээч... Маш энгийн, ердөө л "Хязгаар нутгийн ард түмэн бид Ардын засгийг дэмжиж байна" гэсэн утгатай. Энүүхний төлөө тийм олон амь эрсдэж, тийм их адал явдал болохын хэрэг юу билээ. Ядахдаа тэр бичигт тэрхүү хязгаар нутагт дайсан цагаантны тийм тийм хүч, цэрэг зэвсэг байна, тэд тийм зүйл хийхээр төлөвлөж байна гэсэн бол өөр хэрэгсэн. Ердөө л "Дэмжиж байна". Тэгээд л болоо. Ийм л үйл явдал гарна. Өнөөдрийн үзэмж, ойлголтоор бол хязгаар нутгийн ардууд Ардын засгийг дэмжиж байгаа нь ёстой нохой тоож шиншихээргүй үнэ цэнэ, ач холбогдолгүй зүйл. 


Тиймээс өнөөгийн залууст бол энэ киноны үйл явдал хөгийн инээдтэй, ёстой онигоо мэт санагдана. Үзэл суртал гэж ямар хөгийн юм байж вэ гэж халаглана.


Гэвч үнэн хэрэг дээрээ, тухайн цаг үедээ бол хязгаар нутгийн ард иргэд Ардын засгийг "Дэмжиж байна" гэсэн мэдээлэл төдий нь амь насных нь үнэтэй хэрэг явдал байж. Үнэхээр ч тийм явдал ч болж байсан. Өвөрмонголд нэгэн хошуунд Ардын нам байгуулагдаад түүнээ яг энэ кинонд гардаг шиг "Бид танай засгийг дэмжиж байна" гэсэн агуулгатай бичиг хийгээд гурван хүнээр явуулсанд замд нь ноёдын талынхан отож байгаад барьж хүлээд хятад цэрэгт хүлээлгээд өгчихсөнд нөгөөдүүл нь тэр гурвыг буудаад зогсохгүй цэрэг илгээж өнөөх хязгаар нутгийг засан тохинуулж, цэрэг суулган арга хэмжээ авсан байдаг. Нөгөө тал нь бас тэгэхээс ч аргагүй, хэрвээ ард түмэн нь Ардын засгийг дэмжээд эхэлбэл тэд наанадаж албат хамжлагагүй болно, цаанадаж толгойгүй болно. 


Тэгэхээр тэрхүү Ардын элчийн бичигт буй нь заавал нэг тагнуулын мэдээ аятай байж сая үнэашилтэй үнэ цэнэтэй болно гэсэн үг биш болох нь. Дэмжлэг буй хязгаар нутгаас цэргийн үйл ажиллагаа явуулах нь, цэрэг татна, агт болон бусад тусламж авна, түүгээр дамжин элч төлөөлөгч аялахад аюул багатай байна, Ардын засгаа байгуулахад олон давуу талтай болно. Гол нь үзэл санаа хэрхэн түгэж буй тухай мэдээлэл нь өөрөө үнэ цэнэтэй юм. 


21 он бүү хэл 90 онд хүртэл Ардчиллыг дэмжиж байна гэсэн бичиг илгээхдээ зарим хязгаар нутагт айдастай байсан юм шүү дээ.


Тэгэхээр "Ардын элч" киноны захидалд гардаг үгийг гэнэн, утга учиргүй, тиймээс кино бүхэлдээ утга учиргүй, логикгүй гэж үзэх нь эдүгээчилж ойлгож буйн илрэл. 


Огт өөр шинж чанар, үнэлэмжтэй хуучин цаг үеийг өнөөгийн үнэлэмж, чанараар шинжиж, дүгнэж, үзүүлж болдоггүй, хэрвээ тэгвэл төөрөгдөлд ордог аюултай. Товчхондоо "Эдүгээчилнэ" гэж нэг иймэрхүү... Зүйрлэвэл 30 жилийн өмнө нэг төгрөгний үнэтэй байсан кг гурилыг өнөөдрийн 1500 төгрөгний үнээр бодохтой адил юм уу даа. 


Ийм нэг үзэгдэл байна аа, байна. Аль ч цаг үед, аль ч нийгэмд байх. Гэхдээ нийгэм, түүхийн аливаа үзэгдэл юмсыг хэт хялбаршуулж, хөнгөн хийсвэрээр ойлгох нь давамгайлсан өнөө бидний цаг үед, нийгэмд илүү байна уу даа гэж бодогдох. Ялангуяа урлаг, уран зохиол, тэр дундаа кино урлагт түлхүү анзаарагдах... 


Б.Наминчимэд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    59 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    1 цаг 21 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    1 цаг 36 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    2 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    2 цаг 43 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    2 цаг 49 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    4 цаг 22 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    4 цаг 23 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    4 цаг 55 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    5 цаг 8 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    5 цаг 30 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    5 цаг 33 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    5 цаг 54 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    6 цаг 5 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    6 цаг 14 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    6 цаг 19 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    6 цаг 31 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    6 цаг 38 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    19 цаг 9 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    19 цаг 14 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК