Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Сондор хилэн” төв боловсролын салбарын гран при шагнал хүртлээ

2016-12-20
0
ЖИРГЭХ

Жил  болгон  уламжлал болгон зохион байгуулагддаг бизнесийн салбарын шилдэг байгууллага шалгаруулах ёслолын арга хэмжээ “Grand expo 2016”өчигдөр болж салбар салбарын шилдэгүүдээ тодрууллаа. Энэхүү арга хэмжээнд амжилттай  оролцож боловсролын салбарын шилдэг сургалтын төвөөр шалгарч “Гран при”  шагнал хүртсэн “Сондор хилэн”  төвийн С.Төмөрбат захиралтай уулзаж ярилцсанаа хүргэе.


 

“Сондорхилэн” төв оны шилдэг байгууллага шалгаруулдаг үндэсний бизнес фестиваль “Grand Еxpo 2016” –аас Боловсролын салбарын шилдэг байгууллага болж гран при шагнал хүртсэнд юуны өмнө баяр хүргэе.  Сэтгэгдэлээсээ хуваалцана уу?

 

-Маш их баяртай байна. Монголын салбар салбарын тэргүүлэгч шилдэг компаниудтай энэ зэрэгцэн боловсролын салбараас тэр дундаа сургалтын төвүүдээ манлайлж, шилдэг гран при шагнал авсандаа баяртай байна. Энэ жил “Сондор хилэн” төвийн хувьд их онцгой жил болж байна. “Сондор хилэн” төвийн маань  10 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед шилдгийн шилдэг сургалтын төв болсон нь цаашид илүү ихийг хийж бүтээх урам зоригийг манай хамт олонд өгч байна гэж би ойлгож байна.  Монголын бизнесийн салбарын шилдгүүдийн нэгдсэн чуулган болох “Grand expo” нь энэ жил “Бизнесийн тогтвортой хөгжлийн төлөө” уриан дор наймдах жилдээ зохион байгуулагдаж байгаа юм  байна. “Сондор хилэн” төв энэ жил анх удаа шалгарч, тэр дундаа хамгийн том шагнал болох “Гран при” шагналыг хүртэнэ гэдэг нэр хүндийн асуудал юм. Энэ нь манай төвийн бусдыг сургах чин хүслээс гадна манайхыг төгссөн мянга мянган төгсөгчдийн маань амжилттай шууд холбоотой.

 

Энэ ёслолын ажиллагаа нь “Бизнесийн тогтвортой хөгжлийн төлөө” уриан доор хийгдэж байгаа нь хүнд цаг үед бизнесийн компаниудад цагаа олсон, урмаар дэмжсэн үйл явдал болж байна гэж би бодож  байна.  Хэдийгээр сүүлийн жилүүдэд эдийн засгийн байдал хүнд байгаач “Сондор хилэн” төвд англи хэл сурахыг хүссэн, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хүмүүсийн тоо тасралтгүй үргэлжилсээр байгаа нь бидний ажил амжилттай явж буйн илэрхийлэл юм. 

 

“Grand expo” арга хэмжээ нь олон нийтийн санал  асуулгаар шилдэгүүдээ шалгаруулдаг гэж  сонсч  байсан. Тэгэхээр танай  төвийг төгсөгчдийн сэтгэл  ханамж  энэ шагналыг авахад нөлөөлсөн байх?

 

-Тэгэлгүй яахав. “Сондор хилэн” төв 10 жил үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд 8000 гаруй хүнийг амжилттай төгсгөөд байна. Цаг үеийн байдлаас хэл сурахыг  хүссэн хүмүүсийн хэрэгцээ шаардлага өөр болсон. Бид олон  жилийн туршлагадаа тулгуурлан монгол хүнд  хэл заах арга барилыг боловсруулан, хөтөлбөртөө тусгасан нь  бидний амжилтын гол  үндэс. Мөн хэл сурахыг хүссэн хүнд заагаад өгье гэсэн чин сэтгэлд байгаа болов уу.

 

-Арван жилийн турш тогтвортойгоор үйл  ажиллагаа  явуулж буй “Сондор хилэн” төвийн бусдаас ялгарах гол давуу тал нь юу вэ?

 

. Манай төв суралцагсдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагааявуулж байгаатай шууд холбоотой. Англи хэлийг сурах асар их хэрэгцээ шаардлагатай, хүсэл зорилготой, богино хугацаанд эзэмших гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс манай вакум сургалтад хоёр сарын хугацаанд хамрагдаад анхан шатнаас,  гүнзгий шат хүртэл зургаан түвшиний мэдлэг эзэмшдэг. Хоёр сарын өмнө анхан шатны мэдлэгтэй байсан хүн богино хугацаанд англи хэлтэй болоод төгсч байгаадаа баярлаж, бахархаж, омогшиж байх тэр л агшиндаа магтаал талархалын үгээ бидэнд харамгүй хэлдэг.

 

Ийнхүү нүдэндээ баярын нулимстай, оюундаа хөрөнгө оруулалттай, ирээдүйдээ итгэлтэй болоод гарсан суралцагсад маань өөрийн эрхгүй хайртай дотны хүмүүсээ ’’өөр шигээ’’болгохоор “Сондор хилэн” рүү хөтлөөд ирдэг юм. Энэ л бидний онцлог давуу тал, бахархал юм болов уу.

-Вакумжилсан сургалт гэхээр нөгөө орчноос нь таслаад гэрт нь хариулахгүйгээр сургана гэсэн үг үү? Эсвэл өөр аргаар вакумжуулаад байна уу?

 

-(Инээв). Хоёр дахь асуулт чинь дөхөж байна гэх үү дээ. Манайд өглөө 9 цагаас орой 16.30 хүртэл өдрийн 10 цагаар сарын 200 цагийн сургалт явуулдаг анги байдаг. Энэ ангиа бид БҮТЭН ӨДРИЙН АНГИ гэж нэрлэдэг. Бүтэн өдрийн анги нь БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ болон БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ гэсэн хоёр шатлалтай. Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангид нэг сарын хугацаанд анхан, завсар, дунд, дундын дээд гэсэн дөрвөн түвшиний мэдлэг эзэмшээд төгсдөг. Суралцагч өөрөө хүсвэл БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН ангид дахин нэг сар суугаад ахисан дунд болон гүнзгий шатны мэдлэгтэй болж төгсдөг. Эдгээр ангиудыг төгссөн хүмүүс их сургуулийн англи хэлний хөтөлбөрийг бүрэн эзэмшээд төгсч байна гэж ойлгож болно. Ингэж богино хугацаанд чанартай сургалт явуулдагаараа “бусдаас илт давуу юм”, “арай өөр юмаа”, “үнэхээр миний хайсан” газар мөн байна гэсэн урмын сайхан үгсийг байнга сонсч байдаг  даа.

 

-Бүтэн өдөржин сурна гэхээр энэ ангид суух хүмүүс ажлаа төлөвлөж цаг гаргаж байж хамрагдах нь ээ дээ?

 

-Тиймээ. Таны зөв. Манай БҮТЭН ӨДРИЙН АНГИУДАД хамрагдах хүмүүс ажил амьдралаа зуун хувь зохицуулахаас гадна, дээр хэлсэнчлэн англи хэлийг сурах хэрэгцээ шаардлага өндөртэй, зорилготой, тууштай, тэвчээртэй, байххэрэгтэй. Энэ нь өглөөнөөс орой хүртэл багшийн удирдлаган доор сургалтад хамрагдаж, шөнөжингөө даалгавараа хийж,  нойр муутай, ачаалал ихтэй, сурсан зүйл арвинтай хоёр сарыг өнгөрөөх тул сэтгэл санаагаа давхар бэлдэх хэрэгтэй.

 

-Хэд хэдэн газар мөнгө төлж хичээллээд ч хэлний мэдлэгээ дээшлүүлж чадсангүй гэх гомдол цөөнгүй байдаг. Танайд ийм байдал ажиглагддаг уу?

 

-Манайд ийм байдал гарч байгаагүй. Яагаад гэхээр, урд өдөр нь заасан хичээлээ маргааш нь заавал бататган сануулж, өдөр бүр шалгалт авч алдаа оноог нь дэнслэн өдөр өдөрт үр дүнг нь мэдрүүлээд явдаг. Үүнээс гадна, анх ирэхэд нь түвшин тогтоох шалгалт авч хагас сарын дараа хичээл дундын шалгалт, төгсөх өдөр төгсөлтийн шалгалтаар юу сурсныг нь алхам тутамд нь мэдрүүлж байдаг болохоор манай суралцагсад сэтгэл хангалуун төгсдөг.  

 

-Монголчууд бид чанга дектатурт бариулаад сурчихсан хүмүүс. “Сондор хилэн” төв нь англи хэлийг богино хугацаанд маш эрчимтэйгээр сургадаг гэхээр хатуу чанга дектатурын тухай л бодож байлаа. Харин таньтай ярилцсанаар тухайн хүний сурах гэсэн чин хүсэл, өөрийгөө ялан дийлэх хүсэл эрмэлзлэлээр нь англи хэл сургадаг юм байна гэж ойлгогдлоо?

 

-Ямарч хүнд маш их дотоод нөөц бололцоо, сэтгэлийн асар их хүч байдаг. Түүнийг нь л гаргаж ирж тухайн хүнд таниулах, дадал болгох арга барилыг бид сургалтдаа ашигладаг. Англи хэл сурах гэж зовж, шаналж,  шантарч байсан үе надад ч бас бий. Тэгэхээр шавь нарынхаа жаргал зовлонг мэдэрч тэдэнд урам зориг өгч, бүх нөөц бололцоогоо ашиглах аргазүйн болон сэтгэлзүйн зөвлөгөөг байнга өгдөг.  Ер нь англи хэлийг зөв аргачлал, зөв мэдрэмжээр заах нь маш чухал. Өөрөөр хэлбэл,  багш хүн гэдэг олон цоожинд таардаг нэг түлхүүр байх ёстой.

 

-“Сондор хилэн”-гийн өглөөний анги 06:15 цагт эхлээд үдшийн 22:30 цагт дуусдаг гэхээр та амьдралынхаа дийлэнх цагийг бусдыг сургахад зориулдаг байх нь ээ?

 

- Манай төвд бүтэн өдрийн ангиудаас гадна, цагийн ангиудыг өргөн сонголттойгоор хичээллүүлдэг. Өглөөний 6.15 – цагаас үдшийн 22.30 цаг хүртэл суралцагч өөрөө хүссэн цагаа сонгох боломжтой. Миний ажлын нэг өдөр, өглөөний “Төрийн дуулал”-аар эхлээд, орой “Төрийн дуулал”-аар дуусдаг. Энэ хэвшилд ороод нэлээд удаж байна. Миний хувьд өглөөний ангидаа (06.15-08.15) хичээлээ зааж өглөөг эхлүүлдэг. Дараа нь “VIP” ангидаа (08.20-12.20) цаг хүртэл ороод, зайны сургалт, байгууллагын сургалт зэрэг гадуурх сургалтуудаа явуулдаг. 

 

Мөн багш нарын баг, маркетингийн багтаа заавар зөвлөгөө өгч, тэднийг удирдан чиглүүлж, гэрээ хэлэлцээр хийх,  хурал цуглаан семинар зохион байгуулах зэргээр ажлын нэг өдөр маань яах ийхийн зуургүй л өнгөрдөг. Заримдаа ч 24 цаг багадах гээд байдаг тал бий шүү. 

 

Мэдээж “Сондор хилэн” төвийг ганц надаар төсөөлж болохгүй л дээ. Англи хэл заасан олон жилийн туршлагадаа тулгуурлан гаргасан арга барил, хөтөлбөрөө залуу багш нартаа эзэмшүүлсэн учраас, тэд надаас дутахааргүй заадаг. Залуу багш нар маань ажилдаа дуртай учраас маш их эрч хүчтэй, хариуцлагатай ажилладаг.

 

-“VIP” гэхээр өндөр төлбөртэй гэсэн ойлголт л төрдөг. Танайх энэ ангид суралцагсаддаа ямар шаардлага тавьдаг вэ?

 

- Энгийн ангид 15-20 хүн хичээллэдэг бол “VIP” ангид дөрвүүлхэнээ хичээллэдэг. Хүний тоо цөөн учраас багш нэг хүнтэй тулж ажиллах давтамж их байдаг нь суралцагсдад илүү давуу талтай. Ижил түвшинтэй, ижил зорилготой ойролцоо насны хүмүүс манай “VIP” ангид суралцдаг.  “VIP” анги өглөө 08.20-12.20 хүртэл ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэдэг. Энэ ангид суралцахыг хүссэн хэн бүхэн, бидэнтэй холбогдож түвшингээ тогтоолгоод, ярилцлаганд ордог.  Хичээл нь өглөө орох учраас ажлаа зохицуулах, өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь заавал хийх ёстой гэсэн шаардлагуудыг тавьдаг.

 

Орос школ гэдэг шиг, Төмөрөө багшийн школ гэж бий болчихжээ. Тэгэхээр энэ аргачлалаа ном болгох ч юмуу, олон нийтэд түгээх бодол байдаг уу?

 

Мэдээж С.Төмөрбат гэдэг хүнээр удирдуулсан тус төвийн дотоод журам, тавигдах шаардлага, хөтөлбөр гээд л миний үзэл бодол арга барил манай төвд хэрэгжих нь зүйн хэрэг.  Номны тухайд бол гадаадад ажиллаж амьдрах, аялах хүмүүст зориулж “Монгол, англи хэлний сэдэвчилсэн харилцан ярианууд”нэртэй, ярианы ном бичиж хэвлүүлсэн. Мөн англи хэлний хэлзүйн ном бичээд дуусч байна. Тун удахгүй олны хүртээл болгоно.

 

-Мөн таны заадаг зайны сургалтууд олонд их хүрдэг. Саяхнаас www.ikon.mn сайттай хамтарсан онлайн хичээл чинь маш олон хүнд хүрсэн байсан. Энэ сургалтынхаа онцлогоос бидэнд хуваалцаач?

 

-Цаг заваасаа шалтгаалаад, сургалтын төвд ирж хэл сурах боломжгүй хүмүүс маш олон бий. Тэдэнд зориулж зайны сургалт явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, www.ikon.mn сайтаас надад санал тавьсан. Бид ч Нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд англи хэл сурах боломжийг нээж өгөх хүсэл зорилготой ажилладаг. Нэг ёсондоо бидний энэ хүсэл зорилго нэгдэж маш амжилттайгаар хамтран ажиллаж эхэлсэн. Миний хувьд төвдөө хичээл заахаас гадна “Эх орон” телевиз болон “Соён гэгээрүүлэгч” телевизээр нийт 50 цуврал англи хэлний хичээл заасан. Түүнчлэн МҮОНРадиогийн  P3 сувгаар, “Sмаrт FM 107” радиогоор зайны сургалт явуулж байсан.  Энэ удаад орчин үеийн технологийн шийдлийг маш сайн ашиглаж буй www.ikon.mn сайтын хамт олонтой хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Онлайнаар хичээл заах нь, оролцож байгаа хүмүүсийн тоог мэдэх боломжтойгоос гадна, ойлгохгүй, эргэлзэж байгаа зүйлээ шууд асуух, багш шууд хариулах зэргээр амьд харилцааг үүсгэж чаддаг. Энэхүү хичээл нь баасан гараг бүрийн 13 цагаас шууд явдаг. Үзэж амжаагүй хүмүүс www.sondorkhilen.mn сайт болон Сондор хилэн зайны сургалт болон Sondorkhilen English Language center хуудсанд хандаж нөхөн үзэх боломжтой. Онлайнаар суралцаж буй хүмүүсийн сэтгэгдэлээс үзэхэд бидний ажил цагаа олсон “хэрэгтэй ажил” болж чаджээ гэж бодон сэтгэл хангалуун байгаа.  

 

-Сая би таныг хүлээх зуураа хэрэгт дурлаад нэг ангиар шагайж үзлээ. Гадаадын иргэд сууж байгаа харагдах юм?

-Англи хэл сурахыг хүссэн монголчуудаас гадна монгол хэл сурахыг хүссэн гадаадын иргэд ч бас манай төвд ирж суралцдаг.

 

-Хүн бүр гадаад хэл сурахыг эрмэлзэхийн хэрээр монгол хэлний ариун дагшин байдал алдагдаж байна. Та монгол  англи хэлний багш хүний хувьд эх хэлнийхээ халдашгүй дархан байдлыг хадгалах талаар санаа тавьдаг л байлгүй?

 

-Их сайхан асуулт байна. Хоёр улсын хэлээр хольж хутгаж ярьдаг хүмүүс надад таатай санагддаггүй. Үндэсний өв соёл тусгаар тогтнолоо бодсон ч тэр эх хэлээ бид хайрлаж, хамгаалах ёстой. Энэ дашрамд хэлэхэд удахгүй төвдөө монгол бичгийн сургалт явуулахаар төлөвлөж байна.

 

Танай төвийн орчин их  сайхан тав тухтай цэмцгэр юм.  Сурахад орчин бас их чухал байх шүү?

 

- Мэдээж сайн багш нар, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд,  “Сөүл” рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн” төв саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна.

 

’’СОНДОР ХИЛЭН” ТӨВИЙН ӨВЛИЙН СУРГАЛТУУД 12 САРЫН 26, 1 САРЫН 23-нд ЭХЛЭНЭ.

 

Сондор хилэн төв нь доорх чиглэлүүдээр элсэлт авч байна. Та бүхэн утсаар, сайтаар, чатаар, болон биечлэн ирж бүртгүүлэх боломжтой.

 

БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

 

1.БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

 

2.БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ

 

ЦАГИЙН АНГИУД

 

1.         Өглөөний анги                        06.15-08.15

                                                08.30-10.30

 

2.         Өдрийн анги               10.30-12.30                

12.30-14.30                

14.30-16.30    

 

3.         Оройн цагийн анги     16.30-18.30        

18.30-20.30    

20.30-22.30   

 

ТУСГАЙ СУРГАЛТУУД

 

  • VIP СУРГАЛТ
  • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
  • ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
  • Монголбагштай ЯРИАНЫ АНГИ
  • Гадаадбагштай ЯРИАНЫ АНГИ
  • ХҮҮХДИЙН АНГИ
  • ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
  • ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
  • БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
  • Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД

  • Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
  • Утас:   9911-2414,   9999-2414,  9111-2414,    9928-3293,     9810-3020.
  • WEB:   www.sondorkhilen.mn
  • PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language  center

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    15 цаг 53 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    16 цаг 1 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    16 цаг 10 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    16 цаг 58 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    17 цаг 4 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    17 цаг 15 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    18 цаг 7 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    18 цаг 29 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    18 цаг 32 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    18 цаг 46 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    18 цаг 56 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    18 цаг 58 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    19 цаг 4 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    19 цаг 15 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    19 цаг 16 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    19 цаг 31 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    19 цаг 35 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    19 цаг 35 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    19 цаг 48 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    19 цаг 52 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК