Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэгээн Сугусун

2017-1-03
0
ЖИРГЭХ

-Хасар, Хасар... Чи хараач. Нааш ир, наашаа... Цагаан сугус... хэмээн Тэмүчин баярласандаа тэсгэлгүй хашгирав. 

 

Уг нь тийн хашгирахын хэрэггүй, өглөөнөөс хойш чөмгөө царцатлаа усан дотор зогсоод юу ч бариагүй Хасар дэргэдхэн нь голын эргийн том мөлгөр чулуун дээр суугаад нүцгэн хөлдөө наалдсан лагтай замгийг арилгаж байсан билээ. Хасар ухасхийн босож, том том чулуудын завсраар хөөс сахруулан бургилах харгиан дундуур ус цацлан хоёрхон үсрээд дэргэд нь ирэв. Салтаандаа тултал усанд зогссон Тэмүчин гөхий дотроосоо сайн тохой хагас шахам цалин мөнгөлөг хайрстай загас сугалан, уснаас ил гаргав. 

 

Онон голын хөвөөнд сүглийлдэх улиас, бургасны сэрвэгэр оройн дээгүүр дөнгөж өнгийн буй нарны хурц тунгалаг цацраг загасны мөнгөлөг хайрсан дээр ойн, нүд гялбуулна. Илбийн дархан давтаж, байвантаж өнгөлсөн мөнгөн ялтсаар энэхүү загасны хайрсыг зүйж урлаа юу гэлтэй... Загалмай нь ангалзаж, ялимгүй улаан судалтай сүүл нь шарваганана. Бөөр нь түнхэлзэх бүрээр мөнгөлөг хайрсан дээгүүр гялбалзах гэрэл нааш цааш гулсан бүжнэ. 

 

- Хөөх... Энэ чинь гэгээн сугус байна шүү дээ. Загасны хаан, голын эзний хүү байна. Би ийм загас байдаг гэж итгэдэг байсан ч ингээд баригдана гэж ёстой зүүдэлсэнгүй... Ах аа, чи азтай юм аа. Бид азтай. Биднийг тэнгэр тэтгэж ... хэмээн хөөрсөндөө Хасар мөн хашгичив. 

 

Энэ хашгичаанд бас цагаахан атаа ч буй за. Тэмүчин загасаа хоёр гар дээрээ өргөж, наран зүг харуулаад “Аау уу.. аа ууу... аа” хэмээн орилов. Түүний царай өглөөний залуу тунгалаг наран мэт баяр хөөртөө гэрэлтэн байлаа. Гэвч баярласандаа болгоомж алдсанаа тэр даруй олж харав. 


Голын эргийн бургасан дотор загас шарж суусан Бэгтэр, Бэлгүдэй хоёр тэдний баясгалантай хашгирааныг сонсоод гүйн ирж байв. Тэмүчиний нүүрэн дээрх гэрэлтэн байсан нарны гэрлийг сүүдэр халхлав. Таагүй зүйл болно гэдгийг тэр мэднэ. Хасар ч мэднэ. Хасар тэднийг хараад туранхай ч ясархаг гараа зангидан, өтгөн хар хөмсөгөө нумруулав. 

 

Өглөө нар битүү шахам тэд гол дээр ирж, гох гөхийгээ бэхлэн сууцгаагаад удаагүй байтал Бэгтэр, Бэлгүдэй хоёрын гөхийд нэг багашиг цурхай орчихсон юм. Эндээс аймшигт ховдог махчин цурхай баригдсан хойно алгана, сугус, хадрангийн аль ч хэсэгтээ л баригдана гэж үгүй, тэд хаа нэгтээ зайлж одсон нь тодорхой, бүр жараахай ч байхгүй биз. Гэсэн ч Тэмүчин, Хасар хоёр дэмий л ганц тэнэмэл цурхай ч болов горьдон нар мандтал суусан хэрэг. Тэднийг суусаар үлдэхэд Бэгтэр, 

 

- Хөөе, Тэмүчээн..., өнөөдөртөө голын эрэг сахиж сууснаас Харууцаг энгэрт гарч затгас хайвал арай дээр биш үү хэмээн хор шарыг нь малтжээ. 


Харууцаг энгэрт гурав өдрийн өмнө бүгдээр өдөржин тэнээд гуравхан затгас олсон юм. Уг нь затгасын улаан цэцэгс халиуран байдаг энгэр юмсан, улаан гангийн суунаг униар татчихсан энэ зун огт гарсангүй ажээ. Тэгээд бүгдээр энэ жилдээ дэмий ирээд хэрэггүй юм байна гэлцсэн болно. Бэгтэр хор шартай Тэмүчинг байнга шахам энэ мэтээр оролдоно. Эдгэрч ядаж буй шархыг нь маажих мэт болоход Тэмүчин тэсгэлгүй бухимдан уурсах ба тэр бүрд Бэгтэр улам цаашлуулан дооглон, тохуурхана. Нөгөө талаар Бэгтэр, Бэлгүдэй хоёр тэдэнд өөрсдийн ан, олзоосоо өчүүхнийг ч хялайлгадаггүй учир голын захыг дэмий сахиж суухаас өөр яах ч билээ. Хялайлгадагсан бол хамтдаа суугаад цурхай шаралцахгүй юу. Цурхай бол жижиг загас биш, дөрвөн хөвүүнд элбэг биш ч өдрийн өл дарчихна. 

 

Олсон түүснээ, агнасан барьснаа Бэгтэр, Бэлгүдэй хоёр ээжтэйгээ хамт зөвхөн өөрсдөө л хүртэнэ. Тиймээс тэр ах дүү хоёр илүү мариалаг, бас биелэг, чадалтай. Бэгтэрийн арга, чадал хавьгүй илүү тул ихийг ч авчирч, олныг ч олно. Харин Тэмүчин, Хасар хоёр олсон, агнаснаа зургуул хуваах учир мөчиг тачигхан хүрч, үргэлж хоосон ходоод нь хоржигнон, хоол нэхдэг авай. 

 

Тэмүчиний гар дээр мурилзах мөнгөлөг загасыг хармагц Бэгтэрийн харц гэрэлтээд явчихлаа. Уснаас цухуйж гарсан тоонын чинээ толигор чулуун дээр зогссон Бэгтэр олон үг ч хэлсэнгүй, доош тонгойн гараа сунгаж,

 

- Тэмүчин, гэгээн сугусыг надад өг гэв.


Тэмүчин юу юугүй гараас нь мулт татан авчих вий гэсэн аятай мурилзсаар буй загасаа элгэндаа таг наагаад, хойш нэг алхаж,
- Энэ миний загас. Онон голын эзэн савдаг хувь хишгээ надад гэж хайрласан атал чи юунд минийх гэж бодов. Бэгтэр, чи гох дэгээгээ голын усанд эргүүлж тавиад тэвчээртэй хүлээгтүн. Тэр чамд ч бас хувь хишиг хайрлах биз гэлээ.

 

- Нэгэн отогт эзэн тэргүүлэгч ганц байдгийн адил, нэгэн голын урсгалд гэгээн сугусун ганц л байдаг юм. Тэмүчин чи, намайг нялх гэнэн гэж санаа юу? Нэгэн голд хоёр гэгээн сугусун байваас урсгал тасардаг юм. Нэгэн отогт хоёр эзэн байваас голомт сүйрдгийг чи мэдэхгүй гэж үү? 


- Өмнө бидний торонд орсон бидэрт бялзуухайг мөн чи авая гэсэн. Тэнхээ тамир өчүүхэн ч тэрхүү бидэрт бялзуухай тэнгэрийн жигүүртнүүдийн чуулганд тэргүүлж суудаг. Тэгэхэд чамд өгөмгүй ч эвийг бодож өгсөн билээ. Чамаас айсандаа өгсөнгүй гэдгийг чи мэд. Гэвч тэр бялзуухай чамд очмогц үхчихсэн. Тэмдэг шинжээ надад өгсөөр атал чи түүнийг аваад үхүүлчихсэн шүү дээ. Харин энэ удаад үүнийг хэрхэвч чамд өгөхгүй. 

 

- Эх шигээ зөрүүд юм чи, Тэмүчин. Би чиний ах. Энэ жил би арван гурван нас хүрч, таван цул, арван хоёр жил, ордыг гүйцээн, эрийн цээнд хүрсэн тул өрх бүлийг би мэдэж явах болно. Гэгээн сугусуныг ганц чамд өгсөн биш, өрх отогт минь өгсөн хэрэг. Тиймээс энэ загасыг гөхийдсэн хэнбугай ч өрх отгыг толгойлох надад өргөн барих учиртай биш үү?

 

- Чи надаас ах ч, Есүхэй баатар эцэг минь намайг түрүүлж ураг барилдуулж, ёсыг гүйцэтгэсэн учир би тэргүүлнэ.

 

- Чиний эх бол ёсолж авсан эм биш, хулгуулж авсан гэдгийг чи үргэлж мартах юм, Тэмүчин. Миний эх бол ёсолж авсан хатан нь. Тиймээс эцгийн орыг мэдэх эрхийг тэнгэр надад өгсөн болно. Чи болон Хасар та хоёр, миний яв гэсэн газарт явж, зогс гэсэн газарт зогсож явах учиртай атал цаг үргэлж сөрвөлзөж, мөч бүхэнд мөчөөрхөлцөх чинь тэвчишгүй. 

 

Түүний дуу хоолой, байдал төрх нь няцааж үл дийлдэм захирангуй байв. Саяны Тайчуудын Улаан тэргэлийн хуримд очоод ирснээс хойш Бэгтэрийн ийм авир нь улам ихсэж, илүү дарангуй болжээ. Тэмүчиний нүүр мэнчийн улайж, нүдэнд нь нулимс гялталзаад ирэв. Бэгтэр чухам ийнхүү нулимсаа мэлтэлзүүлэхэд нь дуртай, бах нь ханаж, сэтгэл нь цадаж буй мэт болдог тул сэтгэлээ чангалан, шүлсээ гүдхийтэл залгиад, 


- Хэдий хулгуулж авсан ч Есүхэй эцэг маань миний эхэд илүү хайртай байж, дэргэд нь үргэлж хамт явж ирсэн бишүү. Тиймээс ч эхэд минь таван үр хайрласан хэрэг. Эхэд чинь хоёрхоныг хайрласан. Баатар эцгийн минь өргөж явсан догшин хар сүлдийг миний эжий өдий хүртэл гудайлгалгүй түшиж, гулзайлгалгүй тэгшилж яваа. Тэр хар сүлд намайг ч бас түшдэг.

 

Бэгтэрийн хорыг үүнээс илүүгээр малтах үг олдсонгүй ч энэ мэт үгэнд тэр ер ажирдаггүй билээ. 


- Атгасан гарыг минь тэнийлгэх бядгүй, гишгэсэн хөлийг минь хэлтгийлэх идгүй атал юунд чи үргэлж өмнөөс өрвөлзнөм. 


Ам чинь их ч 
Арал чинь дутдаг биш билүү. 
Тэнхээ дутуу хүмүүнд 
Тэнгэр яахан эрх өгөх билээ. 
Мөч дутуу хүмүүнд 
Бэгтэр би яахан захирагдах билээ. Ац чи наадхаа... 


- Эр сайндаа чи өөрийгөө тэнхээтэй гэж бодоо юу? Олсон зөөснөө зөвхөн өөрөө гудардаг учраас тэр. Тэнгэрт тэтгэгдсэндээ чи өөрийгөө мөчтэй гэж бодоо юу? Надтай адил дөрвөн дүү үгүй чи үргэлж өөрийгөө асардаг учраас тэр. 


- Ам бүлээ толгойлж, 
Атаат дайснаас хамгаалахын тулд 
Арга чадалтай болох нь зүйн хэрэг. 
Хийхийн ихийг хэн хийдэг билээ? Хэдий чи ганцаар гудравч хэмжээ чадал гэдэг идсэнээр биш, заяаных учир над шиг болох нь хүсээд хүсээд үгүй, мөргөөд мөргөөд олдошгүй. 


Өчүүхэн болжморыг мянгантаа цатгавч 
Өл халзан бүргэд болдоггүй юм. 
Хариугүй муу бозлогыг тэжээвч
Хаблан барс хэрхэн болох билээ.
Хэлсээр эс ойлговоос
Хэмхчиж дараад авдаг ёстой. 
Үгээр эс бүтвээс 
Өвдөглөж дараад бүтээдэг ёстой..


Ийн хэлээд Бэгтэр урагдаж, сэмэрсэн ханцуйгаа шамлан усруу үсрэн бууж ирэв. Бэлгүдэй ч Хасарыг араас нь хав тэврэв. Тэмүчин сугусыг усанд тавьтал төдий болтол хөвсөөр байсан гөхийд нь эргээд орчихжээ. Бэгтэр зүүн гараараа Тэмүчинг суун тустал нь түлхээд баруун гараараа гөхийн үзүүрээс амжин шүүрч авлаа. Тэмүчин өндийж Бэгтэрийн бүснээс зууран арагш чангааж, тэнцвэр алдуулснаа гэнэтхэн урсгалын хүч дагуулан урагш түлхэж орхисонд голын ёроолын мөлгөр чулуунд хөл алдсан Бэгтэр цүл цалхийлгэн нүүрээрээ ус алгадан унав. Тэмүчин түүний дээрээс даран унаж, сугустай гөхийг барьсан гараас зууран ус цалгиулан ноцолдов. 

 

Энэ зуур Бэлгүдэй хэдийнэ Хасарыг хоёр чулууны дунд эвхэртэл даран суусан байв. Ус залгилан хахаж цацах Хасарын нүцгэн хөл усан дороос гозолзоно. Бэлгүдэйн хувьд Хасар бол дахлай ишигний дайтай билээ. 

 

Бэгтэр төд удсангүй, Тэмүчинг холбилон доороо хийж, өрцөн дээр нь өвдөглөн сууж байгаад, нүүрэн дээр нь хавлан дарж, урсгалын ёроол дахь чулуунд дагзаараа цохитол нь хэдэнтээ хүчтэй нудачсанаа, тавьж орхиод урсгал даган хөвж одох гөхийтэй сугусуны хойноос ухасхийв. Тэмүчин аахичин уухирдсаар усан дотроос өндийн босож ирээд, голын их урсгал руу орон хүчлэн самарч яваа Бэгтэрийн араас нэг үсрэн завсдсанаа больж, “Гэгээн сугусун минь, яваарай, хурдан хурдан сэлээрэй. Бэгтэрт бүү баригдаарай. Онон гол минь, илүү хүчтэй, улам ууртай уухичин уухичин урсаарай. Гэгээн сугусун загасаа холын холд авч одоорой” хэмээн яаран яаран шивэгнэв. 

 

Бэлгүдэй одоо нэгэнт хэрэг нь үгүй болсон тул Хасарыг усан дотроос босгоод ахын хойноос голын эргийн үсрээ чулууд дамжин гүйсэнд, хахаж цацан ханиалгах хэрнээ Хасар араас нь ус сацлуулан өшигчин, шаралхсандаа хоолой шахан хашгичиж байлаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
“Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zuraach (202.131.242.42)
    Zurgaa soli, Solongos mayagiin zurag bna.
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    21 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    27 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    34 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    22 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    22 цаг 48 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    23 цаг 2 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    23 цаг 10 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    23 цаг 20 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    23 цаг 29 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК