Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайдын хэрэгждэггүй тушаалыг Засгийн газар ч үл тоомсорлож Дүнжингарав товлогдов

2017-3-02
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоосон. Энэ хуваарийн дагуу “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан энэ амралтын өдөр буюу 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болох юм. Харин хаврын бүсийн уралдаан энэ сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт болох аж. 

 

 

Хурдан морины хаврын “Дүнжингарав” уралдааныг 2008 оноос хойш хаврын тэргүүн сард Засгийн газрын шийдвэрээр уламжлал болон зохион байгуулдаг ч Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг.

 

Монгол Улсын Засгийн газар уг тушаалыг үл ажран хаврын уралдааныг зохион байгуулах шийдвэр гаргав. Гэтэл сүүлийн 5 жилд 1500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унан хүнд, хөнгөн гэмтсэн, олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй үлдсэн, мэдээлэгдсэн тоогоор 10 гаруй хүүхэд амь насаа алдсан байна.

 

Тиймээс ч сар шинийн баярын өмнө Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл болон Олон улсын байгууллагууд хурдан морины ХАВРЫН уралдааныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсэн юм. Учир нь хаврын уралдааны бэлтгэл ӨВӨЛ хийгддэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд хөхөө өвлийн хүйтэнд сунгаа, үсэргээнд оролцож хавар уралддаг. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлсөөр байгааг тэд дурдсан.

 


Хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн. Гэвч ӨВӨЛ, ХАВРЫН УРАЛДААН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БИШ ЭЭ. Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй (1803-1920 оны) Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдаж байна.

 

ХАВРЫН хурдан морины уралдаан нь хүүхдэд аюултай хөдөлмөрийн хэлбэр бөгөөд хүүхдийн сурч боловсрох боломжийг хаагдуулж, эрүүл мэнд, амь нь насанд нь эрсдэл учруулан, улмаар хүүхдийн хамгаалагдах эрхийг НОЦТОЙ зөрчиж байгаа явдал юм.

 

Иймд, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 сарын 8-ны А/36 тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар онцгой анхаарч, Хаврын улирлын хурдан морины уралдаанд хүүхэд оролцохыг улсын хэмжээнд хатуу хориглохыг уриалж байна гэсэн билээ.

 

Ер нь хаврын бүсийн уралдааныг зохион байгуулах нь хэр зохимжтой, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалын хэрэгжилт зэрэгт анхаарах цаг болсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Ямартай ч Дүнжингарав хаврын бүсийн уралдаан сайхан болж, унаач хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ бүү хохироосой. 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • GB (103.23.51.3)
    ENE TORD tolgoi bn u erhemseg ih zantai humuusee uls orniig iimerhuu mayagaar udirddag yum u hudalchuudaa
    2017 оны 03 сарын 05 | Хариулах
  • 2016 оны сонгуульд амласнаар ”Ард түмнийхээ далай (202.21.106.119)
    Ард түмнийхээ далай их итгэлийг зүтгэлээр хариулж байгаа нь энэ гээд энэ уралдаан гэх харгислалаа зохиох гээд зүтгүүлээд байх юм. Хэний хүүхэд болохоороо хүйтэн жаварт мөстсөн суран жолоог татах тэнхээтэй байх вэ? Өчигдөр жаал бодож үзлээ. Зүгээр ч нэг хонины морь биш, жинхэнэ аргамаг хүлгүүдийг, бүр тариа тариад улам хүчтэй болчихсон үед нь балчир жаахан үрс хэвлий, цээж, гар, хөлнийхөө хамаг байдаг бяраа шавхан шавхан, шавар, шороо, цас түйрэнг туучин туучин, жолоо юуг нь татан чиг зүгээ тааруулан уралдана гэдэг эдний санаанд багтаад байна вэ?
    2017 оны 03 сарын 02 | Хариулах
  • Өвөө (202.9.42.12)
    Энэ алдар, манлай, тод манлай гэдэг цол хүртээд байгаа хүмүүс чинь өөрсдөө хурдан морь уяж мэддэггүй, энэ талаар ямарч ойлголтгүй хүмүүс, жинхэнэ уяа сойлгыг нь тааруулж уралдуулдаг уяачдаас сүүлийн жилүүдэд дээрх цолыг хүртсэн хүмүүс бараг байхгүй. Мөнгө өгч хүнээр морио уяулж, уралдуулдаг хүмүүсийг алдарт манлай уяч болгоод байдаг нь зөв юм уу? Эд нар дараагийн цолоо авахын тулд өвөл хавар морь уралдуулж оноогоо ахиулах, өөрсдийгөө зугаацуулах хүсэл сонирхлоор л төр засгийн ажил яваад байна даа. Тэд нарт хүүхэд хөлдөх, бэртэх, үхэж үрэгдэх огт хамаагүй. Үүнийг удирдаж байгаа М.Энхболд Ерөнхийлөгч болохыг мөрөөдөж яваа. Тэр хүслийг саналаа өгдөг иргэд маань гүйцэлдүүлэх байлгүй дээ. Харамсмаар шүү.
    2017 оны 03 сарын 02 | Хариулах
  • ХАА-н мэргэжилтэн асан өндөр настан (103.26.193.225)
    Монгол орон даяр мал, бөхөн, зээр, нохой зэрэг амьтдын зарим нь сүүлийн 50-иад жилд гараагүй гоц халдварт өвчнүүд гарч улам газар авсаар УБ-т тулж ирээд байгаа өвлийн хүйтэн, хаврын харир мал амьтан хоол тэжээлийн хангамж муугаас доройтдог цагаар морин уралдаан зохион байгуулж байгаа нь мал, амьтны өвчнийг улам тарааж, элдэв хуурамч вакцин шахаж олз олох томчуудын далд санаархал л биш бол болих хэрэгтэй бус уу. ХАА-н сайд, түүний зөвлөх, газрын дарга нар бүгд уяачид гэсэн байхаа. Дэд сайд нь орос хэлний багш гэсэн. Малчдад орос хэл заах уу мал, амьтдад орос үг заах гээд бна уу??? Ямар ажил хийгээд бна даа та нар
    2017 оны 03 сарын 02 | Хариулах
  • Zochin (202.5.194.26)
    Õ¿¿õäèéí òºëºº àæèëëàäàã á¿õ õ¿ì¿¿ñ óðàëäààíû ãàçàð î÷èæ, ýíýõ¿¿ óðàëäààí ãýã÷ õ¿¿õäèéí àìü íàñ, ýð¿¿ë ìýíäèéã õîõèðîîã÷ íàðûí ýñðýã òýìöýæ, óðàëäààíû çàìûã õààí òýìöüå.
    2017 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    9 цаг 46 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    9 цаг 54 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    10 цаг 3 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    10 цаг 51 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    10 цаг 56 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    11 цаг 7 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    12 цаг 0 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    12 цаг 22 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    12 цаг 25 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    12 цаг 39 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    12 цаг 49 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    12 цаг 51 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    12 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    13 цаг 8 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    13 цаг 9 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    13 цаг 24 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    13 цаг 28 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    13 цаг 28 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    13 цаг 41 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    13 цаг 45 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК