Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зам тээврийн сайд Д.Ганбат хандив нэрээр албан хаагчдынхаа “халаасыг ухах” гэж байна уу

2017-3-07
0
ЖИРГЭХ

 

Манай улсын эдийн засаг хүндхэн байгаа нь үнэн. Ингэж доройтсоор байгаад дампуурчихвал яана гэсэн айдас иргэдийн дунд их байгаа нь ч үнэн. Ямар сайндаа л улс орноо дампуурахыг харахыг хүсээгүй иргэд сайн дураараа улсдаа хандив өгч байхав. Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр МУ-ын гавьяат эдийн засагч Б.Сосоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилж, хандивын аяныг эхлүүлсэн. Түүний уриалга, санаачилгыг зарим иргэд идэвхтэй дэмжиж хандив, тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа. Түүний дотор улстөрчид ч бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 20 сая, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 10 сая төгрөг хандивлахаа мэдэгдээд буй.

Хэдийгээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Засгийн газар  ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа" гэсэн ч иргэд хандив өгөхөө илэрхийлсээр байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан ёсны хандивын данс нээхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгож, Сангийн яам ч хандив, тусламжийн орлогыг төвлөрүүлэх “Хандив”-ын төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийнбанк болон Монголбанканд нээж, дээрх дансуудад цугларсан хандив болон түүний зарцуулалтын талаарх мэдээллийг ил тод, мэдээлэхээр болоод байгаа билээ. Тэгвэл хоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар  Монгол улсаа хямралаас гаргахаар иргэд нийт 127 сая төгрөгийн хандив өгчээ.

 

Гэвч дайны хажуугаар далим гэгчээр хандив нэрээр ажилчдынхаа халаасыг ухах оролдлого хийж байгаа газрууд мэр сэр гарсаар байгаа бололтой. Уг нь хандив гэдэг ямар нэгэн сайн үйлсийн төлөө зохион байгуулж буй мөнгө цуглуулах компанит ажил. Ингэхдээ сайн дурын үндсэн дээр. Гэтэл дарга цэрэг нь тушаагаад ажилчдынхаа нэг өдрийн цалинг нь шууд хамж авч байгаа нь албан хаагчдын эгдүүцлийг төрүүлж байна. Иргэний нисэхийн Ерөнхий газар бол хэдэн мянган албан хаагчидтай байгууллага. Гэтэл цагаан сарын өмнөх нь тус байгууллагын удирдлагууд бүх ажилчдынхаа нэг өдрийн цалинг улсад хандивлахаар арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

 

Нэг талаараа энэ нь улсад тустай. Эдийн засгаа аврах гэсэн сэтгэл дор иргэд нэгдэж чаддаг шүү гэдгийг эрх баригчдад харуулна. Гэвч нөгөө талаараа албан хаагчдын цалин мөнгө, цаашлаад ар гэрийн асуудал болно. Уг нь улс орны эдийн засгийг жирийн нэгэн төрийн албан хаагч хямраагаагүй. Буруу бодлого ярьж, түүнийгээ хэрэгжүүлсэн эрх баригчдын хариуцлагагүйн алдаа. Гэтэл түүнийг нь албан хаагчид залруулна гээд цалингаасаа хасуулна гэдэг дэндүү өрөөсгөл ойлголт.

 

Хамгийн харамсалтай нь Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд улсдаа нэг өдрийн цалингаа өгөхгүй гэсэн албан хаагчдаа нүд үзүүрлэж эхэлжээ. Дээрээс өгсөн тушаал хэмээн мундагдаж гарын үсэг зуруулах гэж байгааг нэгэн албан хаагч нь цахимд дэлгэсэн байх юм. Улсад нэг өдрийн цалин тийм ч их тус нэмэр болохгүй. Харин албан хаагчийн ар гэрт бол хэдэн хоногийн хоол хүнс. Ядаж байхад төрийн албан хаагчдын цалин нь бага амьдралдаа хүрэлцдэггүйг ч хэлэх үү.

 

Иргэний нисэхийн Ерөнхий газрынхан албан бичигтээ Зам тээврийн сайдын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн чиглэлийн дагуу гэжээ.  Тэгэхээр энэ хандив нэрээр ажилчдынхаа халаасыг ухах арга хэмжээ зөвхөн ИНЕГ-аар дуусахгүй нь. Зам тээврийн яаманд харьяалагддаг бүх төрийн байгууллагуудын албан хаагчид энэ “халдлагад” өртөх нь ээ. Зам тээврийн сайд Д.Ганбатыг уг нь салбарынхан нь насаараа энэ салбарт ажилласан, туршлагатай “өөрийн хүн” хэмээн их л таатай хүлээж авсан. Гэвч тэрбээр салбарынхаа гол ажлыг нугалдаг албан хаагчдынхаа итгэлийг ийнхүү “халаас ухаж” хариулжээ.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • авилагачин (66.181.185.184)
    зүгээр л м.энхболдынхоо бөгсийн сайн долоо.бусдын карманыг бүү өнгий
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.24.120)
    ZTY-nd ue ueiin said nar yanz bur l yumnuud bsan ene aria bishee...
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • ЖИРИЙН ИРГЭН (202.179.4.242)
    УЛС ОРОН МААНЬ ЯДУУРЧ АЖИЛГҮЙ ОЛОН ХҮН БАЙХАД ТӨРД АЖИЛЛАЖ ӨНДӨР ЦАЛИН АВЧ БАЙГАА ХҮМҮҮС ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГАНЦ ӨДРИЙН ЦАЛИНГАА ӨГЧ ЧАДАХГҮЙ ТАТАГНААД.НИСЭХИЙН АЖИЛЧИД ДОТОР АРЫН ХААЛГААР БИ ОРООГҮЙ ГЭЭД ХЭЛЧИХ ЗОРИГТОЙ ХҮН БАЙХГҮЙ БАЙХАА.БИ ДОТОР НЬ АЖИЛЛАДАГИЙН ХУВЬД ХЭЛЭХЭД ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ДАНДАА ЯРИУЛЖ ГУЙЛГАЖ ОРЖ ИРСЭН БАЦААНУУД 80 ХУВЬ ГЭЭД ХЭЛЧИХЭД БУРУУДАХГҮЙ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА.
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • МИЕЭГИЙН ЭНХБОЛД НОВШИД ХАЯГЛАВ (103.57.94.97)
    ЭНЭ ХУЛГАЙЧ ЭРДЭНЭТИЙН КАТЕК НЭРТЭЙ 68.5 САЯ ДОЛЛАРЫН ХЭРЭГТ ХУУГИЙХЭЭ НЭРЭЭР ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ БАДАМЖУНАЙ НАРТАЙ УГСЭН ХУУДУУТАЙ ХУВЬЧЛАЛД ОРСОН ИХ ГАРЫН ЛУЙВАРЧИН ДАА!!!!!! ТЭР ХУЛГАЙЛСАН МЕНГЕНЕЕСЕЕ ЕЕРЕЕ ЕХГУЙ ЮУ МУУ АРДЧИЛСАН НАМЫН ЛУЙВАРЧИН!!!!! НЯМДОРЖ ООО!!!!! ХЭЗЭЭ ТА НАР ЭНЭ ЛУЙВАРЧИНГАА ЗАЙЛУУЛАХ ГЭЖ БАЙНА????????
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.120.72)
    saniin yamniihan avilgaliin tolgoilson etseg boloh n
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.24.120)
    ene hujaa-g hurdan zailuulaachee! yamar ch setgel bhgui dald sanaatai luivarchin shuu!
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • албан тушаалын наймаа нисэхийг сүйрүүлж байна. (202.55.191.76)
    Шилэн Цогоо урьд аудит хийгээд маш том том ноцтой зөрчлүүд илрүүлээ гээд улиад байсан.Тэгээд нам гүм болчихсон.Авилгал авсан байж болзошгүй.ЗТХЯ-ы нисэх хариуцсан мэргэжилтнүүд албан тушаалын наймаачид болцгоогоод байна.30 сая төгрөг өгчих сайдтай ярьж байгаад дарга болгоод өгье гэж ил тод яриад явдаг улс бий болчихоод байна.
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    ИНЕГ-т аудитын шалгалт оруулах санал гаргаж байна.Дарга нарын гадаад томилгоо хирээс хэтэрлээ.
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    ИНЕГ-ын дарга Бямбасүрэн мөнгө идээд ажлаасаа халагдаж байсан ширээн дээрээ жаахан охин хүчинддэг гаж донтон хүн амины хэрэгтэн голцуу улсыг дарга болгосон байх юм.Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэж энэ дээ.
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.113.192)
    Vgvi e yahab ulsdaa l ugch bga yum bn buruutgaad bh yum alga l bn
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Чиний өгснийг аль нэг дарга нь идээд баас болгоод гаргачихна шдээ.Гахай тэжээж байгаа юу чи.
      2017 оны 03 сарын 07
  • Зочин (202.55.191.76)
    Эрдэнэтийн нууц эзэн Ганбатыг Ми овогт дэмждэг учир нь Ми данжаад өөрөө ч бас эрдэнэтийн нууц ноёнтон байх өндөр магадлалтай.
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Ганбат сайд бол хятадын Гуаньжоу мужаас гаралтай (202.55.191.76)
    ИНЕГ дарга нар гэж сар болгон гадаад руу томилолтоор явсан улс байх юм.Улс орон хэцүү байхад ингэж болж байгаа юм уу.МАН-ын дарга М.Энхболдын малчны эхнэр санхүү хэлтсийн дарга гэж нэг хөдөөний боловсролгүй маанаг авгай самарч өгч байна даа.Ми даргын нууц амраг байсан юм гэсэн.
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (133.205.32.147)
    АН-ы үед харин ч бүр замбараагүй авдаг байсан. шүүмжилч болохоо больсон байсан шд
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.194.145)
    Эрдэнэтийн хувьцаанаас хүүгээрээ дамжуулж хусцан хулгайчдаа
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.176.111)
    Улс орны эдийн засаг муудаж байхад бага ч гэлээ хүүний хандивын мөнгө цугларч байвал сайн. Хандивын дансыг нээгээд ажиллуулах хэрэгтэй. Бас тэр оффшерчидтой ч тэмцэх хэрэгтэй.
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • зочин (203.91.115.39)
    Монгол улс гуйлга гуйхдаа тулаагүй.Чамлахаар чанга атга.Айл хэсэхээр авдраа уудал.
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Zochin (59.153.115.167)
    Ene makhan tolgoi medleggui gar Ganbatyg zailuulaacheee
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.120.72)
    sainshandaas anh tumur zamiin trasaa aldaj baisniig zasah geed zuun bayn hangiin tumur zam bolgoj dundaas n mongo ideh gej baina
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.22.15)
    Ulsaas tzalin avch bga yum chin ugnuu
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Ё. (202.55.191.76)
    Эрдэнэтийн нууц эзэн хятад угсааны сайдад өгөхгүй ээ.Монгол хүн байсан бол өгч болох юм.
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    9 цаг 34 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    9 цаг 42 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    9 цаг 51 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    10 цаг 39 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    10 цаг 44 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    10 цаг 55 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    11 цаг 47 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    12 цаг 10 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    12 цаг 13 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    12 цаг 27 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    12 цаг 37 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    12 цаг 39 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    12 цаг 44 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    12 цаг 56 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    12 цаг 57 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    13 цаг 12 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    13 цаг 16 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    13 цаг 16 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    13 цаг 29 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    13 цаг 33 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК