Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Жаргалбаатар: АТГ-аас шүүгчийг авахаар очих үед харамсалтай хэрэг гарсныг мэдсэн

2019-2-25
0
ЖИРГЭХ

АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан шүүгч Л.Бямбаагийн талаарх мэдээлэл өгсөн. Ингээд сэтгүүлчдий сонирхсон асуултад хариулсан хариултыг товчхон хүргэе.

 

-Талийгаач Л.Бямбааг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байсан бэ. Түүнийг цагдан хорихгүйгээр гадуур шалгах боломжгүй байсан уу?

-Салхитын мөнгөний ордыг эзэмшигч компани болон тухайн ордыг ашиглаж байсан ашиглагч нарын хоорондын маргаанаас үүдэлтэй хууль хяналтын байгууллага, хууль сахиулагчид тухайн маргааныг хянаж байх явцад их хэмжээний мөнгөн хөрөнгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ мөрдөн шалгах төлөвлөгөөний дагуу явуулж байсан. Хэргийг шалгаж байх явцад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй үндэслэл тогтоогдож, энэ хэрэгт талийгаачийг сэжиглэж гэр, ажлын байранд нэгжлэг хийж, шаардлагатай баримтыг хураасан. Энэ хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас тухайн хүнийг сэжигтнээр баривчилж, 48 цагийн хугацаатай саатуулсан. Цагдан хорих хугацаа дуусч авахаар очих үед ийм харамсалтай хэрэг гарсныг мэдсэн. Үүнд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн ажиллагаа, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа. Тиймээс шаардлагатай мэдээллийг тус байгууллагаас авах хэрэгтэй.  

-Талийгаач Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар авлига өгсөн зүйл заалтаар шалгагдаж байсан юм уу. Эсвэл авсан гэх заалтаар шалгагдсан юм уу. Энэ асуудалтай холбоотойгоор баривчлагдсан таван хүн ямар ямар албан тушаал эрхэлдэг байсан юм бэ?

-Талийгаач шүүхийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан хүн байсан. Энэ хүний хувьд хээл хахууль өгөх явцад хамтран оролцогчоор оролцсон гэж үзэж, сэжиглэсэн.

-Цагдан хорих 461 дүгээр анги камержуулалт сайтай гэсэн. Шүүгчийн хоригдож байсан өрөө камертай байсан юм уу?

-Энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Тухайн байгууллагаас мэдээлэл авах боломжтой.

-Цагдан хоригдох 48 цагийн хугацаатайгаар баривчилсан хугацаа нь баасан гариг таарсан гэсэн. Гэтэл тухайн өдөр АТГ-аас шүүхэд санал өгөөгүй гэсэн мэдээлэл байна?

-АТГ-аас сэжигтнээр баривчлах 48 цагийн хугацааг хэтрүүлсэн асуудал байхгүй.  Тогтоол, шийдвэрүүд цаг хугацаагаараа хянагдаж, хуулийн дагуу явагдсан. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-д зааснаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа байсан юм. Цагдан хорих болон бусад эрх зүйн хэм хэмжээнүүдтэй андуурч, буруу тайлбарлаж, ташаа мэдээлэл явж байх шиг байна. Талийгаачийн хувьд хэрэг нь шалгагдаж байгаа. Цаашид мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангах хэрэг ингээд дуусахгүй. Гэм буруутай этгээдийг олж тогтоох ажиллагаа хийгдэнэ. Тухайн хэрэг дээр хээл хахууль өгөх, авах гэмт хэрэгтэй хамтран оролцогчоор сэжиглэгдэн шалгагдаж байсан юм.  

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн талаар мэдээлэл өгнө үү?

-Нэр бүхий зургаан шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудалд дээрх хэлтсээс хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа. Энд АТГ-ын хянан шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийн 2012-2017 онуудыг шалгасан. Шалгах явцад зарим нэр бүхий шүүгчид өөрсдийн хөрөнгийг мэдүүлээгүй, зарим нь зөрүүтэй мэдүүлсэн, хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаагүй учраас гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Манай улсын хувьд уул уурхайн салбартай нэр бүхий цөөнгүй эрх бүхий албан тушаалтнууд холбогдсон байдаг. Хуулиар нэгэнт эрх олгогдсон хүнд мөрдөн шалгахад хүндрэл, бэрхшээл учирдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн албан үүргийг нь түдгэлзүүлж, хэрэг бүртгэлийн ажиллагаагаа явуулан гэм буруутай эсэхийг нь шалгахаар прокурорын газарт хүсэлтээ явуулсан.

-Ерөнхий сайд нарт холбогдох хэрэг ямар шатанд үргэлжилж байна вэ?

-Ерөнхий сайд нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Олон улсад бичсэн даалгавруудын хариунууд ирсэн. Боломжит хугацаанд хэргийг шийдвэрлэнэ гэж харж байна.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар хэчнээн хүнийг шалгаж байгаа юм бэ?

-Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Өнөөдрийн байдлаар цагдан хорьсон хүн байхгүй. Өмнө нь цагдан хорьсон хүмүүсийн хэрэг бүгд таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөгдчихсөн. Харин баривчлах ажиллагааны хүрээнд таван хүнийг баривчилсан.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг сэжигтнээр дуудсан юм уу эсвэл гэрчийн мэдүүлэг авах гэж дуудсан юм уу?

-Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Ерөнхий  прокурорт Х.Баттулга Ерөнхийлөгч нотлох материал гаргаж өгсөн. Тухайн асуудал өмнө нь АТГ-т хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Харин уг асуудлаар тухайн хэрэгт хамтатган шалгуулахаар материал ирүүлсэн юм. Уг материалтай нь холбогдуулан Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийг дуудаж гэрчээр мэдүүлэг авсан.  

-Уг хэрэгт холбогдуулан хэчнээн хүн байцаагдаж байгаа вэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байдаг учраас хэнээс мэдүүлэг авсан талаар мэдээлэх боломжгүй.

-Д.Жигжиднямаатай холбоотой асуудал ямар шатандаа явж байна вэ?

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын 23 дугаар тогтоол батлагдан гарсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр АТГ-т Ч.Сайханбилэг, Хөгжлийн банкны удирдлагууд, 400 сая ам.долларыг босгосон хэргүүд шалгагдаж байгаа гэсэн. Эдгээр хэргүүд ямар шатанд явна вэ?

-Эдгээрт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Прокурорын байгууллагаас тодорхой зөвшөөрлүүд авагдаагүй хэргүүд учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-ТОСК-д ажиллаж байгаа албан хаагчид түрээсийн орон сууцны квотыг 4-7 сая төгрөгт үнэлж, иргэдэд худалдаж байсан талаар шалгагдаж байсан гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ асуудлыг тодруулж байгаад эргэн хариу хэлье.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
О.Тулга: Японы дээд лигт орж, ур чадвараа сайжруулахыг хүсэж байна
Ч.Булган: "Ацаахийморь" бол миний олон ангит киноны гол дүр дээр ажилласан анхны кино
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • he tses (59.153.113.68)
    unend guitsegdeed uhsen bn shd,yg ni sain hargalzaj bgad busdiig ni ilruulehed hereg boloh bj de
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • zochin (172.104.33.178)
    Huugiinh ne bolon taliigaachiin buh horongiig huraaj ulsiin orlogo bolgoe!!
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.27)
    Авилгалтай тэмцэх газар ч гэсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад эрс шинэчлэл хийхгүй бол асуудал ингээд л үргэлжлээл байна. Мэдээж хэн ч өөрөө л ямар нэгэн бодитой асуудалд ороогүй бол би энэ шүүнчид Авилга өгсөн гэж хэлж ирэх хүн Монголд бүү хэл дэлхийд байхгүй тиймээс энэ шүүгч нарын авилгын асуудлыг нууцаар нэр хаяггүй авдаг байвал ямар вэ.
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Гарц (202.126.89.27)
    Энэ ерөнхийлөгч нэг удаагийн хууль санаачилж болдоггүй юм байхдаа. Шүүхийн байгууллага тэр дундаа Шүүгчид авилга өгсөн /авсан/ этгээдүүд хэргээ сайн дураараа хүлээгээд нотлох байримтаа гаргаж ирвэл ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй мөн тухайн үед гаргасан шүүхийн шийдвэрийг өөрчлөхгүй мэдээллийг чанд нууцлана гэсэн утга агуулгатай хууль санаачлаад Энэ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд байгаа асуудлуудаа нэг талдаа гаргаад нийгэм даяраа нэг талдаа гарах нарц байна гэж хараад байна.
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (5.77.28.115)
    яачихсан тор яачихсан прокурор яачихсан шуух гэж ийм бдаг юм бэ? хийсэн бух хурал нь хойшлогдож бдаг. ажлаа хийж чадахгуй бгаа юм бишуу. шуух хурал болгон хойшлогдож бдаг. гайхалтай юмаа.
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
    • Hohirogch
      Avligaa avch ugultcuh geed l tsag bardag b biz dee
      2019 оны 02 сарын 26
  • зочин (202.9.43.96)
    АТГ ард түмнии өөдаөс харж байгаад худлаа ярихаа болибол яанаа.Дандаа худал мэдээлэл өгөх юм.Охин нь Пүрэв гаригт нэгжсэн барьж хорисон гэж байна. Та нар Баасан гаригт гэжээ.Бас бичиг юмаа өгөхгүй гаргахгүй хугацаа тэтрүүлчээд.гаргах гээд очиход муу юм болсоныг өөрсдөө эхэлж мэьсэн гэдэг нь биеэ өмөөрч буй шинжүү. Тэр хорих газрыа дарга согтуу байжээ тэд мэдэж ар гэрт нь дуулгасан юм бишүү.АТГ татан буугдаачээ.Та нар шиг хуулиин сургуульд ДУНД суралцсан бөөс хуурсны ажилладаг газар биш гэж бодож байна.Бурхан шиг шударга хүн ажиллах ёстой газар шүү.Энхжаргал толгойолчтой тэнэгүүд зайлаач.
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.36.44)
    үхсэн авгайн шүүгч хүүхэд тэрбумын хоёр орон сууц 500 саяын хадгаламжаа тайлбарлаж чадахгүй байгаа гэсэн. шүүж хураах ёстой. авилгач авгай үхлээрээ нүглээ цайруулах гэж оролдож...
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (45.117.35.148)
    Эбигийн захиалга бус уу
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.160.43)
    хөөрхийг ясыг ни бүү өндөлзүүлөөч дээ үхсэ
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • өмгөөлөгч (192.82.64.205)
    Шүүгч шүүгч гээд л бичээд байх юм. Шүүгч байсан нь үнэн гэхдээ тэтгэвэртээ гараад 10 жил болж байгаа багш, өмгөөлөгч хийж байсан шүү дээ юмны жоохон учир начрыг олж байж бичмээр юм. Сүүлийн хэдэн жил шүүгч хийж байгаад шалгуулаад өөрийгөө хорлочихсон юм шиг л ойлголтыг нийгэмд өгч байна. Үнэн мөн нь тогтоогдоноо. Гадны нөлөөгүй гэж хүн алж сурсан новшнууд удахгүй үйлийн лайгаа эдлэх байлгүй
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • hahahaha (185.39.141.21)
    avilgatai temtseh gazaraas avah geed ochihod ......ene ih uchirtai allga bolloo shvv .c.bayriin guanziin ezen yag avah geed ochihod vhsen bn gedeg.....enhjargaliin allga yum bishvv..
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.126.89.67)
    Нөгөө Лүндэндорж гэдэг хүн Монголын шүүхийг Монголын ард түмэн биш Гадны өндөр хөгжилтэй элит гаралтай шүүхийхэн ирээд дэлхийд хосгүй сайхан шинэчлэгдсэнийг гайхаад бахархаад явлаа л гээд байсан, бдоит байдал нь нэг иймэрхүү л байна. Энэ Нямбаатар Улсын их хурлын гишүүний яриад байсан нь эхнээсээ батлагдаж байх шиг байна.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Өө заа (182.160.34.115)
    амиа хорлогч үхэхээр хөрөнгийг нь хурааж чадахгүй. үхэхдээ хүртэл араа тооцож үхсэн
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • зочин (192.82.65.35)
    Шүүгч гээд байхын шүүгч байсан хүн. Дээр нь өнгөрсөн хүний араас ямар аймаар зүйл йрьж хэлдэг юм бэ Монголчуудаа. Хүн алдаа л биз. Шалгадаг газар нь шалгаж тогтооно ш дээ.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
    • Zochin
      Yun aldaa awilga heel hahuulaar vhetlee bayajina gdeg ene shde svvld ni vhchihlee.eswees hamsaatnud ni alchihsan.
      2019 оны 02 сарын 25
  • Zochin (43.242.243.19)
    Yamar negen baidlaar undur tsol shagnal, ner hundiin ezen bolson hun yal shiitgvvleed daraa ni hen ch bish bolohygoo huleen zuvshuurch chadahgvi boltloo daschaad tevchij diileegvi ch baij medeh l yum.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.22.221)
    Нухчихаж дээ хэцүү ч юм даа ..Бусад Оффшор хэрэг, 60 тэрбум, концесс, АСЕМ-н асуудлаа шийдээсэй
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.44.187)
    Яавч амиа хорлоно гэж байхгуй,ийм нас тогтсон мэдлэг боловсролтой хууль зуйн ухааны доктор,vе дамжсан шvvгч байсан сайхан эмэгтэй гэж сонссон
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.26.235)
    хойшлуулшгүй ажиллагааны үед л цагдан хорих ёстой биз дээ ажиллагааг явуулж басйан бол хойшлуулшгүй гэж үзэх үү хууль бусаар хорьсон байж болзошгүй л юм банйа даа
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.176.231)
    NХ ЗУСАЛСАН БНА ДАА ГАРАХ ГАРЦГҮЙ БОЛООД ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙЖДЖЖ БАЙГААХӨРӨНГИЙГ ХУРАА УЛСАД ОРУУЛ
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парис Сен-Жермен баг амжилт гаргасан нь
    13 цаг 5 мин
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
    18 цаг 28 мин
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
    18 цаг 37 мин
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
    18 цаг 52 мин
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
    18 цаг 59 мин
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 09 цаг 51 мин
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 25 мин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    2026-02-06
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    2026-02-06
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    2026-02-06
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    2026-02-06
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    2026-02-06
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    2026-02-06
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    2026-02-06
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    2026-02-06
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    2026-02-06
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    2026-02-06
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • GRAMMY 2026: Уран бүтээлдээ дүнгээ тавиулсан ялагчдын БҮРЭН жагсаалт
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
24 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК