Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн 26 компанийг битүүмжлэхийг шаардав

2019-4-10
0
ЖИРГЭХ

“Капитал” банканд 20 сая төгрөгөөс дээш төгрөгөө хадгалуулсан хадгаламж эзэмшигчид Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүллээ.

Тодруулбал, 20 сая төгрөг буюу түүнээс дээш төгрөгийн хадгаламжтай 60 орчим иргэд “Хохирогчдын холбоо”-нд ханджээ. Энэ талаар тус холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “Уг нь Монголбанк хяналт тавих бүхий эрх бүхий байгууллага. 2015 оноос хойш “Капитал” банк доголдож эхэлсэн гэсэн. Энэ хугацаанд ямар хяналт тавьсаныг асуух шаардлагатай байна. Зээлийн 80 орчим хувь нь чанаргүй зээл байна. Зээлийн 0.5 хувь нь л чанаргүй болбол тухайн банканд улаан гэрэл асч эхэлдэг гэсэн. Гэтэл чанаргүй зээл 80 орчим хувьд хүрсэн. Эндээс Монголбанк хуйвалдсан, хавсарсан гэж харагдаж байна. 20 саяаас дээш хадгаламжтай 800 гаруй хадгаламж эзэмшигч бий. Эдгээр нь нийт 42 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Энэ хадгаламжаа яаж олж авах вэ. Учир нь “Капитал” банкны хувьцааны 99.97 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа эзэмшдэг юм байна. Өөрийнх нь нэр дээр банк бус санхүүгийн байгууллага, барилгын компани, дэлгүүр гээд 26 компани бүртгэлтэй байна. Үүнийг нэн яаралтай битүүмжилж, хөрөнгийг өөр хүний нэр дээр шилжүүлэхгүй байх боломжийг гаргах шаардлагатай. 

Хоёрдугаарт, улс төрийн нөлөө орсон гэж Б.Ундармаа тайлбарласан. Эндээс үзвэл, 2016 оны сонгуулийн үеэр улстөрчид зээл авсан байх магадлалтай. 380 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Үүнээс 208 тэрбум нь чанаргүй зээл гэсэн. Ийм их хэмжээний чанаргүй зээл байсан нь үнэн юм бол гурван жилийн өмнө албан ёсоор зарлах ёстой байсан. Түүнчлэн улаан гэрэл ассан энэ банкны дансанд улсын мөнгийг шилжүүлэх ямар шаарддага байсан юм бэ. Том лобби орсон байх. Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг яагаад “Капитал” банканд өгсөн юм бэ.

Мөн улсын мөнгийг их хэмжээгээр нь томоохон зээлдэгч нар авч байна. Ингэж банкийг дампууруулсан нь улсын мөнгийг завших боломж гаргасан гэж харагдаж байна. Үүнээс хадгаламж эзэмшигчид хамгийн их хохирч байна. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр бид Монголбанканд шаардлага хүргүүлж байна” гэв.

Шаардлагад, тус банкны нийт хадгаламж эзэмшигчдийн 20 сая төгрөгнөөс дээш үнийн дүнтэй нэрс болон хохирлын хэмжээг гаргах, чанаргүй зээлдэгчдийн нэрс болон зээлийн хэмжээ, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар мэдээлэл өгөх. Мөн Монголбанк “Капитал” банкны үйл ажиллагаа 2015 оноос хойш доголдсон байхад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар, иргэдийг хохиролгүй болгох ажлыг түргэвчлэх, банкны хувьцаа эзэмшигчдийн нэрс, нийт актив бүртгэлтэй хөрөнгийг гаргаж өгөх шаардлагатай байна. Шаардлагыг энэ сарын 12-ны өдөр биелүүлэх бөгөөд хэрэв эс биелүүлбээс дараагийн тэмцлийн хэлбэрүүдэд шилжинэ гэлээ.   

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Ard irgediig hohirooj bolohgui (108.218.234.108)
    Avj hadgalahdaa limit togtoodoggui baij, butsaaj uguhduu 20 saya-g ni l ugnu gedeg chin yamar uchirtain be? Tegvel huunii orlogoos yah gej tatvar avaad baidgiin be? Tatvar avdag l yum chin avj hadgalsan munguu 100% + huutei ni butsaaj uguuchee!!!
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Yag zuv (108.218.234.108)
    Erthen buh hurungiig ni bituumjilj ard irgediin hohirliig 100% + aldangi huutei ni baragduul. Hohirogchid uursduu kompanuud deer ni ochood udur shunugui sahiad suu, tegehgui bol zamhrana shuu
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
  • зочин (202.9.43.216)
    ундармаа гэж согтуу хүүхэн хоосроогүй байлгүй нѳхѳр нь Хѳгжмиин Буянхишигиин хүү нь хадам их баян ах дүүдээ хамаг юмаа тараагаад аргалж байгаа биз зальтай хүүхэн их хуралдаа согтуу ирээд байдаг
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.186.80)
    Хэ хэ ганц гишүүн ийм олон компанитай юм бол үлдсэн 75 гишүүний компани хэд бол шалгаж битүүмжлэвэл монголд жирийн компани үлдэх болов уу ихэнх компаниуд ерөнхийлөгчөөсөө эхлээд гишүүд зг-н сайд нарын компаниуд л байгаа биз дээ цалингаас цалингийн хооронд өрнөөс өрний хооронд ажиллаж амьдардаг нэг ч хүн дээр байхгүй бөөн хөрөнгөө гайхуулсан эрхмүүд байх шиг
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • .иргэн (43.228.131.151)
    тэмцэх хэрэгтэй, аль нь болтол ингэж дарлуулж, доромжлуулж, луйвардуулж амьдрах юм. муу луйварчид, хувиа хичээгчид, хүний үнэргүй хулгайч нарт алдсан болгоноо буцааж авах ёстой. энгийн иргэдийг орох оронгүй болгож, хөрөнгө мөнгө, байр сууцыг нь хурааж, гудманд гаргаж, эцэг эхийг нь өр, ширээ төлөөгүй гээд шоронд явуулдаг байж өөрсдөө болохоор балиар луйварын аргаагаа цэвэрхэн мултараад үлддэг энэ бусармаг байдлыг зогсоох хэрэгтэй.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • B. Batbaatar (202.72.242.138)
    Ene Oyuntsetseg gj xvntei yaj xolbogdox we? 99123491d medeelel uguucu
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
    • Оюунцэцэг
      Оюунцэцэг-99105845-хохирогчдын холбоо
      2019 оны 04 сарын 11
  • B. Batbaatar (202.72.242.138)
    Munguu l gargaad ugcuix
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • ДОюун (103.26.194.5)
    Хулгайч
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Bolormaa (202.126.89.134)
    Mongol em impex yaasan be
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шодоргос (202.179.31.79)
    Босоцгоо дарлагдсан ардууд аа . Бос бас дахин босоцгооооееее .
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (202.179.31.81)
    энэ бол хуучин туршлага даа МАН гарч ирхээр л банк дампуураад эхэлдгыг анзаарсан уу Эд өөрцнөө энэ банканд улсын их мөнгө баыршүүлж байгаад өөрсдөө хүний нэрээр зээлээд хуваагаад идчихсэн тэрийгээ чанаргүй зээл нэрээр голгаргаад банк нь дампуурсан гээд дахиад л улсын мөнгөөр хаагад л дуусаа
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
    • ЯААГ ҮНЭН .
      2019 оны 04 сарын 10
  • Зочин (202.21.108.150)
    НӨГӨӨ МИ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ...
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.91.112.133)
    шууд л бөмбөгдсөөр байгаад банкийг нь дампууруулаад, компанийг нь битүүмжлээд амар болж дээ. бизнес эрхлэгчдийг дэмждэг , хамгаалдаг газар алга даа
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.44.129)
    капитал банк угаасаа л МАН-ын мөнгө угаалтын газар.Орон нутагийн салбарын эрхлэгч тавигдахад намын харьяалалаар тавигддаг.Үнэн юм хаа ч байхгүй дээ.Дургүй хүрвэл ингээд л жиигдэнэ.Урьд нь ч олон банк ийм байдлаар дампуурч байлаа гэж.
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    uls turtei sulbeldej uls turoor halhavch hiih gej baigaad uls turdoo havhduulchijdee. er ni uls tur buziness 2 tus tusdaa baih yostoi gedgiig l haruullaa shuu dee
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.179.26.92)
    даварсан авгай яахаараа монгол банкаар өрөө төлүүлдийн
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    43 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    54 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    1 цаг 4 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    2 цаг 10 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    2 цаг 11 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    2 цаг 28 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    2 цаг 33 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    3 цаг 12 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    3 цаг 31 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    3 цаг 42 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    3 цаг 44 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    3 цаг 50 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 9 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    4 цаг 17 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    4 цаг 28 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    4 цаг 34 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    4 цаг 35 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    4 цаг 59 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    5 цаг 25 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    5 цаг 31 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК