Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баттөмөр: 800 тэрбум төгрөгийн бонд худалдаж авах эх үүсвэр Монголбанкинд бий юү?

2020-1-08
0
ЖИРГЭХ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлыг хэлэлцлээ.


Сайд С.Чинзориг

Хуралдааны эхэнд Хөдөлмөр, ниймгийн хамгаалалын сайд С.Чинзориг “Тэтгэврээс өөр орлогогүй иргэдийн тэтгэврийн зээл авснаар хүүгийн дарамтад өртөх, ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай орлогийн эх үүсвэргүй болох хүрч байна. Иймээс тэтгэврийн зээлийн дарамтаас ангижруулахын тулд зээлийн хүүг бууруулах ажлыг үе шаттай хийж ирсэн. Өнөөдрийн байдлаар нэг жилийн хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү жилийн 10 хувь, хоёр жил 15.6 хувийн хүүтэй байна. ҮАБЗ-өөс Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргасан. Энэ дагуу хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон Цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх харилцааг зохицуулахаар тусгасан” гэдгийг танилцуулсан. Үүний дараа Их хурлын гишүүд асуулт асууж хариулт авлаа.


Б.Баттөмөр

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх процесс ойлгомжтой схем байна. Салхитын мөнгөний ордыг барьцаалаад үнэт цаас гаргана. Үүнд Хөгжлийн банк баталгаа гаргаад, үнэт цаасыг нь Монголбанк худалдаж авах юм байна. Гэхдээ нэг асуулт  байна. Төв банк ямар эх үүсвэрээр энэ үнэт цаасыг худалдаж авах юм бэ. 2012-2014 онд Монголбанкинд ажиллаж байсан хэдэн нөхдүүд Монголбанкны өөрийн хөрөнгийг -3 их наяд төгрөг болгосон. 2018 оны гүйцэтгэлээр энэ тоо -1.5 их наяд төгрөг болж бууруулж чадсан байна. Одоо тэгвэл энэ алдагдал хэд болсон бэ?. 

Дараагийн нэг асуудал нь надад байгаа мэдээллээр Засгийн газар оролцохгүй гэсэн. Гэтэл бидэнд тараасан хуулийн төслийн 6.5-д тэтгэвэр барьцаалсан зээлийн төлөх хэмжээг тогтоох,  иргэн, банк хооронд үүсэх харилцааг Засгийн газар батална гэж байна. Энэ заалт яг хэвээрээ юм уу?.

Гуравдугаарт, Ахмад настны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.9-т өөрийн зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, барьцаалахыг хориглоно гэдгээс тэтгэвэр, тэтгэмж гэдгийг хасах санал оруулж ирсэн байна. Нэг удаа тэглэх зүйл дээр хуулийн заалтаас хасчихаар цаашдаа яах бэ. Тэтгэврийг нэг удаа тэглэж дууссны дараа ахмад иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй барьцаалаад байх юм уу. Үүнийг хуулиар зөвшөөрөөд байх ёстой юм уу. Яамныхан юу бодож байна вэ?.

-Монголбанк: Салхитын мөнгөний ордоос бонд босгох компани нь Төв банктай үнэт металл худалдах таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан байгаа. Энэ үнэт металлийн орлогийг Монголбанк ирээдүйд авна гэдэг үндэслэлээр үнэт металл худалдаж авах үүсвэрийг тодорхойлсон.  Эх үүсвэрийн хувьд Төв банкинд одоо байхгүй байгаа мөнгө. Шинээр мөнгөний нийлүүлэлт хийгдэх нөхцөл байдал үүсээд байгаа. Өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монголбанкны өөрийн хөрөнгөний хэмжээ -1.8 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Он гарснаас хойш алт тушаалтын хэмжээ, үнээс хамаарч энэ алдагдал буурах байх. 


Сайд С.Чинзориг

Хуулийн төслийн 6.5-д заасан зээлийн хэмжээг Засгийн газар тогтооно гэж байсныг ҮАБЗ дээр тэтгэврийг тэглэх тухай яригдсан учир энэ заалтыг авъя гээд авсан. Танд анхны төсөл очсон юм болов уу. Одоогийн хуулиар ахмад настаны өөрийн зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалахыг хориглохоор заасан. Гэхдээ цаашдаа зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй хамаагүй тэтгэвэр барьцаалж зээл олгох бүтээгэхдүүнийг зогсоох арга хэмжээ авна. Харин үүнийхээ оронд богино хугацаатай, хүүгүй тэтгэврийн урьдчилгаа гаргахаар Монголбанктай ярилцсан.


Б.Баттөмөр

Монголбанкнаас асуумаар байна. Ирээдүйд олох орлогоосоо гэлээ. Төв банкны тухай хуулийг батлах үед би ажлын хэсгийн ахлагчаар ажилласан л даа. Төв банкны тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэж байгаа юм уу?


-Монголбанк: Төв банкны тухай хуулийн 23.1.7-д хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд аливаа хүн, хуулийн этгээдэд эдийн засгийн тодорхой салбарыг дэмжсэн хэлцэл, гүйлгээ хийхийг хориглоно гэж заасан. Энэ нь Төв банкны инфляцийн зорилтыг хангах, төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт. Энэ утгаараа хуулиар эрх олгосон тохиолдолд Төв банк хийх боломжтой.

 

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Javzaa javzaa (103.57.94.234)
    1 saya tog g ur huuhded ni obluulene gejee.oorsdoonabah erhgui tumuu yu yariad baigaa yum dee
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.4)
    ЦЭРГИЙХЭН ӨНДӨР ТЭТГЭВЭРТЭЙ ТЭД НАРТ ХҮРЭЛСҮХ ШУУМ ӨГСӨН. БАЯНХОНГОР, ӨВӨРХАНГАЙ АЙМГУУД ХАМГИЙН ИХ ЗЭЭЛ ОН ДАВХЦУУЛЖ БАС АВСАН БАЙНА. БУСАД АЙМШУУД 1 ЖИЛ ГАРУЙН ӨМНӨӨС ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛИЙГ СУНГААГАҮЙ. ИЙМ БАЙХАД ЯГ ЯДУУ ДОРОЙ АХМАДУУДАД НЭГ ИХ ХҮРТЭЭЛГҮЙ, ЦЭРГИЙН ДАРГА БАЙСАН БОЛОН, ДАРГА ГАРТ АШИГТАЙ БОЛООД ЯВСААН. АХМАДУУД ТА НАРААС ГУЙГААГҮЙ ШҮҮ...
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.17.199)
    Жирийн тэтгэврийн хөгшид 1-2 жилээс илүүгүй буюу дунджаар 1 сая орчим л зээлтэй. Гэтэл 20-30 саяын зээлийг өнгөрсөн 12 сард олон мянган хүн авсан гэдэг сонин шүү. Баахан хулгайч нарын тэрбум тэрбумаар нь мөнгө угаасан ээлжит ЖДү юм биш үү.
    2020 оны 01 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намрын сэрүүхэн өдрүүдэд гэртээ хийж болох 4 амттай жор
    15 цаг 45 мин
  • Энерги ундаа эрч хүч үү, эрсдэл үү?
    18 цаг 5 мин
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
    20 цаг 9 мин
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
    21 цаг 40 мин
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
    22 цаг 8 мин
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
    Уржигдар 16 цаг 46 мин
  • “America’s Got Talent”-д түрүүлсэн Тайландын өсвөр насны од Nene Royal "Avenged Sevenfold" хамтлагийн тоглолтыг нээнэ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Ц.Идэрбат: Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
    Уржигдар 13 цаг 23 мин
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    Уржигдар 12 цаг 25 мин
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    Уржигдар 11 цаг 50 мин
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    Уржигдар 11 цаг 03 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    Уржигдар 11 цаг 00 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    Уржигдар 10 цаг 56 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    Уржигдар 10 цаг 44 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 10 цаг 40 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    Уржигдар 10 цаг 09 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК