
2026 оны 6-р сарын 6–7-ны өдрүүдэд “Монгол хүн та 100 наслаг” уриан дор, АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ой болон “America Days” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээнийг Имарт нь U.S. Embassy Ulaanbaatar болон American Chamber of Commerce in Mongolia (AmCham Mongolia) байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд өсвөр үеийн хүүхэд, залуусын спортын идэвх оролцоо, багаар ажиллах чадвар, эрүүл амьдралын хэв маяг, шударга өрсөлдөөн болон нөхөрлөлийг дэмжих зорилготой байв.

Нийт 97 баг бүртгүүлснээс хамгийн түрүүнд бүртгүүлсэн 32 багийг сонгон оролцуулж, санамсаргүй байдлаар хэсгүүдэд хуваарилан тоглолтуудыг зохион байгууллаа.

Имарт нь цаашид ч хүүхэд, залуусын спорт, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжсэн нийгмийн хариуцлагын ажлуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Бүх баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье!




















































