
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Хур тунадас
12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи
Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур
Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
























































