Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайдынхаа өмнөөс цагдаагийн бие бүрэлдэхүүн залруулга гаргалаа

2020-7-23
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд “давхар дээл”-тэй дөрвөн сайд бий. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нар багтана. Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгосон эрх мэдлийн хүрээнд парламентаас томилсон УИХ-ын гишүүд гэсэн үг. Нэг талаараа танхимын бусад гишүүдтэй нь харьцуулахад парламентад кноп дарагч. Нөгөө талаар сайдын суудлаас буусан ч сонгогдсон тойргийнхоо төлөөлөгч гэдгээрээ УИХ-ын гишүүний албатай үлдэх “алдах” юмгүй хүмүүс.

Гэхдээ “давхар дээл”-тэй, алдах юмгүй гээд хариуцсан ажлаа халтуурдаж, салбараа унагаана гэсэн үг биш. Тус тус ажлаа сайн хийхээс тухайн сайдын намтар сайн, муугаараа арвижих учраас.

Гэтэл зарим чиг үүргийн яамны сайд түрүүчээсээ олон нийтийн шүүмжлэлд өртөж эхэлсний нэг нь Х.Нямбаатар.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өмнөх танхимд хамгийн нөлөөтэй ажиллаж ирсэн Ц.Нямдоржийн халааг авсан түүний хувьд 2016-2020 онд УИХ-ын гишүүний алба хашихдаа Хууль зүйн байнгын хороог удирдаж явсан туршлагатай.

Үүгээр зогсохгүй Эрүү, Зөрчлийн тухай болон өмнөх парламентын үед баталсан томоохон хуулийн төслийг гардаж гүйцэтгэсэн гэдгээр нь хуулийн салбарынхан түүнийг эчнээ танина.

Гэвч Х.Нямбаатар сайд харьяа агентлагийнхаа үйл ажиллагаатай танилцах үеэрээ гаргасан үйлдэл нь өнөөдрийг хүртэл шүүмжлэлд өртөх шалтгаан болж байх шиг.

Тодруулбал, салбартаа шинэхэн сайд тэрбээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ нийт бие бүрэлдэхүүн, тэдгээрийн удирдлагатай утсаар ярьж "мэндчилсэн" нь олны эгдүүцлийг төрүүлэв. Дотоодын цэргийн алба хаагчид сайдыгаа ирэх сургаар эгнэн жагсаж угтах үеэр албаны машинаас бууж ирсэн сайд утсаараа ярин бие бүрэлдэхүүний удирдлагатай гар барин мэндчилж буй бичлэг одоо ч хөвөрсөөр буй нь үүний илрэл. 

Хачирхалтай нь, сайдынхаа эл үйлдлийг цагдаагийн байгууллага зүгээр "өнгөрөөх"-ийг хүссэнгүй. Харин ч тодруулга гаргаж бодит байдалтайгаа эвлэрч байх юм. Тэдний гаргасан тодруулагад "Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай цахим уулзалт хийж, санал, хүсэлтийг сонсож, ажлын чиглэл өгч ажилласан.

Мөн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд сүүлийн өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын утсаар ярьж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж, шүүмжлэлтэй хандаж байгаа нь бодит байдалтай нийцээгүй ташаа мэдээлэл бөгөөд уг бичлэг албан ёсны арга хэмжээ эхлээгүй байх үеийнх болно" гэжээ.

Угтаа бол "Шинэ халаатаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой" гэх зарчмаар Дотоодын цэргийнхэн сайдыгаа угтаж авсан байж таарна. Гэвч хар машинаасаа буусан сайд нь гар утсаараа хэн нэгэнтээ ярьж, тэдэнтэй мэндчилсэн нь эргээд өөрсдийг нь залруулга гаргах шалтгаан болов.

Монгол Төрийн гурван өндөрлөг хэмээдэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хаа нэгтээ албан томилолт хийхдээ бие бүрэлдэхүүнтэй гар утастайгаа ёсолж, мэндчилж, амрыг нь эрж байсан түүх үгүй болохоор Х.Нямбаатар сайд эл үйлдэл олон нийтэд эмзэг тусах нь мэдээж.

Тэгээд ч цагдаагийн байгууллагын албан ёсны сайтад сайдынхаа үйлдлийг залруулж, тодруулга гаргасан нь тэрхүү үйлдлийг тойрсон шүүмжлэлийг улам өрдөж орхилоо.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Зочин (122.201.22.19)
    Харсаар байхад, жагсаалын өмнө утсаар яриагүй шүү дээ! Хүнийг муулах гэхээрээ нойр хоолноос гарч чичирдэг нөхдүүд хүн гүтгэх нь гэмт хэрэг шүү! Нямбаатар бол дарамтлаад байхаар харгис ч хүн биш. Өөрт олдоогүй гишүүний эрх болон албан тушаалд халж ядаж атаархан хорсож байснаар ямар ашиг олох гэсэн юм бол!
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.184.80)
    Залруул гээд дарамталчихаж л дээ. Өнгөрснийг буцаах амаргүй л дээ
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.183.125)
    Монголын цагдаа хэнд яаж ханддагийн нэгэн жишээ болон түүхэнд үлдэх биз ЖИНЭХЭН БӨГС ДОЛООГЧ ДОЛДОЙ нар...
    2020 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.182.94)
    Бүдүүлэг сайдыг өмөөрөөд ч яаахын билээ. Тэр байдлаарай л байх болно.
    2020 оны 07 сарын 25 | Хариулах
  • Энэ зураг (202.21.127.165)
    Энэ зураг Монголын цагдаа юунд үйлчилдэг вэ гэдгийн хариуг тод томруун харуулж байна даа.
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • зочин (103.111.68.3)
    цагдаа өмнөөс нь уучлалт гуйч гэх шиг ичээч цагдаа нараа ара пялдаг уу аан
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.184.113)
    ЮУН ИХ СҮРТЭЙ ЮМ БЭ? ҮҮНЭЭС ӨӨР АСУУДАЛ БАЙХГҮЙ БАЙНА УУ? ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН ХҮМҮҮСИЙН ЗУГАА. ЭНЭ САЙДАД ШИДВЭРЛЭХ ЗӨНДӨӨ АСУУДАЛ БАЙНА. ХҮМҮҮСТ ГОЁ ХАРАГДАХААС ӨӨР
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Нэг нь ёслоод байгаа юм бишүү, долгиноод Оюун-Эрдэнэтэй утсаар ярьж байгаа нь . . .
      2020 оны 07 сарын 24
  • зочин (192.82.72.80)
    Ийм хөгий амьтан зүй нь өөрөө уучлал гуйгаад огцрох ёстой л доо.Даанч монголчуудад тийм эр зориг байхгүй.Ямар аргатайдаа цагдаагийн байгууллагаа дуудаад ийм залруулга хий гэж хуцаж байхав.Хүрэл сүхийн сайд нар нэг иймэрхүү л холион бантангууд байж таарна
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Огцорлоо гэхэд та нарт олдохгүй албан тушаал байлгүй дээ!
      2020 оны 07 сарын 24
  • mgl emegtei (77.87.228.70)
    Ard tumenii dund ner nyyrgui bolsoon, odoo doog tohuu bolood bh bolno hoorhii
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.21.108)
    маш чухал мэдээлэл сонсож байсан бол яах бол яриагаа тасалсан ыбол үргэжлүүлэж болох байсан гээд бас шүүмжлэх хүмххс гарнаа даа
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • уншигч (202.55.188.40)
    Өөрийгөө их юманд бодсон жулдрай сайданцар цагдаагийн хэдэн дарга нарыг албан тушаалаараа дарамтлан ийм мэдэгдэл гаргаж бгаа биз.Мэдэгдэлтэй мэдэгдэлгүй олон түмэн Нямбаатарыг шзүгээд явна
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Нямдорж сайд болоод ингэж сүржигнэж бсан бол уу? Санахгүй л бна!!!
      2020 оны 07 сарын 24
  • Зочин (202.126.92.99)
    Буурь сууж сайд болох болоогүй л байж дээ
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.120.154)
    sarangerel l arai durdee orchjee mongoliin EMCH nariin hiiseniig uuruu hiisen met shaagaad l baisan
    2020 оны 07 сарын 23 | Хариулах
    • Balai avgai xezee Mongoliin turuus zailx boldoo
      2020 оны 07 сарын 23
  • Зочин (192.82.66.151)
    Хамгийн ялзарсан хэнч намайг юуч гэж хэлэж чадахгүй гэсэн даам гарсан 4 сайд мөнөөс мөн.Мөнх сайд гишүүн байх авир гаргадаг хамгийн ёс зүйгүй сайд нараар тодруулахад буруутахгүй энэ 4-н давхар дээлтэнгүүдийг.Яамдуудынхаа бүтцийг өөрчилж байгаа нэрээр өөрсдийнхөө багийн хүмүүсийг тавьж байгаа сураг гарч байгаа нь удахгүй олонд ил болох байх.Хэвлэлийнхэн зөв шударга л энэ сайд нарын үг үйлдлийг гаргаж тавиасай гэж хүсэх байна.Палдикдаад байваа хэвлэлийнхэн.Тэр тусмаа мэргэжил 1-тэн гэж худлаа палдикдаваа сайд болсон хүндээ.
    2020 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (1.225.23.228)
    zasssss
    2020 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (83.20.250.164)
    Ogcruul
    2020 оны 07 сарын 23 | Хариулах
  • Nam bus irgen (103.57.92.47)
    Mangar batsaanuud turiinii buus tolgoid gej.
    2020 оны 07 сарын 23 | Хариулах
  • сонгогч (192.82.71.198)
    Монголын төрийн ялзрал завхрал гэж энийг л хэлэх байх, арай дэндүү байгаа биздээ, сонгуулийн өмнө сонгогчиддоо яаж "хайр" зарлаж байлаа даа, 3 долоо хоногийн дараа төрийн сайд болоод эргээд сонгогч олондоо "салаавч" өгч байгаа юм биш үү, уучлал гүйхын оронд цагдаагаар "тодруулга" гаргуулаад байхдаа яадаг байна вэ? Өөрийгөө "тэнгэрийн амьтан" гээд бодчихсон, арай л ёс зүйгүй үйлдэл үү? үгүй юу?
    2020 оны 07 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 25 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 51 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    16 цаг 52 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 55 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 33 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    18 цаг 50 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    19 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    19 цаг 13 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    20 цаг 14 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 25 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 18 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 21 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 22 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    23 цаг 9 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 24 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК