Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга Н.Энхбаяраас дэмжлэг хүссэн шалтгаан юу байв?

2020-7-29
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Өмнөговь аймгийг зорьж тэнд хийж байгаа төмөр замын бүтээн байгуулалттай танилцжээ. Энэ тухайгаа “Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Тавантолгойн лицензийг эзэмшигч хүмүүстэй ярилцаж байгаад бүхэлд нь төрийн өмчид авсан нь зөв алхам болсныг цаг хугацаа харууллаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн “Тавантолгойн ордыг төрийн өмчид авснаас хойш хувьдаа авахаар оролдоход Тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар хувийнханд буцааж өгөлгүйгээр төрийн өмчид авч үлдсэн нь сайн хэрэг” хэмээн тодотгосон байна.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ санал хураалтын үр дүн гарсан цагаас хойш илэрхийлж, байр сууриа илэрхийлж байсан түүний хувьд саяхныг хүртэл нам жим байдалд шилжээд байв.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга МАХН-ын дарга Н.Энхбаярт урилга явуулсны хүрээнд тэрбээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км шинэ төмөр замын явцтай танилцсан нь энэ аж. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Төмөр замын асуудал нийгмийн анхаарлыг татаад олон жил болж байна. Миний хувьд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа төмөр замын бодлогын тухай шийдвэр гаргах асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэж байснаа санаж байна.

Тухайн үед өргөн царигтай төмөр зам барих нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан нь өнөөдөр зөв байжээ гэж харж байна" гэдгийг онцолжээ.

Цагтаа Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ээлж дараалан сонгогдон ажиллаж байсан Н.Энхбаяр даргын амнаас төмөр замын өргөн царигтай болох тухай дурдсан нь өөрийн эрхгүй анхаарал татна. Санаж байгаа бол 2014 онд УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонхи дэмжиж байлаа. Энэ хүрээнд “Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Ханги, Хөөт-Бичигт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай.

Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай байх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” хэмээн өөрчлөн найруулах санал оруулсан байдаг. 

Тухайн үед өөрийн хүсэлтээр сайдын суудлаасаа бууж, сул гишүүний орон тоонд шилжээд байсан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга "Бид аймаг бүрээр хилээ сэтлээд нарийн цариг оруулж ирж байгаа бол боловсруулах үйлдвэрийг мартах хэрэгтэй. Далайд гарцгүй манай улс төмөр замаа дотооддоо боловсруулах үйлдвэр, экспортлох бүтээгдэхүүн гэсэн эдийн засагтайгаа уялдуулах ёстой. Түүнээс бид компаниудын лоббигоор ингэж хилээ сэтлэж болохгүй" хэмээн эсэргүүцэж байсан юм. 

Гэхдээ УИХ-аас Засгийн газарт даалгасан уг тогтоолын төсөл бодит хөрсөн дээр бууж хэрэгжээгүй юм.

Гагцхүү 2016 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодож, удаах жил нь тав дахь Төрийн тэргүүнээр сонгогдсон Х.Баттулгын төмөр замын өргөн, нарийн царигт хандуулах анхаарал нь улам бэхжиж, өдгөө Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414 км төмөр замыг цэргүүдээр бариулж эхлээд буй. Харин салбарын сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг ашиглалтад оруулах хугацааг 2022 он болгож өөрчлөөд байгаа юм. 

Сонирхолтой нь, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дахин дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлсэн гэх Төрийн тэргүүн Х.Баттулгад МАХН-ын дарга Н.Энхбаярын дэмжлэг яагаад хэрэгтэй болов гэдэг нь сонин. Тэгээд ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулахад нь хамгийн ихээр эсэргүүцэж, Засгийн газрыг нь хүртэл огцруулахад голлох үүрэгтэй оролцсон нь Х.Баттулга, З.Энхболд тэргүүтэй МоАХ, "Шонхор" фракцынхан.

Тийм атал Төрийн тэргүүн Х.Баттулгын зүгээс экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт урилга явуулж, төмөр замын бүтээн байгуулалттай танилцуулсны цаад шалтгаан нь асуулт дагуулах мэт. Цаг цагаараа байдаггүй гэдэг нь энэ байж болох ч Н.Энхбаярт урилга явуулсан Ерөнхийлөгч Х.Баттулгын нүүдлийн ард юу нуугдаж байгаа нь өнөөдөртөө асуултын тэмдэг.

 

 

Гэхдээ УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү нэгэнтээ "Н.Энхбаяр дарга хорих ангид өлсгөлөн зарлаад 11 хоноод яг амь тавих гэж байхад би ангийнхаа найз А.Гансүх дээр гүйж очоод “Женко” Х.Баттулгатай уулзуулаадах гэсэн юм. Тэгээд Женкогийн өрөө рүү дайрах шахан ороод “Н.Энхбаярын өмгөөлөгч байна. Хоёулаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч рүү явъя” гэсэн. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу яриад Н.Энхбаяр даргыг 461-ийн эмнэлэгт хэвтүүлсэн юм. Тэгээд өлсгөлөнгөө зогсоосон. Х.Баттулга амийг нь аварсан хүн. Гэтэл амийг нь аварсан хүний хүн гээд намайг хардах юм. Үнэндээ миний хувьд Х.Баттулга гишүүний зөв зүйлийг дэмжиж, бурууг буруутгадаг" хэмээн ярьж байсныг энд тодотгох нь зүйн хэрэг. Магадгүй МАХН-ын даргад одоогийн Ерөнхийлөгчид өр төлөх ямар нэгэн шалтгаан байж мэдэх.

Г.Эрхэс

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Tsend ayush (202.126.90.61)
    Or zeel tolvvlmeer bna baknii or xetsvv bna
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • үхрнүүд үүнээс болж сөргөлдөж бна (103.212.117.17)
    төрд өмч байх хэрэггүй, хувид өмч байх бас хэрэггүй.монголд ямар ч өмч хөрөнгө байх хэрэггүй.олон нийтийн хувицаат өмч бий болгож ,ажилгүй орлого үгүй ядуу тарчиг ард иргэдэд хувицаа хэлбэрээр ноогдол ашгийн өгөх хэрэгтэй.үүнээс өөр гарц зам үгүй.уул уурхайн баялагаа тэгш хувиарлалтын зарчимаар явна.хэн нэг этгээд хэт их өмч хөрөнгө эзэмших,хэн нэг этгээд ажил орлого үгүй байх ни энэ нийгмийн чини гол сөргөлдөөн болчихоод бгааг үхрнүүд хоорондоо ярицгааж мэдцгээж бгаа бишүү.
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Иргэн (64.119.23.247)
    Сонин зүйл их л болоод байна даа. Ард түмэнг хагралдуулж болохгүй шүү.Бичиж байгаа хүмүүс дэндүү муухай үг хэллэг хэрэглэж байгаа нь дэмий л дээ. Төрийн 3 өндөр хийх естой, үүрэгт ажлуудаа л зохистой зөв хиймээр байна.
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.19)
    Яг таарсан новшнууд шүү Яасан ч ханаж цаддаггүй шунал вэ
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
    • Gerlee
      Ter Elbegs l havi iluu deep baih shut
      2020 оны 07 сарын 30
  • Зочин (202.9.46.199)
    Төр улсдаа бүтээн байгуулалт хийж байгаа улсуудадаа баяр хүргэе. Хувьчилж л алав даа
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.4.214)
    ЗАСГИЙН ГАЗРЫН ХИЙЖ БАЙГАА АЖЛААР ШОУ ХИЙГЭЭД БАЙХ ЮМ. ЕРӨНХИЙЛӨГЧ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙДЭГ БОЛОО ЮУ.
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
    • ЗОЧИН
      Энэ 2 яг таарсан таар шуудайнууд.
      2020 оны 07 сарын 30
  • Зочин (202.9.46.199)
    Хулгайч ардчиллын ноход яасан их гуцацгааж байнаа. Тэдэнд ч яавал идэхэв яаж хулгайлахав гэсэн бодол л байгаа л даа. Энэ хоёр тэдэнд л саад болоод байгаан байлгүй дээ
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.46.199)
    Хятад руу зөөгөөд очсон нүүрсээ дөнгөж хил гаргаад л буулгадаг хятадууд ярихдаа бид энэ нүүрсийг жоорлож байгаад танайхыг нүүрсгүй болсон үед бид эргүүлээд зарнаа гэж ярьдаг гэж нүүрс тээврийн жолооч нар ярьдаг юм билээ. Харин хулгайн аргаар хувьчлагдсан үйлдвэрүүдээ эргүүлэн авч ядаж малын түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах нь эдийн засгаа аварах хэдэн ардаа ажилтай байлгах хамгийн зөв бодлого байх оо.
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.57.92.199)
    Маш яаралтай Хятадтай төмөр замаар холбогд. Нүүрсээ их хэмжээгээр борлуул. ЭЗ аа авар. Юун эхлээд Зүүн Баян бэ. ЭЗ ийн тооцоо судалгаа мэдрэмж бна уу.
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Er (122.201.24.55)
    End muu yazda yu hiij yavaa m yum.
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.46.151)
    Монголд төрийн өмчийг хувьчлаад өадтөй юм болоогүй ээ. Улс төрч гэдгийг ардчилагч нар л гаргаж ирсэн тэр улс төрч гэдэг нь ардчиллыхан өөрсдөө л байгаа байхгүй юу? Одоо харин төр өмчөө эргүүлж авмаар юм. Ядаж хэдэн ард ажилтай орлоготой болоод хөлс хүчээ ардчиллын нэг мануухайд биш төрдөө өгч байгаадаа сэтгэл нь ч өег байх байгаадаа. Одоо тэр Тетчэр мэтчэр Черчилл мэрчиллээ улиглахаа больж үзээ. Энэ мэт улигласан панаалыг чинь ард олон нулимаад хаячдаг болцон ш дээ.
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.46.151)
    Ээээээ хөөрхий муу хувхай хүүрийн ардчилагч нар ард түмэн биднийг харанхуй масс орк тролл боол зарц халтар гээд л үргэлж доош нь хийн доромжилж явдагийг нь одоо хараа биз. Хөсрий ардчилагчид худлаа хуцаж байгаан муу өгөрүүд аль 17-р зууны Адам Смит мсмит гээд өөртөө таалагдсан цусан гарт хар капиталистуудын үгийг тоть мэт давтан хашгирдагийн. Боломж байвал муу шунал нь шулам болсон ардчилагч нар хувьчилж аваад ажил орлогогүй арга мухардсан хүмүүсийг аваачиж зарцлаад цалин мөнгиыг нь ч бүрэн өгөхгүй хэд хоног ажиллууж байгаад нэг шалтаг хэлж халаад бах нь ханаж хар масс мэтээр доромжлон хөхөрч байдаг байхгүй юу ард олон минь. Муу салга Бат-Үүл Баабар Солиот Со Баярцогт даяа Ганболд нарыг цусыг нь холих цаг ирсээн. Энэ мэт зүхэл заналыг өмхий Баабар сургасанд баярлаж байна Кккккккк Элий балайны чинь Тетчэр тэр чинь аль ээ эрт алга болж даллагаа айлтгуулчихсаан новш минь
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.38)
    Английн Ерөнхий сайд агсан М. Тетчер “…төрд өмч байхаар улс төрчдийн өмч болчих гээд байдаг” гэж хэлсэн байдаг!!! Төрийн өмчид авснаа гайхуулна гэдэг харанхуй массд зориулсан улс төрийн ов мэх, тоглолт, даажигнал!!!
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
    • ККККККК ЖИРИЙН АРДУУДЫГ ЯАСАН ИХ ДОРОМЖИЛДОГ МУУ НАХУЙ ВЭ? НА БЕРИ
      2020 оны 07 сарын 29
  • Зочин (66.181.161.38)
    Ер нь хүмүүс хоорондын харилцаанд радио долгио шиг энергийн янз бүрийн долгио байдаг, тэр долгионы давтамж нь таарсан хүмүүс их ойр дотно нөхөрлөдөг. Энэ 2-ын долгио нь таарч байгаа юм байна л даа! Тэгэх ч ёстой доо, мөн чанар нь ижил хоёр юм чинь!!!
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.46.151)
    Ямар боловч очиход нь армийхан ажлаа танилцуулаад явж байна лээ. Зайлуул цаг наргүй зүтгэнэ цалин гэж цагдаа онцгой хоёртой харьцуулахад нэг жоохон юм авна. Армийхныгаа нэг жоохон харж үзмээр юм аа. Яахав бүтээн байгуулалт гадаад ажиллагаанд явсан нь л хэдэн төгрөгтөй болж л байгаа байх л даа. Яваагүй нь яах болж байна жигдхэн нийтээр нь нэг нэмэлт хиймээр юм аа. Тэд өөрсдөө дуугай бай дуугарах эрхгүй гээд ойлгочихсон тэдний төлөө хэлдэг дуугардаг МАН АН ч гэж алгадаа
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.26.31)
    энхбаяраас юу гуйдаг юм өөрөө л салбагнаж очоо биз өөрийгөө их юманд бодож дээ
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.46.151)
    Ардчилалын пизданууд өөрсдийн явуургүй нэг муу шуналаасаа болоод унасан доо. Одоо ард түмэн хулгайч ардчилагч нарыг үзэхгүй болсоон. Муу хулгайч нарын ёр яр хоёр нь Тарвагантай нь салга сааралтай нь өмхий амттай нарт тусаарай. ПИЗДА АРДЧИЛАЛ СӨНӨТҮГЭЙ
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Nam bus irgen (202.126.88.71)
    Genco 21 oni songuuliar barahgui baihaa. Huuli bus huvichlal, 17-n chingeleg spirt, 200 saya usd-iin shoroo ovoolson herguud zadarch balrana daa.
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
    • Өөө хөөрхий өчнөөнөөр нь гуссан ардчилал яриад ардуур нь хулгай хийдэг новшнуудтайгаа хамт л унана даа хө
      2020 оны 07 сарын 29
  • Зочин (202.21.108.129)
    Зам тээврийн сайд байхдаа аль эрт амжуулчих байсан ажил шүү дээ. Одоо бол Женко зөвхөн бэлэгдэл. Засгийн газрын хийж байгаа ажлаар рекламдаад байх хэрэггүй. Хойтон жил Элбэгдоржийнхоо араас явж олны хараал идэх цаг чинь эхэлнэ.
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
    • Хараал чинь хар толгойд чинь тусах болтугай өмхий ардчиллын муу хулгайчаа
      2020 оны 07 сарын 29
    • Yag unen.
      2020 оны 07 сарын 29
  • Ksa (202.126.90.51)
    Баттулга еөк нь Энхбаяраас дэмжлэг хүснэ ч гэж юу байхав. Урд, хойдохоо мэддэг хүний хувьд Энхбаярт нэг үзүүлчихье гэж бодоо байлгүй. Элбэгээд үзүүлье гэлтэй ч биш. Нөгөө хоёр ах нар бол хямсалзаа байлгүй.
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.112.133)
    Тухайн үед хэн хэн нь туйлын зөв шийдвэрг гаргаж байжээ. Тиймээс л ингэсэн хэрэг байх. Яагаад ийм аймшигтай хардалт сэрдэлттэй байдаг хүмүүс вэ
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Иргэн (202.126.88.232)
    Надаас асуугаад байгаамуу, МАН-ын хүчийг сулруулах . Элбэгдоржийн мууг хамтарч үзэх. Өөр ч юмгүй дээ.
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.46.151)
    Гол нь хувьчилж авч чадаагүй ноходын хуцалт сонсдоод байгаа юм болов уу?
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.46.151)
    Тунгалаг тамир кинонд хамтралын бухыг мөргөсөн хувь хүний бухыг буудаж ал гэж улаан хувьсгалч Дорж гуай хэлсэн гэдэг шиг одоо хувьдаа авах гэсэн ашигтай газар бүтээн байгуулалтыг бүгдийг хувьдаа авмаар байна гэж бичээрэй гэж бөнжөөк Мангас салга саарал Э.Бат-Үүл нар чамд хэлээ юу? Г.Эрхэс гэгчээ
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.46.151)
    Заа ямар боловч улс оронд минь хэрэгтэй том бүтээн байгуулалт явагдаж байна гэж ардчилагчид тэдний гар хөлнүүдийн нэрэлдэг халтар орк боол хар массын нэг мунхаг ард би ойлгож байнаа. Улс эх орны эрх ашигт хэтдээ сайн нөлөө үзүүлэх том ажил явагдаж байгаа бол хэн нь хэнийгээ урих барих нь хэнд хэрэгтэй юм бэ? Хувьд хувьчилсан үйлдвэр аж ахуйн газрууд одоо бүгд балгас болсоон дахин хувьчлал явуулаад алдана уу болохоос онохгүй ээ. Ардчиллын ардчилагч хэмээн цээжээ балбачсан хээн лаларууд энэ улс орны хамаг юмыг сорчилж завшаад дууссан биз дээ? ЭРХЭС ХЭМЭЭГЧЭЭ
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 8 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    16 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 38 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 16 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    18 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 53 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 56 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 57 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 7 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 1 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 4 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 52 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 7 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 48 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК