Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Мөнхмөр: Би хандив авахгүй. Гэсэн ч хамгийн сүүлийн монгол иргэнээ татан авах хүртэл тэдэнд тусална

2020-8-17
0
ЖИРГЭХ


АНУ-д сууршаад 12 жил болж буй Монгол Улсын иргэн С.Мөнхмөр тусгай үүргийн онгоцоор нутаг буцах гэж буй элэг нэгтнүүдээ халуун хоол, цайгаар дайлсан нь олны талархлыг хүлээсэн билээ. Тэгвэл тэрбээр санхүүгийн хүндрэлд орсны улмаас байрлах байргүй болсон монголчууддаа туслахаар өөрийн эзэмшлийн байраа засаж тохижуулаад байна. Нийт 10 унтлагын өрөөнд 20-40 иргэнийг үнэ төлбөргүй байрлуулахаар төлөвлөсөн бөгөөд барилгын засал дуусч, хүсэлт ирүүлсэн иргэдийг хүлээн авахад бэлэн болжээ. Ингээд Сиэтл хотод ажиллаж, амьдардаг С.Мөнхмөртэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Цар тахлын үед ядарч яваа нэгэндээ туслахыг иргэн бүр дор бүрнээ хичээж байна. Таны хувьд санхүүгийн хүндрэлд орсон иргэдийг үнэ төлбөргүй байршуулах байр бэлдэж буйгаа хэдэн сарын өмнө хэлж байсан. Одоо барилгын ажил дуусч, хэзээ мөдгүй иргэдээ хүлээн авахад бэлэн болсон байна. Нэг зүйл асуух гэсэн юм. Хүнд цаг үед нэг нэгэндээ туслах нь хүн ёсны асуудал. Гэхдээ өнөөгийн хүнд цаг үед ийм олон хүнд байрлах байрыг нь бэлдэж өгнө гэхээр ганц хүнд хийх ажил биш юм шиг. Яагаад ийм шийдэлд хүрсэн юм бэ?

-Манайд нэг оюутан байрладаг байсан юм. Нутаг буцах гэтэл ОУК-ын таван шаардлагыг хангаагүй учир энд гацсан байсан юм л даа. Нэгэнт буцаж чадахгүй учраас манайд амьдрангаа барилга дээр ажиллаж, түрээсээ төлдөг байсан юм. Гэтэл сарын дараа “Ахаа би түрээсээ төлж чадахгүй боллоо” гэдэг юм байна. Гайхаад “Ажлаа яасан юм бэ” гэж асуутал “Сургууль онлайнаар заавал хичээлдээ суу. Үгүй бол виз цуцална гэсэн. Аргаа бараад ажлаасаа гарсан” гэлээ. Тэгэхээр нь “Заавал түрээс төлөх гээд яах вэ. Хичээлдээ суу. Амралтын өдрөөр надтай ажил хий” гэсэн. Нөгөөх маань ч зөвшөөрсөн.

Тэгээд бодлоо. Цар тахал нүүрлэчихлээ. Санхүүгийн хүндрэлээс болж байрлах байргүй болсон хүн хэр олон байдаг юм бол гээд судалж үзтэл эмчилгээ хийлгэсэн, өндөр настай, бага насны хүүхэдтэй маш олон хүн нутаг буцаж чадахгүй санхүүгийн хүндрэлд орсон байна. Гэтэл идэр насны олон залуу тусгай үүргийн онгоцонд суучихсан байх жишээтэй. Энэ бүгдийг хараад ямар нэг алхам хийх ёстой гэж бодсон. Ингээд байр бэлдэхээр шийдэж, хүмүүсийг уриалсан. Хүмүүс ч уриалгахан хүлээж авсан.

-Хэдий хэр хугацаанд монголчуудаа байрлуулах вэ?

-Монгол Улсын Засгийн газраас гадаадад гацсан хамгийн сүүлийн иргэнээ татан автал нь иргэдийг байрлуулна.

-Үнэ төлбөргүй байрлуулна гэхээр урсгал зардлаа яаж нөхөх юм бэ. Хүн амьдарч байгаа юм чинь цахилгааны төлбөрөөс эхлээд зардал гарах нь ойлгомжтой шүү дээ?

-Тэрийг зохицуулна даа. Хамгийн гол нь санхүүгийн хүндрэлд орсон иргэдээ үнэ төлбөргүй байрлуулах байр бэлдэж өгнө гэж би хэлсэн. Би хэлсэн амандаа хүрч байр бэлэн боллоо.

-Нийт хэдэн иргэн байрлуулах юм бэ?

-Нийт 10 унтлагын өрөөтэй. Хоёр давхар орыг өрөө болгонд хоёрыг тавибал 40 хүн байрлах боломжтой. Гэхдээ тав тухаа бодвол нэг ор байрлуулах нь зүйтэй байх.

-Одоо танайд байрлаж байгаа хүн бий юү?

-Аризонагаас гурван настай хүүхэдтэй эмэгтэй ирсэн. Бас нэг оюутан залуу бий. Эдгээр хүмүүсийг гэрийнхээ түрээслэдэг өрөөндөө суулгасан. Бас Чикагогоос нэг залуу ирэхээ хэлсэн. Лос-Анжелоос гэр бүлийн хос ирнэ гэдгээ хэлсэн.

-Томуугийн улирал эхлэхтэй зэрэцэн коронавирусний тархалт эрчимжиж магадгүйг ДЭМБ-аас анхааруулсан. Үүнтэй зэрэгцээд магадгүй танд хандах иргэдийн тоо олшрохыг үгүйсгэхгүй. Хэрвээ тэгвэл эрэлтийг хэрхэн зохицуулах вэ?

-Зохицуулна даа. Гэхдээ бид дэлхийн хамгийн баян улсад байна. Надад маш олон иргэн хандив өгье гэсэн. Би авахгүй гэсэн.

-Яагаад?

-Хэн нэгэнд туаслах гээд хандив авчихдаг. Дараа нь ямар ч хардлага, сэрдлэгэд өртөх юм билээ. Цахим орчны худал, үнэн мэдээллээс үнэхээр айж байна. Тиймээс монгол хүнээс хандив авахгүй. Харин гадаад хүн туслая гэвэл тусламжийг нь хүлээж авна. Яахав, ажлынхаа хажуугаар барилгын ажлаа дуусгахад хэцүү байсан уу, байсан. Гэлээ гээд яах вэ дээ. Нялх хүүхэдтэй гэр бүл, оюутан залуус орох орон гэргүй болчихоод байхад би өөрт байгаа нөөц боломжоо дайчлах ёстой биз дээ. Тэгж бодож зүтгэсэн.

-Олон хүнийг нэг дор байрлуулахад эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Daimond Princess онгоцонд халдварын тохиолдол бүртгэгдсэний улмаас зорчигчдыг өрөө өрөөнд нь тусгаарласан даа. Гэтэл халдвар улам нэмэгдсэн. Шалтгааныг судалж үзтэл агааржуулалтын хоолойгоор вирус дамжсан байдаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гээд судалж үзсэн. Тэгтэл кварцын гэрэл ашиглах ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, агааржуулалтын систем сорсон агаараа буцаагаад үлээхээс нь өмнөх процесс дунд нь кварцын гэрэл байрлуулбал вирус амьдрах чадваргүй болдог юм байна. “Энэ хэрэгтэй байна” гэтэл Сиэтлийн монгол хүүхдийн төв ТББ-аас хамгийн сайныг нь 600 ам.доллараар худалдаж авч өгсөн. Одоо агааржуулалтын систем ямар ч асуудалгүй болсон.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Канадаас . (154.20.200.254)
    Энэ сайхан зөв сэтгэлийг нь зөвөөр ойлгож дэм дэмэндээ хамтран хүртээрэй. Бас энэ залууг хайрлаарай. Цатгаландаа ийм алхам хийж байгаа биш угаасаа хүн нь дотоод сэтгэл нь амьдрал ойлгосон, буян хийх хүсэлтэй болоод туслаж бгаа байх.Ийм сайхан ухаантай залуучууд олон болоосой. Хурай хурай.
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.124)
    Үнэхээр сайхан сэтгэлтэй хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй залуу юмаа.Буян нь бумахр аривжиг
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (85.207.133.13)
    Маш сайхан зүйл уншлаа . Ийм нөхцөлд ийм сайхан сэтгэлтэй Монголоо гэсэн хүмүүс бас байдаг л юм байна аа даа
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • эыууашш (202.131.250.130)
    Сайхан үйл хийж байгаа монгол залуудаа хамгийн сайхныг хүсье.Таны амьдрал дардан байгээ.
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Хайр хүрэм хөөрхөн юм бээ Тэнд байгаа бүх хүний өмнөөс үнэхээр их баярлалаа буян заяа нь мянга түм болон арвижих болтугай . (202.126.89.181)
    Туяа
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Tuvshin (66.181.161.112)
    Shan setgeltei zaluu bna.uils chini oodrog yavna.ok T
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Баярмаа (202.179.27.147)
    сайхан зүйл хийж байгаад баярлаж ажилын амжилт хүсэн эрүүл энхийг ерөөе
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.131)
    УОК ичих хэрэгтэй!!!
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • туяа (66.181.182.75)
    Унэхээр сайхан сэтгэлтэй залуу байнаа. Уйлс чинь дэлгэрч явнаа. Сайн сайхан цаг удахгуй ирж хорт муу корона удахгуй арилнаа. Амжилт хусье залуу минь. Буян чинь дэлгэрэг.
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Dugar Gantulga (172.58.38.242)
    Munh huh tenger munhud ibeeg
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.61)
    Гайхамшигтай үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэхийн бэ? Монгол хүний сэтгэл гэж гайхалтайБолд
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin (173.206.105.148)
    sain zaluu , uhaantai bna, amjilt, sain hunii zaya sain bna gedegt itgej bna
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.40.6)
    Ямар өгөөмөр сайхан сэтгэл вэ. Санаа сайхан бол заяа сайн явнаа. Эрхэм дүүд эрүүл энх, амжилтыг хүсье.
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.71.51)
    Жинхэнэ монгол сэтгэл байна даа. Амжилт хүсье.
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Эх (202.9.40.110)
    Хүү маань албан ажлаар 1 сарын сүүлээр яваад 3 сард буцах байсан коронаагаас болж ирж чадахгүй байна. Санаа зовох юм. Одоо 7 сар болж байна. Тэтгэврийн хөгшин би тэтгэврийнхээ хэдэн төгрөгөө доллар болгож шилжүүлж байна. Яаж ийж байгаад хүүгээ ирүүлэх юмсан. Энэ хүүд их баярлаж байна. Харамсалтай хүү маань энэ хотоос хол байна. Миний хүү шиг гацсан хүмүүсээ бүгдийн авчрах байх гэж төр засагтаа итгэж сууна.
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    ene zaluu adilxan xunii gazar amydarvh baugaa xun irsen xumuus ideed xevtelgyi jaakhan ch gesen tuslaad yvaarai Burxan chamaug iveenee
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Zochin (202.21.108.166)
    Setgeltei mundag zaluu yma. Ajil uils ni uudrug butej bh boltugai.
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Zochin (202.21.108.166)
    UOK odoo ichij amidrah heregtei. Huitrehees umnu irgedee tataj avahgui. Irgedee ogt bdhgui ariach Dee.
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.46.177)
    Дараагийн удаа зассан байрныхаа зургийг өрөө нэг бүрээр оруулбал сонирхолтой байх болноо. Мөнхмөр өөрөө ч их гоё залуу байна шт амжилт хүсэе
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.46.177)
    Хөөрхөн юмаа бөөн сайхан сэтгэл , америкад л юу юм гэхээс монголчууд өөдгүй шүү болгоомжтой бай залуу минь хүний сайхан сэтгэлрүү ус цацдаг нь олон шүү тэр байтугай ах дүү хамаатан садан хүртэл яадаг гээч хар элгийн хүн арай дээр байдаг
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • шударга залууг дэмжинэ (103.229.123.171)
    Амжилт хүсъе. Эх орноо гэх сэтгэлтэй залууд баярлалаа.
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.80.211.215)
    МУНДАГ ЮМӨӨ АМЖИЛТ ХҮСЭЕ БАХАРХАЖ БАЙНАА
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 25 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 51 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 52 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 55 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 33 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 49 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 13 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 14 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 24 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 18 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 21 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 22 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 9 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 24 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 29 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 32 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 38 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК