Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баталсан хуульдаа бүдэрсэн анхны хүн нь Б.Пүрэвдорж боллоо

2020-8-18
0
ЖИРГЭХ

Шинэ парламентын бүрэлдэхүүн Монгол Улсын 2020 оны Төсвийн тодотголыг хэлэлцэхээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж эхэллээ. УИХ-ын даргын гаргасан захирамж, хуваарийн дагуу өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газар, Сангийн яамнаас өргөн барьсан Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн юм. Энэ үеэр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тодотголд шүүмжлэлтэй хандах МАН-ын гишүүд ганц нэгээр тогтохгүй олон байв.

Харин 2020 оны парламентад хоёр дахиа сөрөг хүчнээр тодорч, суудлаа хоёроор ахиулсан АН-ын зүгээс хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан, илүү шүүмжлэл, хардлага дунд буйгаа илэрхийлж эхэлсэн юм.

Ийнхүү ээлжит бус чуулганы хуралдаанаар Сангийн сайдаас өргөн мэдүүлсэн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэгэн маргаан үүссэн нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Б.Пүрэвдорж гишүүн нарын хооронд өрнөсөн явдал байлаа. Хуулиар өөрт олгосон бүрэн эрхийнхээ дагуу Б.Пүрэвдорж гишүүн Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлтэй холбогдуулж, байр сууриа илэрхийлсэн. Араас нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, үргэлжлүүлэн Ж.Мөнхбат гишүүн холбогдох тайлбар, саналаа хэлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эсэргүүцлээ илэрхийлж, хуралдаан даргалагч Т.Аюурсайханы индэр дээр очиж, бухимдлаа илэрхийлэв.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуралдаан даргалагч Т.Аюурсайханы индэрт очин "Би гүтгэлэг яриагүй. Зургадугаар сарын төсвийн гүйцэтгэл дээр байна. Тоо баримттай ярьж байгаа. Юмаа унш. Уншихгүй байж" Ж.Мөнхбатын үгийг таслахад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Төсвийг хуулийн дагуу зарцуулсан байгаа. Хүүхдүүддээ, эмзэг бүлгийнхэнд дэмжлэг үзүүлье гэж хангалттай ярьсан. Энэ дагуу дэмжлэг үзүүлсэн. Элдвээр хэлж болохгүй. Энэ долоо хоногийн хуралдааанд оролцох эрхийг чинь хасаж байна" гэсэн юм. 

Үүнтэй холбогдуулж, цахим орчинд ард түмний эрхийг хясан боогдууллаа, Ховд аймгийн сонгогчдыг үл хүндэтгэлээ гэх шүүмжлэл өчигдрийн тренд сэдэв болов. Гэхдээ Б.Пүрэвдорж гишүүний чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх эрхийг долоо хоногоор хассаныг буруутгах аргагүй юм.

Учир нь, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэж баталсан нь өнгөрсөн тавдугаар сарын үйл явдал. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нарын гишүүн  санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг ээлжит сонгуулиас өмнө хэлэлцэж баталсан нь энэ байв. 

Тухайн үед чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох эрхээ долоо хоногоор хасуулаад байгаа Б.Пүрэвдорж УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.

Нэг үгээр Дэгийн тухай хуульд ямар өөрчлөлт орсныг хэлэлцэж, баталсан хүний нэг нь тэр өөрөө. Улиран сонгогдсон хүний хувьд шинэ гишүүдээсээ илүү парламентын хуралдааны Дэгд оруулсан өөрчлөлтийг мэдэх учиртай хүн гэсэн үг. Гагцхүү баталсан хуулийнхаа зүйл заалт, нэмэлт өөрчлөлтөд бүдэрсэн анхны хүн нь тэр өөрөө болчихсон хэрэг. Учир нь:


2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7-НД БАТАЛСАН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР:

18 дугаар зүйл.Хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага

18.1.Гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол дараах хариуцлага хүлээлгэнэ:

                        18.1.1.сануулах;

                        18.1.2.үг хэлэх эрхийг  хасах;

                        18.1.3.хуралдаанд оролцох эрхийг хасах.

18.2.Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай хамааралгүй асуулт асуух, үг хэлэх, зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлсэн тохиолдолд хуралдаан даргалагч түүний үгийг зогсоон эхний удаа сануулж, дараагийн авах арга хэмжээний талаар анхааруулна.

18.3.Гишүүн эхний удаа өгсөн сануулгыг биелүүлээгүй бол хуралдаан даргалагч гишүүний үг хэлэх эрхийг хасаж, тухайн асуудлын хэлэлцүүлгийн явцад дахин үг хэлэх эрх олгохгүй.

18.4.Гишүүн бусдад саад учруулсан, асуулт асуух, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэсэн шинжтэй үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүнд урьдчилан сануулахгүйгээр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасна.

18.5.Хуралдаан даргалагчийн дэг сахихыг сануулсан шаардлагыг үл хэрэгсэж бусад гишүүний асуулт асуух, үг хэлэх, саналаа өгөх эрхэд саад учруулж, хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц нөхцөл байдал үүсгэсэн бол түүнийг хуралдааны танхимаас гаргана.

18.6.Гишүүн нь хуралдаанд оролцох эрхээ хасуулсан хугацаанд нэгдсэн болон Байнгын, түр, дэд хорооны хуралдаанд оролцох эрхгүй.


Эндээс Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн үгэнд биш гаргасан үйлдэлд нь ээлжит бус чуулганы хуралдааныг даргалагч Т.Аюурсайхан холбогдох хуулийнх нь зүйл заалтын дагуу сануулга өгч, байр сууриа илэрхийлэх эрхийг нь долоо хоногоор хассаныг харж болно. Монгол Улс парламентын засаглалтай. Тиймдээ ч чуулганы нэгдсэн хуралдааны танхимд ямарваа нэгэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд, сайд нарын хооронд баримт, тайлбар, бодлогын мэтгэлцээн өрнөх нь энүүхэнд.

Харин тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж, шинэчлэн найруулсан УИХ-ын тухай болон түүнийг дагалдах хуулийн хүрээнд хийсэн өөрчлөлтөөр гишүүдээс давхар ёс зүй, дэг журам шаардаж эхэлсэн нь өчигдөр болсон үйл явдлаар, Б.Пүрэвдорж гишүүний үйлдлээр тодорсон гэсэн үг.

Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн, ард түмний төлөөлөгч байлаа гээд баталсан хуулиа "хөрөөдөж" суухын нэр биш ээ.

Харин гаргасан дүрэм журам, хуулиа ягштал биелүүлэх талаар өөрөөсөө үлгэрлэж харуулах ёстой. Асуудал чуулганы нэгдсэн хуралдааныг даргалж байсан Т.Аюурсайхан, гишүүн Б.Пүрэвдорж гишүүндээ биш эсрэгээрээ тэдний баталсан хуульдаа л байгаа хэрэг. Юу үнэн энэ л үнэн.

Г.Эрхэс

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.9.46.126)
    Эмзэг бүлгийхэн болон хүүхдийн мөнгийг авч сонгуулиа явууллаа гээд Пүрэвдорж пчлдага яриад байхын гэтэл Амаржаргал гэгч их мэдэгч царайлсан хулгайч чинь Эрдэнэтийн мөнгөөр сонгууль хийж МАН ялсан гээд л солиот хүн сүрэг МАН-ыг ялууллаа гээд л хэг хого хэг хого инээгээд л хуцаад сууж байна ш дээ. Энэ муу мэдэгч царайлсан хулгайч ард олон биднийгээ хүн сүрэг гээд л яриад сууж байна. Ардчиллыхан биднийгээ хүн сүрэг хар масс тролл оркоороо л поромжлоод сууж байна. Ардчиллын хулгайчууд улс орноо яаж авч явсын бэ? Ардчиллыхан гэж модон жорлонгийн ёроолд сар хэвтсэн мэт бузар муухай үнэр танар сэжигийн хулгайчууд бол Амаржаргал түүний нөхөд ш дээ
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.22.42)
    Хүүхдийн мөнгө болон бусад эмзэг бүлгийнхэнд зориулсан мөнгийг нэмэгдүүлсэн гэж уурлаад байна лээ. Пүрэвдорж та нар чинь бүр гадаадад байгаа иргэдэд мөнгө өг гээд байсан биз дээ. Хүүхдийн мөнгө нэмэгдүүлсэн нь буруу байсан юм уу. Өөрөө ойчоод уйлдаггүй л байхгүй юу. Зөв ярь Пүрэвдорж
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Zochin (64.119.19.125)
    Mundag shudraga hun sht
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.108.205)
    uneniig ilchleed hohirno gej ene
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Ёс ёмбгор төр төмбгөр гэдэг дэг журмаа хэнб гуайн ч дагах ёстой зөв шийтгэл байна. Өмнөх жилүүдэд хуульгүй юм шиг авирлаж байсны гай , одоо хууль үйлчилээд эхэлсэн шүү хүнд гаруудаа ялангуяа Ганбат, Пүрэвдорж нар их далжиганаж болохгүй шүү.
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
    • Aimar
      Ailgaj baigaamuu
      2020 оны 08 сарын 18
  • Зочин (202.126.89.24)
    Маш зөв
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • barimt (51.75.64.187)
    Yun hudlaa yum yariad bgam be, hovdchuud harin ch muu luivarching bur gishuunees ni tatah yostoi gej baigaa shuu
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • doogii (202.55.191.205)
    zuv zuv
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin (58.109.221.157)
    zadarsan novsh
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 25 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 51 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 52 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 55 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 33 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 49 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 13 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 14 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 24 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 18 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 21 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 22 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 9 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 24 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 29 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 32 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 38 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК