Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч санаачилж, парламент баталж, С.Ганбаатарын бэлтгэсэн сценари

2020-8-18
0
ЖИРГЭХ

УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сард баталж, өнгөрсөн тавдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 6.2 буюу нийтийн өмчтэй холбоотой заалт тойрсон маргаан хуурай өвсөнд чүдэнз зурахтай адил тархаж, нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх шалтгаан болж байна. Үүнтэй холбогдуулж, маргааш УИХ-ын гишүүд, хуульч, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, маргааныг хагалахаар болжээ. Харин өнгөрсөн өдрүүдэд Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар хэн юу ярьсныг хүргэж байна.


Д.Тогтохсүрэн

Үндсэн хуулийн 6.2 дахь заалт буюу нийтийн өмчтэй холбоотой заалтыг өнгөрсөн парламент яагаад оруулсныг товчхон тайлбарлая. Ус, байгалийн баялаг нь ард түмний мэдэлд, төрийн өмчит байна гэсэн заалтыг төрийн нийтийн өмчит байна гэж өөрчилсөн. Энэ нь өмчийг төрийн болон нийтийн өмч байна гэж зааглаж байгаа юм.

Төрийн өмчид байшин барилга, төрийн нийтийн өмчид байгалийн баялаг орно. Төрийн нийтийн өмчийг лицензээр олгодог байдлыг зогсоож, цаашдаа хуулиар захиран зарцуулдаг болох бөгөөд тэр нь ард нийтийн санал асуулга, УИХ, Засгийн газраас шийдэх гэх мэт хувилбараар явах юм.

Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын хамгийн гол амин сүнс нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гарах ёстой бөгөөд хэрхэн олгох талаар зохицуулалтыг хийх ёстой. Наймдугаар сарын 19-ний өдөр энэ асуудлаар эсрэг тэсрэг байр суурийг оролцуулан хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн.


Ж.Сүхбаатар

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байх үед төрийн өмч гэсэн хэсэг дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “төрд бол төрийн өмч гэдэг ойлголт нь дарга нарын өмч байгаад байна, ард түмний мэдэлд байх агуулгыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэсэн санал ирсэн. Төрийн гэсэн явцуу томъёоллоос олон түмний, нийтийн байх агуулга руу ороё гэсэн тайлбартайгаар нийтийн өмч гэж томъёолоё гэсэн санал орж ирсэн. Улмаар УИХ-ын гишүүд нийтийн гэдэг тодорхойлолтыг тодотгож өгөхгүй бол нийтийн гэхээр хэний ч биш юм шиг дураараа авирлах явдал гарах учраас төрийн гэдэг одоогийн заалтаа авч хаяхгүйгээр,

Ерөнхиийлөгчийн гаргасан агуулга тайлбартай нь олон түмэндээ байлгах агуулгаар хийе гээд “төрийн нийтийн” гэж томъёолсон.

Иргэдийн зүгээс төрийн нийтийн өмч гээд томъёолсон нь гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүс Монголын ард түмний мэдлийн газар, түүний газрын хэвлийн баялгийг дураараа захиран, зарцуулах боломж гарчихаад байгаа эсэх дээр болгоомжилж байна. Үндсэн хуулийн 6.1, 6.3-ын агуулга, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тийм нөхцөл байхгүй. Гэхдээ асуудал тавьж байгаа учраас үүн дээр хэлэлцүүлэг хийж, ойлголтоо нэгтгэнэ. Нийтийн гэдэг үгээс айгаад байх юм байхгүй.

Дэлхий дахинаа нийтийн гэдэг үгний цаана төрийн өмч, орон нутгийн өмч, олон нийтийн байгууллагын өмч, шашны байгууллагын өмчүүдийг “нийтийн” гэж хэлдэг. Нийтийн гэдэг нь ард түмний гэсэн агуулгаараа явж байгаа. Яг “ард түмний өмч” гэдэг томъёолох эсэх маргаан явж байсан. Хууль зүйн нэр томъёоллоо зөв ойлгож, хаа хаанаа ойлгох, тайлбарлах асуудлууд байгаа.


С.Ганбаатар

Үндсэн хуулийн 6.2 заалтыг ард түмэн эсэргүүцэж байна.  Гэтэл  УИХ-ын гишүүд дүлий дүмбэ оргисоор л байгаа. Таван тусгаар тогтнолын суурь тусгаар тогтнол болох газар нутаг аюулд орлоо. ҮАБЗ-ийн гурван гишүүнд долдугаар сарын 2-нд Үндсэн хуулийн 6.2-ын талаар тайлбар өгөх, иргэний нийгмийн байгууллагыг хүлээн авч уулзах, засварлах талаар шаардлагыг хүргүүлсэн. ЗГХЭГ-ын Л.Оюун-Эрдэнэ даргаас “Таны шаардлагыг хүлээж авлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар найман жил хэлэлцэх ёсгүй. Дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар ярьж байгаа” гэж байна. Энэ бидэнд хангалтгүй байна.

Энэ янзаараа дүлий дүмбэ байвал Үндсэн хуулиар дээрэм хийсэнд тооцогдож УИХ тарах, Засгийн газар огцрох хэмжээний асуудал яригдана.

Үндсэн хуулийн 6.2-оор яаралтай УИХ дээр энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, ард түмэнд хариу өгөөч. Ээлжит бус чуулганаар улс оронд хамгийн их тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх ёстой гэдэг утгаараа Үндсэн хуулийн 6.2 болон бусад холбогдох заалтыг УИХ-аар авч хэлэлцэх гэсэн шаардлагыг өргөн барьж байна.


С.Нарангэрэл

Нэр бүхий улстөрчид оролцсон төрийн нийтийн өмч гэдгийг хэт дэвэргэх, нөгөө тал руу нь гуйвуулах ажиллагаа явж байна. Хууль зүйн нэр томъёо нь цаанаа шинжлэх ухааны маш том үндэслэлтэй байдаг. Төр гэдэг нэр томъёо нь хоёрдугаар утгаараа улс гэж явдаг. Төрийн нийтийн өмч гэдгийг улс, нийтийн өмч гэдэг утгаар Ерөнхийлөгч санаачилж, түүнийг нь УИХ баталсан.

Энэ нэр томъёоны цаана эх орноосоо урван тэрслэх, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөх өчүүхэн санаархал байхгүй. Энийг бид хаа, хаанаа анхаарах ёстой гэдгийг эрдэмтэн, судлаач, туршлага хуульчийн хувьд нийтэд хандаж хэлмээр байна.


О.Мөнхсайхан

“Та бидний эвсэл” болон зарим нам, нэр дэвшигчид Үндсэн хуулийн 6.2-ын энэ шинэ заалтыг гүжирдэж байгаа юм. Гүжирдэнэ гэдэг илт худлаа зүйлийг үнэн мэт ярихыг хэлж байгаа шүү дээ. Яаж гүжирдэж байна гэхээр байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, бусад улсын компаниудад өмчлүүлэх, эзэмшүүлэхээр болчихлоо гээд байгаа. Гэтэл энд ерөөсөө тийм агуулга байхгүй.

Энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр нэгдүгээрт сая Үндсэн хуулийн 6.2-т орсон заалтыг баталсан үзэл баримтлал юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад тухайн заалтыг ойлгож байсан агуулга нь гадаадынханд өмчлүүлнэ, эзэмшүүлнэ гэсэн зүйл огт байхгүй бөгөөд яригдаагүй.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 6.1-т 1992 онд анх орсон заалт хэвээрээ байгаа. 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тодорхой заасан. Гуравдугаарт, “төрийн нийтийн өмч” гэдгээр газрыг бас гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гэж гөрдөөд байгаа. Үндсэн хуулийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно... Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байхад газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гээд байгаа нь эрүүл саруул ухаанд үл нийцнэ.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.9.90.130)
    Н.Энхбаяр тэргүүтэй МАХН -ын төлөөлөл болох худалч Ганбаатарын санаатай явуулж буй гүтгэлэг , гуйвуулалт, харлуулалт гэж бодож байна. Энхбаярын телевиз ТВ9 ээр гарч байгаа нэвртүүлгүүд төр засагийн бодлогыг байнга гуйвуулж , харлуулж байх юм гэгээлэг юм ёстой ярихгүй дэ. Үндсэн хуулийн 6.2 гэгчээр улс төрийг ч хийж байнаа , орон нутгийн сонгуулиар суудал авчих санаатай иргэдэд эмзэг асуудлаар улс төр хийх гэж . Ард түмэн тэнэг биш ойлгоно. Худалч Ганбаатар гэх этгээд минь жаахан хүн чанартай бай худалч хүн хуруу хазайвал хулгайч болдог юм гэсэн шүү
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шүүхэд өг (103.111.68.3)
    Шулуухан МАН-ыг Гаагын олон улсын шүүхэд өгчихөөч...
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Generation zuvuu.tal evengiin ylgert itgehee boliochee.olon tymeen yasan huurtaj hanadaggyi yumbe.2dmol utga gej yu baih be.bygdeeree neg oilgoltond hyreh heregtei
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Ganbaatariin zuv shyydee.Narangerel guai tai evengiin ylger yarij neg hyndee hudaldaj olnii tolgoi ergyylehee boliochee.huuliin ner tomieond 2 dmol utas baih esgyi. Neg oilgolt baidag shyydee.6.2 iig yaraltai uurchluh heregtei.
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.182.75)
    За шоудахаа болио Ганбаа
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Ёндонхүү (64.119.21.115)
    Энэ Ганбаатар нөхөр ард түмний нэр барьж төрөөр битгий тоглоод бай цаад эзнийг нь ард түмэн харин мэдэж байгаа шүү чи Энхбаярын нохойд барьдаг мод болж явдгаа одоо боль
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.24.147)
    Ganbaatar odoo snooudahaa bolij ajil hiimeer um
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 42 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 47 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 25 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 41 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 2 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 5 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 6 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 16 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 10 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 13 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 30 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 1 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 16 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 21 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 24 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 30 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК