Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар шиг хариуцлага хүлээх орон зай Х.Баттулгад үлдсэн үү?

2020-8-20
0
ЖИРГЭХ

Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимид гуай нэгэнтээ хэлжээ. “Их Хурлын өөрийнх нь Засгийн газрын ордон бол нийтийн өмч биш ээ!. Энэ бол төрийн байгууллагын өөрийнх нь өмч. Харин Их Хурлын гишүүдийн ордны байрлаж байгаа газар бол нийтийн өмч. Тиймээс төрийн өөрийн өмч, төрийн нийтийн өмч гэж хоёр хуваах тусгай нэр томъёо зохиосон хэрэг ээ!. Анх удаа орж ирж байгаа нэр томъёо” гэж. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр нэрт хуульч ийнхүү тайлбарлаж байсан хэрэг. 1996 оны тавдугаар сарын 24-нд.

Түүний хэлсэн эл үг өнөөдөр ч хуучраагүй, үнэ цэнээ огт алдаагүй байна.

Ялангуяа тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэсэн өгүүлбэрийг 6.2 дахь заалтад тусгасан нь олон нийтийн дунд маргаан эргэлзээ, хардлага, маргаан дагуулах шалтгаан болж байна.

Маргааны сэдлийг хамгийн анх “нээж”, олон нийтэд түүчээлсэн хүн нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон С.Ганбаатар.

Түүний хувьд “Үндсэн хуулийн 6.2 заалтыг ард түмэн эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүд дүлий дүмбэ оргисоор л байгаа. Таван тусгаар тогтнолын суурь тусгаар тогтнол болох газар нутаг аюулд орлоо. ҮАБЗ-ийн гурван гишүүнд долдугаар сарын 2-нд Үндсэн хуулийн 6.2-ын талаар тайлбар өгөх, иргэний нийгмийн байгууллагыг хүлээн авч уулзах, засварлах талаар шаардлагыг хүргүүлсэн. ЗГХЭГ-ын Л.Оюун-Эрдэнэ даргаас “Таны шаардлагыг хүлээж авлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар найман жил хэлэлцэх ёсгүй. Дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар ярьж байгаа” гэж байна. Энэ бидэнд хангалтгүй байна.

Энэ янзаараа дүлий дүмбэ байвал Үндсэн хуулиар дээрэм хийсэнд тооцогдож УИХ тарах, Засгийн газар огцрох хэмжээний асуудал яригдана.

Үндсэн хуулийн 6.2-оор яаралтай УИХ дээр энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, ард түмэнд хариу өгөөч. Ээлжит бус чуулганаар улс оронд хамгийн их тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх ёстой гэдэг утгаараа Үндсэн хуулийн 6.2 болон бусад холбогдох заалтыг УИХ-аар авч хэлэлцэх гэсэн шаардлагыг өргөн барьж байна” хэмээн мэдэгдсэн нь саяхан. Үйлдлээрээ бус үгээрээ олон нийтэд “таалагддаг”, тал засч сурсан С.Ганбаатар гишүүний хувьд хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд Оюу Толгой бус Үндсэн хуулийн 6.2 гэсэн заалтыг барьж авсан нь энэ байв.

Түүний эл мэдэгдлийн араас хуульчид, УИХ-ын гишүүд, Үндсэн хууль судлаачдын зүгээс өөр өөрсдийн зүгээс тодорхой байр суурийг илэрхийлсэн.

Өчигдөр гэхэд Төрийн ордонд Үндсэн хуулийн 6.2 хоёр дахь заалтын хүрээнд УИХ-ын дарга, гишүүд, хуульчид, улс төрийн намын удирдлага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үндсэн зорилго нь нийгэмд үүссэн эргэлзээ, хардлагыг тайлах.

Сонирхолтой нь, энэ үеэр “Буруу юм хийсэн бол би хариуцлага хүлээе. Харин санаатайгаар гацаах оролдлого хийж байгаа бол хатуу хариуцлага хүлээлгэнэ. Энд хууль хяналтын байгууллага оролцож байгаа. Улс орны хийсэн зөв зүйл бүрийг өнгөрсөн 30 жил гацааж ирсэн шүү. Гадаадын иргэнд эзэмшүүлж болно гэдэг заалт чинь 1992 онд байсан заалт. Шинээр оруулсан заалт огт биш.

Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл иргэдэд Үндсэн хуулийн тухай ойлгуулдаг тайлбарладаг, таниулдаг цагтай болмоор юм байна. Иргэдийг буруу зүйлд турхирч болохгүй.

Үндсэн хуулийн заалтын нэгийг нь тасдаж аваад гуйвуулаад байна гэдэг Үндсэн хуульт байгууллагын эсрэг үйлдэл болоод байна. Үүний цаана өөр зорилго яваад байна.

Хэт их нэг тийш нь гуйвуулаад байх юм. Бид социализмыг байгуулж болоохгүй. Хаа хаанаа хариуцлагатай байя. Хэрэв бид буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээе. Харин Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг буруу зүйл тараавал гэмт үйлдэл болно шүү” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 6.2 дахь заалт үнэхээр улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц үндэслэл бий бол Г.Занданшатар дарга хариуцлага хүлээхээ мэдэгдсэн нь энэ.

Харин 6.2 заалтыг анхнаас нь санаачилж, УИХ-аар батлуулсан нэгэн эрхэм анхаарлын гадна үлдсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Угтаа бол төрийн нийтийн өмч гэдэг нь бүх ард түмний хөрөнгө, улсын өмч гэсэн утгаар энэхүү заалтыг Ерөнхийлөгч санаачлаад УИХ баталсан нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын үйл явдал. Гэтэл уг заалтыг санаачилсан хүн нь биш баталсан УИХ, хэрэгжүүлтийг хангахаар холбогдох хуульд нь өөрчлөлт оруулах үүрэгтэй энэ удаагийн парламент галын шугаманд зогсох болсон нь хачирхалтай биш гэж үү?

Академич С.Нарангэрэл энэ тухай тодорхой тайлбарласан байна лээ. “Сүүлийн үед цахим ертөнц, хэвлэл мэдээлэл, зарим нэр бүхий улс төрч оролцож Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад дурдсан төрийн нийтийн өмч гэдгийг хэт дэвэргэж, нөгөө тал руу гуйвуулах үйл ажиллагаа явагдаж байна.

Нэр томьёо, хууль зүйн нэр томьёо цаанаа шинжлэх ухааны маш нарийн үндэстэй. Төр гэдэг нэр томьёо бол бас хоёрдугаар утгаараа улс гэж явдаг. Тэгэхээр төрийн нийтийн өмч гэдэг нь бүх ард түмний хөрөнгө, улсын өмч гэсэн утгаар энэхүү заалтыг Ерөнхийлөгч санаачлаад УИХ баталсан. Үүнд эх орноосоо урваж тэрслэх, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөх өчүүхэн төдий асуудал энэ нэр томъёоны цаана байхгүй.

Бид үүнийг хаа сайгүй анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай болсныг эрдэмтэн, судлаач, туршлагатай хуульч хүний хувьд хэлж байна” гэж.

Үүгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 6.2 дахь заалт дээр алдаа гаргасан гэж үзэж байгаа бол анхлан санаачилсан Ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн буруутай хүн нь баймаар? Тийм атал Төрийн тэргүүнийхээ санаачилсан шийдвэрийг парламент нь дэмжин баталсныг алх цохин баталгаажуулсан Г.Занданшатар УИХ-ын даргын хувиар хариуцлага хүлээхээ мэдэгдсэн нь харьцангуй өрөөсгөл юм. Ингэхэд Г.Занданшатар шиг хариуцлага хүлээх орон зай Х.Баттулгад үлдсэн үү гэдэг нь л сонирхолтой.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 42 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 47 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 25 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 41 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 2 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 5 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 6 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 16 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 10 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 13 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 30 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 1 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 16 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 21 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 24 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 30 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК