Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайханы үг Засгийн газрын үйлдэл болтлоо “томорлоо”

2020-8-21
0
ЖИРГЭХ

С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байхдаа Баянхошуу, Ханын материал, 3,4  дүгээр хороолол чиглэлд агаарын дүүжин тээврийг ашиглалтад оруулахаа мэдэгдэж байв. 2021 оны зургаадугаар сард эхний маршрут болох дээрх чиглэлийг ашиглалтад оруулж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх тухайгаа онцолж байлаа. Үүнийгээ тодотгож Төв талбай дээр дүүжин тээврийн загварыг танилцуулж байсан нь ердөө долоон сарын өмнөх үйл явдал.

Тэгэхэд нийслэлийн нэгдүгээр хүний энтэй явсан С.Амарсайхан “Бид Улаанбаатар хотын оршин суугчдын замын дэд бүтцийн нөхцөл байдлыг зөвхөн такси, автобусаар биш бүрэн цогцоор нь шийдвэрлэж, олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээг бий болгож байна.

Олон төрөлт болгоно гэдэг нь иргэдэд илүү сонголт бий болгож буй хэрэг. Сонголт байхгүй учраас л жилд 270 сая зорчигч тээвэрлэдэг байсан нийтийн тээвэр өнөөдөр 180 сая зорчигч тээвэрлэдэг болтлоо буурсан” хэмээгээд “Энэ тээвэр нь анхнаасаа цас ихтэй, уулархаг газруудад зориулагдсан технологи. Дэлхийн олон хот үүнийг нийтийн тээвэрт ашиглаж байгаа бөгөөд цаг агаарын хувьд -50, +50 градуст хэвийн ажиллана. Дотоод гадаадын олон мэргэжлийн хүн бүх талаас нь судалж аюулгүй байдлыг нь хангасан учраас бид хэрэгжүүлж болно гэж үзэж байгаа юм” гэж байв.

Түүнээс хойш С.Амарсайхан даргын байр суурь, санаалчилга, бодит хөрсөн дээр бууж ажил хэрэг болсонгүй. Болсонгүй гэдэг нь ирэх онд нээлтээ хийх учиртай дүүжин тээврийн бүтээн байгуулалт эхэлсэн тухай нэг өгүүлбэр байтугай цэг, таслал тавьсан талаарх мэдээ яваагүй хэрэг.

Үүнд коронавирусийн цар тахал, УИХ-ын ээлжит сонгуулийн уур амьсгал нөлөөлсөн байж мэдэх. С.Амарсайхан дарга Төв талбай баруун талд байрлах оффиссоо өөрчилж, саарал ордон руу буурь сэлгэж, УИХ-ын гишүүний очир тэмдэг зүүснийг эс тооцвол өнөөх дүүжин тээвэр нь таг чиг.

Сонирхолтой нь, хотын дарга байхдаа эхлүүлж байгаа түүний санаачилга Засгийн газрын төвшинд ажил хэрэг болохоор орж ирээд байна. Энэ нь Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгтэй холбогдоно. Тэрбээр “Ирэх дөрвөн жилийн хугацаанд нийслэл хотыг баруунаас зүүн тийш холбосон дүүжин тээвэр барина” хэмээн чуулганы нэгдсэн хуралдааны индэрээс мэдэгдэв.  

Ингэхдээ "Шууд дөрвөн жилийн дотор метро барина гэдэг худлаа болчихоод байна. Тэгэхээр бид гэр хороолол хэсэг рүү дүүжин тээвэр барина. Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийшээ соронзон тээврийн асуудлаар холбоос хийгээд бага цэгт эргэх автобусны төрөл тоог олшруулахаар замаар илүү бодитой шийдвэрлэгдэнэ" гэсэн нь анхаарал татав.

Санаж байгаа бол “Бид сонгуулиас сонгуулийн хооронд ямар нэг асуудлыг ярьдаг байж болохгүй. Бидний гаргаж буй шийдэл, танилцуулж буй асуудал хотын нийтлэг эрх ашиг, улс орны хөгжилтэй холбоотой.

Тиймээс улс төрийн оноо авах гэж болохгүй, бүтэхгүй зүйлсийг ярьж иргэдээ хуурч мэхэлдэг цаг өнгөрсөн. Ялангуяа хотын удирдлагын хувьд явуургүй ажил хийх шаардлага байхгүй.

Түүнээс гадна Засгийн газраас Улаанбаатар хотын замын түгжрэлийг буруулах болоод нийтийн тээврийн шинэчлэлийг хийх тал дээр судалгаа, тооцоо хийх үүрэг даалгаврыг өнгөрсөн зургаадугаар сард өгсөн. Үүний дагуу судалж, ТЭЗҮ-г хийж, санхүүжилтийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэн өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон салбарын сайдуудад танилцуулж байна. Өөрөөр хэлбэл, Агаарын дүүжин тээвэр Улаанбаатарт бүрэн хэрэгжих боломжтой. Бид тооцоо судалгаагаа хийсэн гэсэн үг.

Бид Улаанбаатар хотын оршин суугчдын замын дэд бүтцийн нөхцөл байдлыг зөвхөн такси, автобусаар биш бүрэн цогцоор нь шийдвэрлэж, олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээг бий болгож байна” гэх С.Амарсайханыг хотын дарга байхад хэлж байсан үг одоо ч хуучраагүй байна.

Нөгөөтэйгүүр, агаарын дүүжин тээврийн санхүүжилтийг Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэж, Засгийн газар сангийн яамаар дамжиж эцэслэгдэж зөвшөөрөл нь олгогдсон тохиолдолд бид дөрөвдүгээр сард ажлаа эхлэх бүрэн бололцоотой гэсэн түүний тайлбар одоо ч ажил хэрэг болоогүй нь хачирхалтай. Юм болгоныг, бүтээн байгуулалт бүрийг коронавирусийн цар тахалтай холбон тайлбарлах нь өөрөө өрөөсгөл.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хуягаа (66.181.161.49)
    6 .сар гэхэд агаараар нисээд байх юм болоод бсан үлгэр болов оо хѳѳрхий
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • Dashdavaa (98.244.106.112)
    Уг нь Манзширийн хийд Зайсангйн хооронд тавибал өгөөж ньилүү дээ Баянхошуу Хороолол чиглэлийн маршрутын доорхи айлуудыг нүүлгэж газрыг чөлөөлөх боломгүй дээ
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 7 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 32 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 37 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 15 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 31 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 52 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 55 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 56 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 6 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 0 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 3 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 51 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 6 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 11 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 14 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 20 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК