Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-9-08
0
ЖИРГЭХ

Хонь 

Бэрхшээлийн цаана бэлэг байдаг гэдгийг танд харуулах долоо хоног. Аливаа ажил тань ахиц удаантай байгаа мэт санагдана. Гэхдээ үүнд адгах хэрэггүй. Заримдаа урсгал дагахад буруудах зүйлгүй. Таныг юу аз жаргалтай болгож байгааг олж мэдэхийг хичээ. Тогтворгүй байсан санхүү тань долоо хоногийн дунд үеэр нарийн төлөвлөлт, бүтээлч шийдлийн ачаар бэхжинэ. Ядарч, стресстэхгүйн тулд ажил, амьдралын хэв маягаа тэнцвэржүүлээрэй. Өдөр тутмын жижиг дадал зуршлууд амьдралын ерөнхий чанарт асар их нөлөө үзүүлдэг гэдгийг санаарай. Бусадтай харилцах харилцаандаа анхаарах хэрэгтэй. Эв найртай байхыг хичээ. Өөрийгөө тодорхой илэрхийлэхээс гадна бусдын хүслийг анхааралтай сонсохыг танд зөвлөе. Хаалттай хаалганд тулж ирсэн бол бүхнийг шинээр эхэл.

Үхэр 

Яаран шийдвэр гаргалгүй тайван байх долоо хоног. Долоо хоногийн сүүлээр ажил карьертай холбоотой чухал шийдвэрүүд гаргаж магадгүй. Танд өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрөгдөх боломж гарна. Зөв шийдвэр, нямбай төлөвлөгөөнийхөө шагналд санхүүгийн урамшуулал авах ч гэлээ эргүүлээд зарлага гаргах магадлалтай. Эрүүл мэндийн байдал хэвийн. Гэхдээ зарим төвөгтэй зүйлсийг тэсвэрлэхийн тулд тэнцвэрт байдлаа хадгалах шаардлага гарна. Гэр бүлийн уур амьсгал таатай байна. Ажил төрөл бүтэлгүйтвэл үүнд хэт их ач холбогдол өгч хэрэггүй. Оронд нь болж бүтэж байгаа зүйлсээ анхаар. Өнгөрсөнтэйгөө бүү зууралдаарай. Ганцаараа байх, олонтойгоо байх хоёрын тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Аль аль нь л танд чухал. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, цагийг хөгжилтэй өнгөрөөхөөс татгалзах хэрэггүй.

Ихэр 

Идэвхтэй долоо хоног. Шинэ зүйл сурч, хөгжиж, тэнцвэрээ олох идэвхтэй үе рүүгээ та орж байна. Долоо хоногийн дунд үеэр харилцаа холбоогоо өргөжүүлснээр карьерын ахиц, хүлээн зөвшөөрөгдөх боломж нэмэгдэнэ. Үүнийг дагалдаад таны өөртөө итгэх итгэл ч нэмэгдэнэ. Хамтын ажиллагааны тусламжтайгаар орлогоо өсгөх боломжтой. Гэвч хэрэггүй зарлагаас зайлсхийх нь чухал. Гэр бүлийнхээ ахмад хүмүүсийн өмнө үүрэг хариуцлага хүлээж, эрүүл мэндэд нь анхаарал хандуулаарай. Долоо хоногийн сүүлчийг олон нийтийн дунд хөнгөн, хөгжилтэй уур амьсгалд өнгөрүүлнэ. Анхаарал төвлөрөл, багийн ажиллагаа, хурдан сэтгэх чадвараа ашиглаж чадвал ажлын бүтээмж сайжирна. Шинэ, гайхалтай санаа төрвөл түүнийгээ илэрхийлж гарга. Аливаа зүйл дээр хэт би төвтэй байж хэрэггүй. Уян хатан, хүлээцтэй байгаарай.

Мэлхий 

Бодит ахиц дэвшил гаргах долоо хоног. Долоо хоногийн дунд үеэр карьераа өсгөх шинэ боломжууд гарч ирнэ. Түүнчлэн санхүүгийн байдал тогтвортой, хамтын ажиллагаа ашигтай байна. Гэвч хэт үрэлгэн зангаас болгоомжлох хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал сайн байх ч гэлээ тогтмол дэглэм барихыг зөвлөж байна. Тайван бус байдал, стрессээ зөв удирдаж сурах хэрэгтэй. Сониуч зангаа хөгжүүлэхийн зэрэгцээ анхаарал төвлөрлөө сайжруулж чадвал амжилт ойрхон байна. Аливаа шинэ зүйл сурахад таатай долоо хоног. Хайр дурлалын харилцаа, гэр бүлийн амьдрал эерэг байна. Хэн нэгний хатуу үг сэтгэл өвтгөж магадгүй. Эсвэл таны итгэлийг эвдсэн зүйл ч тохиолдож магадгүй юм. Өнгөрсөнд болж өнгөрсөн зүйлд одоо сэтгэл тань өвдөж байвал үүнийг өөрөөсөө нуух хэрэггүй, мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, эдгэрэх боломжийг өөртөө олго.

Арслан 

Өөртөө итгэх итгэл дүүрэн долоо хоног. Од эрхэс танд эрч хүч хайрлаж, ажил, мөнгө, хайр дурлал бүх зүйл тань ахицтай байх бололтой. Ялангуяа ажил мэргэжлийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх, харилцаа холбоогоо тэлэх боломж оргилдоо хүрнэ. Санхүүгийн байдал хүүхдүүдийн сургууль цэцэрлэгтэй холбоотойгоор долоо хоногийн эхээр тогтворгүйтэх ч гэлээ удахгүй сайжирна. Бага зэрэг түгшүүр, тайван бус байдал мэдрэгдэж магадгүй. Байгальтай ойр байж, сэтгэл санаагаа тогтворжуулахыг хичээгээрэй. Аялал, чин сэтгэлийн яриа гэр бүлийн харилцааг бэхжүүлнэ. Ил тод бөгөөд тэвчээртэй байх хэрэгтэй. Ах дүүсийн харилцаа сайжирна. Аливаа зүйлд хэтэрхий өөрийнхөөрөө хандах нь сайн үр дагаварт хүргэхгүй. Өөрчлөлтийг хүлээн зөвшөөр. Амьдрал хааяа замбараагүй байхдаа зүгээр.

Охин 

Гэрэлд гарах сар. Сүүлийн үед та өөрийгөө хүмүүсээс тусгаарлаж, зожигорсон бололтой. Төрсөн сар тань айлчлан ирээд байгаа энэ өдрүүдэд гэрэлд гарахыг зөвлөж байна. Тухтай бүсээсээ гарч, өмнө нь хийж байгаагүй зүйлүүдээ туршиж үз. Шинэ санаа, өөрчлөлтөд нээлттэй ханд. Нийгмийн үйл ажиллагаанд оролц. Хайр дурлал, найз нөхдийн харилцааны тухайд хэнтэй сэтгэлээ хуваалцаж болох, хаана хязгаар тогтоохоо сайн анзаараарай. Сэтгэл хөдлөл тань зарим үед хэт хүчтэй байж магадгүй тул тэнцвэрээ олохыг хичээ. Долоо хоногийн эхэнд гаргасан хичээл зүтгэл тань долоо хоногийн сүүлээр үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөнө. Санхүүгийн шийдвэр гаргахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Гэхдээ ухаалаг хөрөнгө оруулалт, ажлын амжилтын ачаар орлого тань сайжирна.

Жинлүүр

Шинэчлэл, сэргэлтийн долоо хоног. Таны амьдралын бүхий л талбарт сорилт гарч ирэхийн зэрэгцээ боломж ч бий болно. Хамтын ажиллагаа, түншлэлийн замаар ажил тань ахицтай байна. Санхүүгийн байдал эхэндээ тогтворгүй мэт байх ч гэлээ төлөвлөлт, хамтын ажилагааны ачаар шархаа нөхөж чадна. Эрүүл мэнд ерөнхийдөө сайн. Гэсэн ч сэтгэл санааны байдал тогтворгүйтсэнээр эрч хүч тань сулрах магадлалтай. Хайр дурлалын харилцаа эмзэг, гүн байна. Бага зэрэг азгүйтэл гарах ч гэлээ та өөрийгөө удирдаж чадна. Уян хатан бөгөөд санаачлагатай байгаарай. Эргэлзээтэй зүйлд яарах хэрэггүй. Одоо хийж буй зүйлдээ бүрэн төвлөр. Таны хүсэл бусдынхтай зөрчилдсөнөөс болж асуудал үүсч магадгүй. Өөрийн үнэнийг бүү алдаарай. Тайван байж, цагийг ганцаараа өнгөрөө.

Хилэнц 

Нуугдмал боломжуудыг анзаарч харах долоо хоног. Анхаарлаа сайтар төвлөрүүлж чадвал болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй. Төсөөлөөгүй хэн нэгнээс таамаглаж байгаагүй дэмжлэг ирнэ. Долоо хоногийн сүүлчээр таны хүчин чармайлт үнэлэгдэж, шинэ таатай санал хүлээн авч магадгүй. Өр төлбөртэй холбоотой асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Долоо хоногийн сүүл үеэс санхүүгийн байдал тань аажмаар тогтворжино. Нойр хоол, ажил амралтын тэнцвэрээ хадгалахгүй бол эрч хүч тань савлаж мэднэ. Хайр дурлалын харилцаа таамаглашгүй байна. Таны сэтгэлд эмзэг мэдрэмж давамгай байна. Харилцан яриа, уян зөөлөн өнгө аяс харилцааг тань бэхжүүлнэ. Судалгаа, шинжилгээ хийх, нарийн төвөгтэй асуудлыг энэ долоо хоногт шийдэхэд тохиромжтой. Зарим зүйл ингээд дуусч буй мэт санагдах ч эсрэгээрээ эхлэл байж болно.

Нум 

Урам зоригтой долоо хоног. Долоо хоногийн эхнээс л оюун ухаан тань бүтээлч санаагаар дүүрэн байна. Гацсан байсан төсөл хөтөлбөрүүд дээрээ одоо л идэвхтэй ажиллаж эхлэх цаг. Долоо хоногийн дунд үеэр та ажил мэргэжлийн талбартаа тодрон гялалзаж, карьерын шатаар нэг алхам ахина. Санхүүгийн байдал тогтворгүй. Томоохон хэмжээний зарлага гаргаж магадгүй. Гэхдээ ухаалаг төлөвлөлт, урт хугацааны хөрөнгө оруулалтын ачаар хөл дээрээ босох болно. Санхүүгийн асуудалтай холбоотой бусдын зөвлөгөөг нягт нямбай сонсох хэрэгтэй. Эрч хүч тань их байх ч гэлээ хэт идэвхтэй байдал эсрэгээрээ таныг ядрааж магадгүй. Тэнцвэртэй хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн, амралтыг хослуулж өөрийгөө "авраарай". Амралтын өдрүүдэд ойрхон зуур аялаарай. Хайр дурлалын харилцаа гүнзгийрнэ. Үл ойлголцлыг тэвчээрээр шийдээрэй.

Матар 

Хүчин чармайлтаа үнэлүүлж, карьертаа ахиц гаргах долоо хоног. Гүн төвлөрөл бол таны давуу тал, нууц стратеги. Багийн ажиллагаанаас танд шинэ боломж гарч ирж магадгүй. Санхүүгийн зарим хүндрэл үүснэ. Ялангуяа энэ нь хамтын хөрөнгө, өр төлбөртэй холбоотой байх бололтой. Гэхдээ ухаалаг төлөвлөлтийн ачаар долоо хоногийн сүүлээр санхүүгийн байдал тогтворжино. Эрч хүчтэй байх ч гэлээ заримдаа тайван бус байдал мэдрэгдэнэ. Бие сэтгэлээ амрааж, бясалгал, иог зэргээр хичээллэх нь тустай. Хайр дурлалын харилцаа эмзэг, тааварлашгүй байна. Харилцан итгэлцэл хамгийн чухал. Хэт их сэтгэл зовж, аливаа асуудал бүхнийг өөр дээрээ тусгаж авахгүй байхыг зөвлөе. Алиа хошин зан, эерэг байдлаа хэзээ ч бүү алдаарай. Хэрвээ асуудал таных биш бол өөрийгөө аль болох хол байлгаж, оролцох эсэхээ ухаалгаар шийд.

Хумх 

Хүсэл мөрөөдлөө биелүүлэх эрмэлзэл дүүрэн долоо хоног. Сайн сайхныг мөрөөдөж тэмүүлэх шиг гайхамшигтай зүйл үгүй. Үүнийхээ төлөө хичээх нь бүр илүү үнэ цэнтэй. Зүгээр өөрөөрөө байхад л бүх зүйл болчихгүй, тодорхой хэмжээнд хичээж байж аз таны атганд орно. Тодорхой бус зүйлд найдлага бүү тавь. Юу, хэзээ, хаана, яаж гээд бүх зүйлийг та шийднэ. Хэлэх үгэндээ хянуур байх хэрэгтэй. Өөрийгөө тодорхой илэрхийлж, үнэн бай. Эрч хүч тань дүүрэн ч гэлээ тархи, бие махбодоо хэт ачаалуулах магадлалтай байна. Анхаарал төвлөрөл суларсан үед өөрийгөө хүчлэлгүй байгальай ойр байж, амраарай. Долоо хоног эхэнд зарим санхүүгийн шийдвэр тодорхой бус, түр зуурын савлагаатай байх магадлалтай. Санхүүгийн ухаалаг шийдвэр гаргахад гэр бүл, ойр дотныхны дэмжлэг ихээхэн чухал.

Загас 

Өөрийгөө сонсох долоо хоног. Та уг нь бусадтай ойр дотно байх дуртай хүн юм. Гэвч энэ долоо хоногт зарим харилцаа толгойг тань өвтгөж, ганцаараа байх хүсэл төрүүлж магадгүй. Бие махбод тань юу хүсч байна, түүнийг нь өгөөрэй. Гэхдээ ажлын талбарт багийн ажиллагааны үеэр хэт зөрүүдлэн мунхаглаж хэрэггүй, зүгээр өөртөө жаахан хяналттай байхад болно. Тайван, төвлөрсөн байдал амжилтад түлхэц болно. Санхүүгийн аюулгүй байдлаа хадгалъя гэвэл төлөвлөгөөтэй байж, хөрөнгө оруулалт, хэт зарлагаас зайлсхийх хэрэгтэй. Зохистой хоолны дэглэмд анхаар. Улирал солигдохтой холбоотойгоор эрүүл мэндэд асуудал үүсч магадгүй. Хайр дурлалын харилцаанд дан ганц өөрийнхөөрөө зүтгэх хэрэггүй. Хоёр хүний хүсэл сонирхлын хязгаар, заагийг мэдрэх хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    43 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    54 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    1 цаг 53 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
    1 цаг 58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
    1 цаг 58 мин
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    11 цаг 13 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    11 цаг 22 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    11 цаг 28 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    15 цаг 45 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    16 цаг 19 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    17 цаг 38 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    17 цаг 47 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    18 цаг 23 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    18 цаг 30 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    18 цаг 42 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    19 цаг 10 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    19 цаг 30 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    19 цаг 38 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    19 цаг 59 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    20 цаг 1 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК