Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-9-15
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна. 


Хонь

Энэ долоо хоногт та эрч хүчээр дүүрэн байж, санасан зорьсон бүхнээ биелүүлж чадна. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлсэн энэ хэв маяг танд өөрт чинь таалагдах болно. Долоо хоногийн эхэн үеэр бага зэрэг ганцаардах мэдрэмж төрж, хариуцлага хүлээмээргүй санагдаж магадгүй. Энэ нь таны эргэн тойронд сөрөг уур амьсгал үүсгэх эрсдэлтэй тул бусдад болчимгүй үг хэлэхээс зайлсхий. Гэхдээ ерөнхийдөө долоо хоногийн турш нөхцөл байдал таны хяналтад байх тул санаа бүү зовоорой. Гэр бүлийн бизнес өсч дэвжинэ. Амьдралын хэв маягтай холбоотой зарим нэг эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй.

Үхэр

Долоо хоног таатай эхлэнэ. Өмнөх хөрөнгө оруулалтын ашиг орж ирнэ. Гэхдээ дахин хөрөнгө оруулалт хийж, шинэ бизнес эхлүүлэхээ түр азнахыг зөвлөж байна. Эс тэгвээс ашиг чинь алдагдал болон хувирах эрсдэлтэй. Танилын хүрээгээ тэлэх аливаа арга хэмжээнд оролцож магадгүй. Хосууд сайхан мэдээ дуулна. Долоо хоногийн дунд үеэр гэр бүлийн гишүүний эрүүл мэндтэй холбоотой асуудал үүснэ. Онц шаардлагагүй зүйлд мөнгөө үрж, хадгаламж руугаа гар дүрэхгүй байхыг зөвлөе. Долоо хоногийн сүүлээр та зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж, эрч хүчтэй байна. Харилцааны ур чадварынхаа ачаар зарим асуудлаа шийдэж чадна.

Ихэр

Долоо хоногийн эхээр та тун завгүй байна. Хамтран ажиллагсадынхаа тусламжтайгаар бизнестээ амжилт гаргаж чадна. Хожим нь ашгаа өгөх хөрөнгө оруулалт ч юм уу томоохон захиалга хийж магад. Гэр бүлийн харилцаа таатай, эцэг эхийн эрүүл мэнд сайн байна. Хайртай хүнтэйгээ аль болох цагийг өнгөрүүлээрэй. Долоо хоногийн дунд үеэр янз бүрийн сайхан боломж хэд хэд гарч ирнэ. Орлогын үүд нээгдэж, санхүүгийн байдал тогтворжино. Бизнесээ өргөжүүлэх шинэ, гайхалтай санаа олж магадгүй. Долоо хоногийн сүүлээр бага зэрэг сэтгэл гутарч, тэвчээргүйтнэ. Энэ нь таны өдөр тутмын хэмнэлд сөргөөр нөлөөлөх тул ноён нуруугаа бүү алдаарай.

Мэлхий

Өнгөрсөн долоо хоногт тохиолдсон сөрөг зүйлс энэ долоо хоногт аажимдаа алга болно. Эрүүл мэндийн байдал ч сайжирна. Тэр бүү хэл тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд орсон байсан төсөл хүртэл урагшилж эхлэнэ. Үндсэндээ та өчнөөн удаан хичээснийхээ үр шимийг хүртэж байгаа нь энэ юм шүү. Сайн үйлсийн аянд хандив өргөж, буян үйлдсэнээр таны нийгэмд эзлэх байр суурь дээшлэнэ. Долоо хоногийн дунд үеэс эхлэн завгүй болно. Хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулж чухал хөрөнгө оруулалт хийнэ. Бизнест тань тус дэм болох шинэ хүмүүстэй хамтарч ажиллаж эхлэнэ. Боловсролоо дээшлүүлэхийн тулд гадагшаа явж магадгүй.

Арслан

Долоо хоногийн эхээр таны сөрөг сэтгэл хөдлөл давамгай байна. Бие болоод сэтгэл тавгүйтэж, үүнийхээ улмаас болчимгүй үйлдэл хийж магадгүй. Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулахаас зайлсхий. Долоо хоногийн дунд үеэс нөхцөл байдал харьцангуй дээрдэж, дотоод эрч хүч тань оргилно. Эмх замбараагүй нөхцөл байдлаас гарахын тулд ахмад хүмүүсийн зөвлөгөөг сонсоход алдах зүйлгүй. Долоо хоногийн сүүлээр карьераа өсгөхтэй холбоотойгоор завгүй өнгөрөх нь. Бизнесийг тань өсгөх шинэ захиалга орж ирнэ. Ажил ихтэй байснаар гэр бүлийнхэндээ бага цаг зарцуулна. Гэсэн хэдий ч гэр бүл тань таныг ойлгож дэмжинэ.

Охин

Долоо хоногийн эхээр ажилдаа бүрэн төвлөрч, эрч хүчтэй байна. Хайр дурлалын харилцаа улам бэхжиж, хамтдаа цагийг сайхан өнгөрүүлнэ. Ходоод гэдэстэй холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваарай. Долоо хоногийн дунд үеэр тодорхойгүй шалтгааны улмаас бухимдаж магадгүй. Өрсөлдөгчидтэй холбоотой үл ойлголцол үүснэ. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхий. Карьераа хөгжүүлэх шинэ төлөвлөгөө гаргахад тохиромжтой. Таныг эерэг тал руу хөтлөх нөлөө бүхий хэн нэгэнтэй танилцаж магадгүй. Гэр орон болон ажлын байраа засварлаж, орчноо шинэчлэхэд тохиромжтой долоо хоног.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр удирдлагын зүгээс таныг үүрэг даалгавраар дарах төлөвтэй байна. Гэхдээ ажил нэмэгдэхийн хэрээр ашиг орлого ч өсөх тул мөнгөнийхөө зарцуулалтад хяналт тавихыг зөвлөе. Долоо хоногийн дунд үеэр гэр бүлдээ цаг зарцуулаад завгүй байна. Бизнесийн шинэ түнштэй болно. Хурдтай шийдвэр гаргах шаардлагатай хэд хэдэн асуудал урган гарч ирнэ. Гадаад худалдаа, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг жинлүүрийнхэн энэ долоо хоногт азтай, амжилттай байна. Долоо хоногийн сүүлээр сэтгэл тавгүйтэж, юунаас ч юм айх мэдрэмж төрж магадгүй. Энэ үед ганцаараа байж, бясалгахыг зөвлөж байна. Хосууд онц шаардлагагүй зүйлсээс болж маргалдах хэрэггүй.

Хилэнц

Карьер хөгжлийнхөө төлөө ямар нэгэн шинэ зүйл сурч эхлэхэд тохиромжтой долоо хоног. Судалгаа шинжилгээ хийж, мэдээлэл цуглуулж, өөртөө хөрөнгө оруулалт хий. Өмнөх хөрөнгө оруулалтаас мөнгө орж ирнэ. Олсон орлогоороо гэр бүлийнхнийгээ баярлуулаарай. Гэртээ эсвэл ажлын өрөөндөө ямар нэгэн үнэ цэнтэй зүйл худалдан авч магадгүй. Хосууд бие биедээ сэтгэл ханамжтай, аз жаргалтай байна. Шийдэгдээгүй удсан зарим асуудал нэг тийш цэгцэрч магадгүй. Байгальтай ойр байж, гэр бүлийнхэнтэйгээ богино аялал хийгээрэй. Энэ нь таны бие болоод сэтгэлийн эрүүл мэндэд тустай. Оюутан сурагчид ирээдүйтэйгээ холбоотой чухал шийдвэр гаргана.

Нум

Долоо хоногийн эхээр юм бүхэн санаанд хүрэхгүй, сөрөг энерги давамгай байна. Тэвчээргүйтэж, болчимгүй үг хэлснээсээ болж дотны хүнээ гомдоож магадгүй. Нүүхээр төлөвлөж байгаа бол энэ долоо хоногтоо түр азнахыг зөвлөж байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хуулийн маргаан үүсч магадгүй. Тиймээс аливаа гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө сайтар хянаарай. Өөрийн болоод эцэг эхийнхээ эрүүл мэндэд анхаар. Долоо хоногийн дунд үеэр сэтгэл санаа тогтохгүй, эмх замбараагүй байх магадлалтай. Тиймээс ном уншиж, өөртөө хэрэгтэй ямар нэг зүйл хий. Хүүхдүүдийн эрүүл мэнд бага зэрэг санаа зовооно.

Матар

Долоо хоногийн эхээр эерэг энерги тань давамгай байна. Хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Ах дүүс, найз нөхөдтэйгөө үл ойлголцсон байсан бол энэ долоо хоногт асуудлаа шийдэж чадна. Ирээдүйд тань хэрэг болох богино хэмжээний бизнес аялалд явна. Үүрэг хариуцлагаас зугтаамаар, хүмүүстэй үзэл бодол зөрөлдмөөр үе гарна. Гэхдээ зорилгодоо төвлөрч чадвал ажил хэрэг урагштай байна. Ахмад хүмүүсийн тусламжтайгаар хүнд нөхцөл байдлаас хөнгөхөн гарч чадна. Орон байраа засч янзлахаар төлөвлөж байсан бол энэ долоо хоногтоо түр азнаарай. Хайртай хүнээсээ юм нуухгүйг хичээгээрэй.

Хумх

Хүүхдүүдийн боловсрол болон тэдэнтэй холбоотой янз бүрийн үйл ажиллагаанаас болж энэ долоо хоногт нэлээн завгүй байх нь. Бухимдах үе ч тохиолдоно. Онцын шаардлагагүй зүйлд мөнгө үрж, хадгаламжиндаа гар дүрэх вий. Та өөрөө хичээвэл үүнийг хяналтдаа байлгаж чадна. Ярих, харилцах ур чадварынхаа ачаар зарим асуудлаа шийдэж чадна. Идэж буй хоол хүнсэндээ анхаарахыг зөвлөж байна. Долоо хоногийн дунд үеэс та ер бусын эрч хүчтэй болж, ажилдаа бүхнээ зориулна. Баг хамт олныхоо тусламжтайгаар төвөгтэй асуудлуудыг хялбархан шийднэ. Янз бүрийн шинэ санаа төрж, төлөвлөгөө боловсруулна.

Загас

Энэ долоо хоногт цаг мөч бүрийг аз жаргалтай өнгөрөөх төлөвтэй байна. Гэр бүлийн бизнес эрхлэгчид ашиг орлого ихтэй, амжилттай байна. Энэ бизнестээ нэмэлтээр хөрөнгө оруулбал ашигтай. Ажлаа солих тухай бодож байсан бол энэ долоо хоногт аятайхан шинэ ажил олох төлөвтэй байна. Долоо хоногийн дунд үеэс эхлээд хүүхдүүдийн боловсрол, гэр бүлийн харилцаа, ажил хэрэг гээд бүхий л талаар завгүй өдрүүд үргэлжилнэ. Хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулж дорвитойхон хөрөнгө оруулалт хийхээр шийднэ. Хайр дурлалын харилцаан дээр хэт бардам байхаас зайлсхий. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдгийг сана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • DR. ADITYA (102.89.68.46)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 09 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (102.89.85.58)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 19 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (102.89.85.58)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    16 цаг 11 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    16 цаг 20 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    16 цаг 28 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    17 цаг 17 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    17 цаг 22 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    17 цаг 33 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    18 цаг 25 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    18 цаг 48 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    18 цаг 50 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    19 цаг 4 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    19 цаг 14 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    19 цаг 16 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    19 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    19 цаг 33 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    19 цаг 34 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    19 цаг 50 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    19 цаг 53 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    19 цаг 53 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    20 цаг 6 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    20 цаг 10 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК