Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна

2025-9-17
0
ЖИРГЭХ

“World Clean Up Day” Монгол дахь төслийн санаачлагч Ү.Амарбаттай ярилцлаа.


-Clean Up Day төсөл хэд дэх жилдээ хэрэгжүүлж байгаа юм бэ? Хаанаас эхлэлтэй төсөл вэ?  

-Бид бохир хотод амьдардаг ч асуудлаа зөвхөн шүүмжилж, тодорхой үйлдэл бага хийдэг байсан. Үүнийг өөрчилье гэсэн залуучууд нэгдэн таван жилийн өмнө “Clean UB”, “Улаанбаатараа аваръя” гэсэн санаачилга гаргасан. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулж байна. Дараа нь бид “World Clean Up Day” хэмээх дэлхийн хөдөлгөөнийг мэдэж, сүүлийн 2-3 жилд Монгол дахь хэсэг болж оролцож байна.

World Clean Up Day бол НҮБ-ын зарласан дэлхийн цэвэрлэгээний өдөр. Дэлхийн 211 орны 114 сая хүн хамрагддаг бөгөөд өнгөрсөн жилээс НҮБ-ын албан ёсны хуанлид орсон. Энэ жил уг өдөр есдүгээр сарын 20-нд тохиож байна.

-Зарим хүмүүс энэ үйл ажиллагаа “субботник”-ийн шинжтэй гэж шүүмжилдэг. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Олон нийтийн цэвэрлэгээг субботник гэж ойлгож, залуусыг хүчээр оролцуулж байна гэж шүүмжилдэг. Гэвч энэ бол залуусын сайн дурын оролцоо. Энэ жил гэхэд 8500 гаруй залуучууд бүртгүүлээд байна. Бидэнд хоёрхон сонголт бий: нэг нь хаясан хогтойгоо зэрэгцэж амьдрах, нөгөө нь бусдын хог байсан ч хамтдаа цэвэрлэх. Би тэр хогийн эзэн биш байж болно, гэхдээ нэг дэлхийд амьдарч байгаа тул бага ч гэсэн үйлдэл хийх ёстой.

-Энэ жил ямар онцлогтой байна гэж харж байна?

-Бид нар 5 удаа энэ арга хэмжээг хийхэд жил бүр цэвэрлэж байгаа газрын хүрээ өөр байдаг. Бид өмнө нь Багшийн дээдийн нүхэн гарцыг угааж байсан. Тэр жил бол бид нар тоглоомын талбай, олон нийтийн цэвэрхэн харагдах ёстой цэвэрхэн байх ёстой байгууламжуудыг угааж байсан. Энэ жил хамгийн их хог хаягдалтай цэгүүдийг сонгон, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төвлөрч ажиллана. World Clean Up Day нь жилд хоёр удаа зохион байгуулагддаг: намрын арга хэмжээнд бид оролцдог, хавар нь цахим орчин дахь “Clean Up” аяныг зохион байгуулдаг. Цахим цэвэрлэгээгээр архив, имэйл, хэрэгцээгүй файл устгаж, цахилгаан эрчим хүчний хэмнэлт хийснээр хүлэмжийн хийн ялгарал бууруулах ач холбогдолтой. Манай арга хэмжээ эхэндээ цөөн залуусын санаачилга байсан бол жилээс жилд оролцогчид нэмэгдэж байна. Энэ нь олон нийт ойлгож, хүлээн зөвшөөрч, идэвхтэй оролцож эхэлсний илэрхийлэл. Ялангуяа залуус ямар нэг зүйлийг шүүмжлэхээс илүүтэй, бодит үйлдэл хийх хэрэгтэй гэдгийг ойлгож байна.

-Энэ арга хэмжээнд оролцох залуусын харах өнцөг яаж өөрчлөгдөөсэй гэж харж байна?

-Ер нь хүн гар бие оролцсон юмаа хамгаалдаг. Хэдийгээр тэр залуучууд энд ирж байгаа өөрсдөө хог хаяагүй ч гэсэн бусдын хаясан хогийг цэвэрлэснээрээ дараа нь хогоо ил задгай хаяхгүй байх, цэвэрхэн байлгах дээр үйлдэл хийх тийм сэтгэл зүйтэй боллоо гэж маш их ярьдаг. Залуучууд маань цахимын цаанаас ямар нэгэн юмыг зүгээр л болохгүй байна гэж шүүмжлэхээс илүү оролцох нь чухал юм байна гэдгийг ойлгож авдаг. Энэ бол хамгийн чухал нь. Бид нар оролцохгүйгээр, үйлдэл хийхгүйгээр, юуг ч өөрчлөхгүй гэдгээ мэдэж ойлгож авна гэдэг бол энэ арга хэмжээний хамгийн гол үр дүн. Сүүлд нь хэлэхэд нийгмийн өөрчлөлтийг үргэлж залуус эхлүүлдэг. Том жижиг гэлтгүй үйлдлээрээ нийгмээ гэрэлтүүлж, өөрчлөх ёстой цаг үед бид амьдарч байна. 10-20 жилийн өмнө нээлттэй бүртгээд явсан бол бас хүн ирэхгүй ч байж магадгүй. Ямар ч байсан шинэ үеийн залуучууд бол одоо дэлхий даяар явж байгаа энэ хөдөлгөөнд бол гоё нэгдээд оролцдог ийм хандлагатай болж байгаад маш их таатай байна.

-Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
    24 мин
  • Кристиано Роналду дасгалжуулагчдаа гомдсон уу?
    34 мин
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
    40 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    1 цаг 13 мин
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    17 цаг 43 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    17 цаг 52 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    18 цаг 2 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    18 цаг 20 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    19 цаг 31 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    20 цаг 12 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    20 цаг 43 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    21 цаг 1 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    21 цаг 4 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    22 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    22 цаг 12 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    22 цаг 51 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    22 цаг 51 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    23 цаг 41 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК