УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Боловсролын сайд П.Наранбаяр гишүүдийн асуултад хариулаа.
Тэрбээр "Малчнаар арваас доошгүй жил ажилласан хүний нэг хүүхдийг хөдөө, аж ахуйн чиглэлээр сургана гэх хуулийн заалт энэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, ХААИС-д 70 хүүхэд үнэгүй суралцаж байна. Мөн эчнээ хэлбэрээр суралцуулахаар төлөвлөж байна" гэв.