Лондон, Сингапур, АНУ гээд олон улсад жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг TechWeek арга хэмжээг Монгол Улс анх удаа үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд 50+ арга хэмжээ Монгол орны өнцөг булан бүрд болж бүтэн 7 хоног технологиоор амьсгална.
Тус арга хэмжээний үндсэн зорилго нь салбарын шинэ мэдлэг, технологи, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэж, туршлага солилцон, бүх талын оролцоог хангах үндэсний платформыг бий болгох явдал юм.
Та 2025 оны есдүгээр сарын 19-26-ны хооронд Монгол орны өнцөг булан бүрд зохион байгуулагдаж буй арга хэмжээг сонирхох боломжтой.
TECHWEEK-25: Эхний өдөр замын түгжрэлийн шийдэл болон финтекийн асуудлуудыг онцолж байна
Өнөөдрийн хуваарь:
- 09.00-18.00 цагт Frontier fintech summit-2025 : Санхүүгийн технологийн компаниуд нэг дор цуглаж, хиймэл оюун, ногоон санхүү, дижитал мөнгө зэрэг олон талт сэдвүүдийг Zu ballroom-д хэлэлцэж байна.
- 09.30-14.00 цагт Монголын экспортын кластерын сүлжээ ТББ-аас Экспортын кластерууд: Санхүүжилтэд хүрэх боломж форум болж байна.
- 10.00-14.00 цагт Хиймэл оюун ба шинжлэх ухаан: Хотын замын түгжрэлийн шийдэл ба гарц хэлэлцүүлэг Офицеруудын ордонд байрлах ШУА-ийн Төв байранд зохион байгуулагдаж байна.
- 13.00 цагт Мэдээллийн технологийн инженерийн шалгалт: Сургагч багш бэлдэх онлайн сургалт болно.
- 15.00 цагт Faith driven entrepreneurs conference 2025 онлайн хурал болно
- 17.00 цагт Video encoding workshop сургалт мэдээллийн технологийн үндэсний парк дээр болно
Үүний зэрэгцээ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь 21 аймаг дахь салбарын байгууллагуудаараа дамжуулан тухайн орон нутгийн дижитал шилжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.
Бусад өдрүүдэд болох арга хэмжээ болон онлайн хурал, сургалтын мэдээллийг та tech-week.mn -с аваарай.
Монголын технологийн 7 хоног арга хэмжээг хувийн хэвшлийн байгууллагууд санаачилж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээллийн технологийн үндэсний парк зохион байгуулж, ТЕСО инвестмент ХХК алтан ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
Мэдээж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр болон хувийн хэвшлийн байгууллагууд тус арга хэмжээг дэмжиж ажиллаж байна.