
НЗД-ын орлогч А.Амартүвшин сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, борлуулалт, хагас коксон түлшний хэрэглээний асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "30 мянган айлыг ухаалаг мэдрэгчтэй болгох ажил эд дундаа орчихсон явж байна. Үлдсэн 40 мянган айлыг ухаалаг мэдрэгчтэй болгох төсвийг баталчихлаа. Ингэснээр айл өрхүүдийг нэгдсэн нэг системээр хянаад эхэлнэ. Угаарын дохиог аваад манай шуурхай баг 5-7 минутын дотор шууд очино.
Энэ жил 5 мянган айлыг газ руу шилжүүлнэ. 11-р сарын эхээр газын холболтуудаа хийгээд дуусна. Дараа жил 50 мянган айлыг газтай холбоно" гэв.
Д.Батчулуун



















































