
Дархан-Уул аймгийн ЕБС-ийн дөрөвдүгээр сургуулийн багш ҮЭХ-ны дарга Н.Уранцэцэг дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Бид үнэхээр биелэгдэшгүй, болохгүй зүйл төр засаг, засгийн газраас хүсээд байгаа юм биш. Бидний хүүхэд хохироогүй юм уу. Өнөөдөр багш нар өөрсдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх энэ тэмцлийг засгийн газар, төр засгаас хорьж байгаа шийдвэрийг цахим орчноос хараад маш их харуусаж байна. Бид өнөөдрийг болтол тэсэж тэвчиж ирээгүй гэж үү.
Бидний шаардаж байгаа ганцхан зүйл бол боловсролын салбартаа анхаарал хандуулаач гэдэг зүйлийг л шаардаж байна. Боловсролын салбарт мэргэжлийн багш нарын хомсдол маш их байна.
Монгол улсынхаа ирээдүйн төлөө ажиллах сайхан залуу боловсон хүчнүүд, мэргэжлээ зэврүүлж уул уурхайн салбар, гадагшаа харийн оронд ажиллах замыг сонгож байна. Бидний тавьж буй шаардлага болох багш, ажилчдын цалинг 3.500.000 төгрөг болгохыг шаардаж байна" гэв.
Б.Туяамарал




















































