Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр төвийн аймгуудын нутийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
2025 оны 10-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -6...-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -6...-8 градус хүйтэн байна.