Алтайн уулархаг нутгаар үүлшиж, өдөртөө ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.
Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -28…-32 градус, өдөртөө -10…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -5…-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -4…+1 дулаан градус байна.
Улаанбаатар хот: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
Багануур: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
Тэрэлж: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.