Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-10-20
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна. 


Хонь

Бусадтай харилцах харилцаагаа эргэн нэг харах цаг иржээ. Зарим хүнтэй эвлэрч, харилцаагаа эргэн сэргээх боломж гарч ирж магадгүй. Хэрвээ та өөрөө хүсвэл шүү дээ. Юу юунаас илүү дотоод эдгэрэл, хувь хүний өсөлт рүүгээ анхаарахыг зөвлөж байна. Шинэ зүйл туршиж үзмээр санагдана. Гэхдээ үүнээс урьтаад цагийн менежментээ зөв зохицуулах хэрэгтэй. Дараагийн том алхамыг хийхийн өмнө яагаад гэдэг асуултыг өөртөө тавь. Санхүүгийн асуудал, тэр дундаа өр зээл анхаарлын төвд байна. Хариуцлагаа ухамсарлаж, шаардлагатай бол төлөвлөгөөгөө шинэчил. Ганц бие хүмүүс гүн гүнзгий хүчтэй холбоо үүсгэнэ. Гэхдээ та өөрөө яг бэлэн үү? Өөрөө өөртөө үнэн байгаарай. Хуучин хосууд сүүдэрт дарагдан үлдчихээд байдаг зарим сэдвийн талаар нухацтай ярилцана. Гүн рүү орж, үнэнийг мэдэхээс айх хэрэггүй.

Үхэр 

Тэвчээр, анхаарал төвлөрүүлэх чадвараа хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулаарай. Шинэ сурсан зүйлс тань танд илүү их өсөлт, эерэг холбоог авчрах болно. Од эрхэсийн нөлөөгөөр нууц, дотоод мэдрэмжээ ил гаргамаар санагдах бөгөөд ингэснээр бусадтай гүн гүнзгий яриа өрнүүлж, асуудлаа шийдвэрлэнэ. Та заримдаа бусдыг хэт халамжлаад өөрийгөө мартдаг бололтой. Үүнийхээ оронд харилцан тэнцвэртэй байдлыг бий болгохыг хичээ. Аливаа харилцаанд эцсийн зөв хариулт гэж байхгүй. Тэнцвэрийг хадгалах, чин зүрхнээсээ ойлгох гэсэн хоёр арга л бий. Хамтын төсөл, багийн ажлууд идэвхтэй урагшилна. Ажил төрлийн тал дээр ч бүх зүйл харилцан ашигтай байгаа эсэхийг нягтлаарай. Өөрт хэрэгтэй зүйлээ нээлттэй илэрхийл. Санхүүгийн таагүй сэдвүүдээсээ зайлсхийхийн оронд ярилцах нь дээр.

Ихэр 

Эрч хүч, урам зориг, шинэчлэлийг танд авчрах долоо хоног. Та аливааг илүү эерэг өнцгөөс харж эхэлнэ. Амжилтын цаана заавал мятаршгүй хүчин зүтгэл байдгийг санаарай. Магадгүй та сүүлийн үед урьд өмнөхөөсөө илүү хойрго болсон байх. Амжилтаа хадгалъя гэвэл өөрчлөгд, хүчин зүтгэл гарга. Од эрхэс танд сэрэмжлүүлэг дохио илгээж байна. Гэхдээ аливаа шийдвэр, өөрчлөлтийг баяр баясгалантайгаар гүйцэлдүүлж чадвал амьдрал илүү уян хатан, дулаахан байх болно. Хайртай хүмүүс, найз нөхөдтэйгөө чанартай цагийг өнгөрүүл. Эрүүл мэнд, технологи, өдөр тутмын хэрэглээтэй холбоотой зардалдаа анхаараарай. Ялангуяа анзаарагдамгүй жижиг зүйлсэд хэт их мөнгө үрээд байгаа юм биш биз. Удахгүй шинэ үүрэг хариуцлага хүлээн авч, ачаалал нэмэгдэж магадгүй. Үүнээс өмнө ажлаа эмхэлж цэгцлээрэй.

Мэлхий 

Таны амьдралын нэгэн шинэ мөчлөг эхэлж байна. Эрч хүчтэйгээр мөчлөг хоорондын шилжилтээ хийж буй танд баяр хүргэе. Бусдыг илүү гүн гүнзгий ойлгоно. Найз нөхөдтэйгөө ойлголцохын зэрэгцээ өөр бусад хүн таныг юу гэж бодож, хэрхэн хардагийг мэдэж авна. Уран сэтгэмж, бүтээлч санаа тань цэцэглэж, ажил хэрэг болно. Хобби, гоо сайхан, эсвэл хүүхэдтэй холбоотой зүйлд мөнгө зарцуулна. Энэ нь танд аз жаргал мэдрүүлэх ч гэлээ ухаалаг байдал хэзээд илүүдэхгүй. Ганц бие хүмүүс сайхан сэтгэлтэй хэн нэгэнтэй учрах магадлал өндөр байна. Хэрвээ та хостой бол харилцаагаа сайжруулах эерэг, хөгжилтэй зүйлсийг бодож олох хэрэгтэй. Хамтдаа инээж хөгжилдөж, бүтээлч бай. Эрүүл мэндийн байдал сайн. Хүсэл тэмүүлэл, урам зориг л танд хамгийн сайн эм болно.

Арслан 

Урам зоригтой, бүтээлч долоо хоног эхэлж байна. Урьд нь эхлүүлээд орхисон байсан төслөө дахин идэвхжүүлмээр санагдана. Өдөр тутамд хийдэг зүйлс, дадал зуршилаа өөрчлөх шаардлагатай бол одоо л эхэл. Үндсэндээ энэ долоо хоногт чимээгүй байлгүй, өөрийгөө илэрхийлэхийг од эрхэс зөвлөж байна. Амралтын өдрүүдээр өөрийгөө хайрлаж, халамжил. Өөртөө хайртай хүн бусдын хайрыг илүү нээлттэй хүлээж авч чадна. Бусдын шуугианаас түр холдож, ганцаараа эргэцүүлэн бодох цаг өөртөө гарга. Аливаа асуудлыг яаран шийдэхийн оронд юмс илүү тодорхой болтол хүлээ. Гэр бүлтэй холбоотой зардал их гарна. Хэт тансаглалд бус сэтгэлийн амар амгаланг авчрах зүйлсэд хөрөнгө оруулаарай. Ганц бие хүмүүс хөнгөн сээтэгнэл бус илүү нухацтай харилцаанд татагдана.

Охин

Өнгөрсөнд тохиолдсон зүйлсээ эргэцүүлэн бодож, сургамж авна. Үүнээс хойш та өөрийн үнэ цэнийг илүү сайн ойлгож эхлэх болов уу. Сэтгэл хөдлөлдөө хэт хөтлөгдөөд байлгүй ядаргаатай ажлуудыг хурдтай бөгөөд тодорхой шийдвэрлэж сур. Гэлээ гээд энэ нь үг, үйлдэлдээ хянуургүй ханд гэсэн үг биш. Бусадтай эв зүйгээ хадгалахыг хүсвэл дипломат байдал хамгийн чухал. Ажил мэргэжлийн талбарт таны бусдыг ятган үнэмшүүлэх чадвар хүчтэй байна. Үүнийг ашиглаад танилцуулах, санал болгох зүйлс байвал гаргаж ирээрэй. Жижиг худалдан авалтад хэр их мөнгө зарцуулж байгаагаа ажиглаарай. Ганц бие охиныхныг анхааралтай сонсох, чин сэтгэлээсээ хандах хэн нэгэн гарч ирж магадгүй. Сэтгэл зүйн эрүүл мэндээ голчлон анхаарах хэрэгтэй. Кино үзэж, ном уншиж, сэтгэлээ амар амгалан байлга.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхонд төрсөн өдрийн мэнд хүргэе. Таны гол дүрд тоглох долоо хоног. Энэ өдрүүдэд та өөртөө илүү их анхаарал хандуулж, дотоод хүчээ хөгжүүлнэ. Суралцаж, хөгжсөнөө амьдрал дээр хэрэгжүүлэхэд хэзээд бэлэн байх хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө илүү ойр байж, тэдний түүхийг сонс. Бусдад энэрэнгүй ханд. Таны мэдлэг, ухаан бусдад гэрэл болох болно. Хайр дурлалын харилцаанд харилцан өгөх авахын зарчимаар хандаарай. Өдөр тутмын дадал зуршил үнэт зүйлтэй тань нийцэж буй эсэхийг нэг эргэцүүлээрэй. Жижиг үйлдлүүд өсөлтөд хамгийн их нөлөөлдөг гэдгийг сана. Санхүүгийн зорилгоо шинээр тодорхойл. Зөвхөн гадна харагдах байдлаас нь бус илүү бодитой төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд ч ялгаагүй. Төсөөлөлд бус бодит чанарт анхаарал хандуул.

Хилэнц

Өөрчлөлт, шинэчлэлтийн долоо хоног. Дотор байгаа эрч хүчээ ашиглаад өөртэйгөө гол нь ажиллаарай. Шинэ зорилго, төлөвлөгөөгөө гарга. Доторх бяцхан хүүхдээ эдгээ. Өнгөрсөнд тохиолдсон юмсыг ахин дахин бодож, санаа зовж, ичиж одоо болсон, хангалттай. Өөрийгөө чөлөөлж, сүүдрээс гар. Ойр дотны хүмүүсээс тань багагүй дэмжлэг ирэх тул та өөртөө илүү итгэлтэй болж, бүтээх, өсч хөгжих урам зориг дүүрэн байна. Санхүүгийн төлөвлөгөөгөө үнэт зүйлстэйгээ нийцүүлж гарга. Мөнгө үрэхдээ ч, хуримтлуулахдаа ч ухаалаг бай. Ганц бие хүмүүс сэтгэлд нийцсэн хэн нэгэнтэй хүчтэй таталцана. Харин хосуудад илэн далангүй байж, ярилцахыг зөвлөе. Шүүмжлэлгүйгээр, зүгээр сонсох гэж сонс. Өнгөрснөө хаяж, харилцан өсөх зай талбайг бие биедээ гаргаж өг.

Нум

Ур чадвараа хөгжүүлэхэд түлхүү анхаарах долоо хоног. Сургалтад бүртгүүлэх, аялалд гарах зэргээр эрэл хайгуулч байгаарай. Удирдлагууд тань таныг магтаж, үнэ цэнтэй нэгэн гэдгийг тань хүлээн зөвшөөрнө. Эргэн тойрны тань хүмүүс таныг хэн болохыг тодорхойлох учир хүрээллээ нэг хар. Хэн нь таны үнэт зүйлстэй нийцэх хань, хамтрагч мөн бэ? Өнгөрсөнд тохиолдсон зүйлтэй холбоотойгоор сэтгэлдээ шархтай явдаг бол үүнээсээ өөрийгөө чөлөөлөх цаг болжээ. Сэтгэл заслын эмчилгээ гэх мэт илүү бодитой зүйлээр оролдвол үр дүнтэй. Санхүүгээ ч иймэрхүү зүйлсэд зарцуулж магадгүй байна. Хийж буй ажлаа бусдад харуулах гэж яарах хэрэггүй. Үр дүн нь таны өмнөөс ярьна. Хайртай хүндээ хувийн орон зай олго. Ингэж гэмээнэ танд ч бас орон зай гарч ирнэ. Хүч хэрэглэх бус зөөлөн байдлыг сонго.

Матар 

Та энэ долоо хоногт олны анхаарлын төвд байх бололтой. Энэ цаг мөчийг ашиглаад бусадтай хэрхэн хамтран ажиллаж, ойлголцохыг мэдэж авна. Таны удирдан, зохион байгуулах чадварыг шалгасан илүү олон үүрэг хариуцлага таны нуруун дээр ирнэ. Таны ур чадварын ачаар хүмүүс тантай хамт өсч хөгжинө. Өнгөрсөнд болсон зүйлсийг хүлээн зөвшөөрч, бусдыг уучилж, хуучны найздаа боломж олгох хэрэгтэй. Найрамдал, нөхөрлөлийг гол зарчимаа болго. Эрт санагдаж магадгүй ч ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргаж эхлэхэд гэмгүй. Амралтаа ч, ажлаа ч төлөвлө. Тэмдэглэл хөтлө. Боловсрол, технологи, том зорилгоо дэмжих хэрэгсэлд хөрөнгө оруул. Хайртай хүнтэйгээ ирээдүйн төлөвлөгөө, мөрөөдөл, хамт бүтээж буй зүйлээ ярилцаарай. Эрч хүч сордог харилцааг орхиж, оронд нь таныг өсгөж хөгжүүлдэг орчинд орон зай гарга.

Хумх

Шинэ долоо хоног таны үзэл бодол, философи, итгэл үнэмшлийг илүү тодруулна. Үзэл бодлоо чөлөөтэй хуваалцсанаар нийгмийн хүрээллээ тэлнэ. Олон хүний анхаарал зөвхөн тан дээр төвлөрч, хэн гэдгээ харуулах шаардлага үүсч магадгүй. Ажил мэргэжлийн талбарт эрсдэл гаргах шаардлага үүснэ. Энэ нь эрсдэл гэх боловч таны ур чадвар, амбицад нийцсэн боломж байх болно. Жижиг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Алсын зорилгоо л хар. Ажил мэргэжил, ур чадвартай холбоотой зүйлд хөрөнгө оруулна. Энэ нь урт хугацаандаа үр өгөөжөө өгөх тул харамсах хэрэггүй. Ганц бие хүмүүс амбицтай, шударга хэн нэгэнд татагдана. Хэт сэтгэл хөдлөлд автах хэрэггүй. Хэрвээ та гэр бүлтэй, хостой бол ажил амьдралын тэнцвэрээ хадгалахыг зөвлөе. Зөвхөн өөр дээрээ төвлөрөлгүй хайртай хүнийхээ зорилгыг сонс.

Загас 

Бусдад энэрэнгүй зөөлөн талаа харуулж, нөхцөлгүй хайраар энэрч хайрла. Аливаа сорилттой тулгарсан үед сахилга баттай, болгоомжтой байх хэрэгтэй. Бусдаас хүсч буй зүйлээ тодорхой хэлж, харуул. Сурсан, мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж, өөрийгөө харуулах шаардлага гарна. Харах нүдийг тань тэлэх зүйлд мөнгөө зарцуул. Суралцах, аялах, менторшипт хөрөнгө оруул. Ганц бие загасны ордныхон тантай ижил үзэл баримтлалтай, нээлттэй нэгэнтэй танилцаж магадгүй. Гэсэн ч анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүйг санаарай. Танд өсч хөгжих боломжийг олгодог хүмүүстэй л хамт байвал зөв. Зарим таагүй орчин, хүмүүсийг ардаа орхиж сурах хэрэгтэй. Сэтгэл санааны эрүүл мэндээ дэмжихийн тулд байгальд гарч, тэмдэглэл хөтлөх зэрэгт цаг гаргаарай

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    12 цаг 39 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    12 цаг 49 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    12 цаг 59 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    13 цаг 17 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    14 цаг 27 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    15 цаг 9 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    15 цаг 40 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    15 цаг 58 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    16 цаг 1 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    17 цаг 8 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    17 цаг 8 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    17 цаг 48 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    17 цаг 48 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    18 цаг 37 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    19 цаг 2 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    19 цаг 8 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    19 цаг 18 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    19 цаг 20 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    19 цаг 37 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    19 цаг 44 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК