09:00 цагт: “Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” сэдвийн хүрээнд төр, ТББ, олон улсын байгууллагууд хүний эрхийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх уулзалт НҮБ-д болно.
09:30 цагт: Шүүхийн ил тод байдал-хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа-уулзалт Улсын Дээд шүүхийн байранд болно.
10:00 цагт: "Олон улсын худалдааны хэрэгслийг ашиглан экспортоо нэмэгдүүлэх боломж хэлэлцүүлэг" МҮХАҮТ-д болно.
10:30 цагт: “Нүүрс тойрсон нам-улс төр” хэлэлцүүлэг Монголын Хэвлэлийн хүрээлэнд болно.
11:30 цагт: Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас болон иргэдээс: УИХ-ыг тараах иргэдийн гарын үсэг цуглуулах саналыг орон даяар авч байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Амьдрал бэлэглэе” донорын ач холбогдолыг таниулах үйл ажиллагаа Д. Сүхбаатарын талбайд болно.