
10:00 цагт "ДЦС-5" болон “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн гүйцэтгэгч талуудтай Хангарди ордонд гэрээ байгуулна.
10:00 цагт АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн "Нойрны төв"-ийн нээлт болно.
10:00 цагт: Олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2025" үзэсгэлэн Мишээл экспод нээлтээ хийнэ.
11:00 цагт: "The Fight Club 1" Монгол улсын мэргэжлийн боксчдын чансаа тогтоох анхны тэмцээний хэвлэлийн хурал, жин үзлэг ITC Tower-ийн ZU Ballroom-д болно.
11:40 цагт: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШИС-ийн “Урлахуй ухааны тэнхим”-ийг МУСГЗ, бурханч лам, доктор, гэвш Г.Пүрэвбатын нэрэмжит болгон нэрлэж буй бөгөөд тус тэнхимийн нээлт болно.
16:00 цагт: Төрийн шагналт, Ардын зураач, угсаатны зүйч Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд “Амар аясгалан” үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээнэ.



















































