Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-11-03
0
ЖИРГЭХ

Хонь

Та жинхэнэ өөрийгөө олоход бэлэн болжээ. Аливаад эргэлзээгүй, хурдан, шийдэмгий байдаг тань таны давуу тал. Зорилгодоо эргэлзэлгүй тэмүүлэх замдаа бусадтай маргалдахаас зайлсхий. Үүний оронд асуудлыг дипломат, хүндэтгэлтэй байдлаар шийдээрэй. Мөнгө санхүүтэй холбоотой таны өмнө нь анзааралгүй үлдээсэн байсан, эсвэл анзаарахыг хүсээгүй зүйлс чинь ил гарч ирнэ. Төлбөр, гэрээ, зардалтай холбоотой асуудалд анхаарлаа хандуул. Шинэ зүйл сурах, аялах, зоригтой алхам хийх сар. Үүний зэрэгцээ байр сууриа бэхжүүлэхэд бодит хүчин чармайлт гаргаарай. Сүүлийн саруудад олж авсан мэдлэг туршлагаа бодитоор хэрэгжүүлэх боломж гарч ирнэ. Хайр дурлалын шинэ харилцаа үүсч магадгүй. Гэхдээ сэтгэл санааны амгалан тайван байдлаа нэгдүгээрт тавиарай. Хөрсөн дээрээ бууж, аливаад уужуу ханд. Дотоод ертөнцөө хайртай хүнээсээ нуух хэрэггүй.

Үхэр

Та бүх зүлийг практик талаас нь боддог, хүчтэй, тэсвэртэй нэгэн юм. Энэ долоо хоногт дотоод амар амгаланг тань алдагдуулж байсан элдэв бэрхшээлээсээ ангижирч чадна. Эрч хүчээ нөхөж авна. Ядарч, сульдсан мэдрэмж төрөөд байгаа бол хийж байгаа зүйлээ үнэлж дүгнэх цаг тань ирсэн болов уу. Таны авч хэрэгжүүлж байгаа арга үнэхээр үр дүнтэй байна уу? Шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Бусдаас тусламж авах боломж байсаар байхад ганцаараа зүдрэх хэрэггүй. Хэвшмэл баригдмал зүйлсээсээ салж, өөрийгөө шинэ байдлаар илэрхийлэхийг хичээгээрэй. Сэтгэл зүй тань онцгой мэдрэмтгий байх тул тогтворжуулахын тулд дасгал хөдөлгөөн хийвэл зүгээр. Цаг зав, авьяас чадвараа зөв зүйлд зарцуулсан цагт сая амар амгаланг мэдэрнэ. Хайр дурлалын харилцаа танаас эрсдэл шаардана.

Ихэр 

Та туйлын сониуч, бусдыг асуултаар булах дуртай хүн бололтой. Бусадтай яриа өрнүүлэхдээ ч чадварлаг. Гэхдээ хүнтэй ярилцахдаа өнгөрсөн рүү нь хэт их өнгийхгүй байхыг од эрхэс сануулж байна. Сэтгэлд тань буглаж байсан далд бухимдал, түүх, айдас эргэн сэргэж магадгүй. Үүнийг үл тоомсорлож болохгүй. Аль болох уудлан гаргаж, өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Ажил хэрэг тань тогтвортой бүтэмжтэй байна. Гэхдээ шинэ зүйл эхлүүлэх гэхээсээ илүү өмнөхөө дуусгахад анхаараарай. Бусадтай харилцахдаа шударга байхаас бүү зайлсхий. Хайр дурлалын харилцаагаа эрүүл, утга учиртай байлгахыг зөвлөж байна. Та хайртай хүнтэйгээ байхдаа сэтгэл санаагаар өөдрөг байж, хурдан эдгэрдэг хүн юм. Хайртай хүнээсээ хэт ихийг хүлээгээд байж магадгүй. Үүнийгээ эргэцүүлэн бодоод өөрчлөхийг хичээ.

Мэлхий

Та бол хатуу, зөөлний тэнцвэрийг хамгийн сайн ологч. Танд олон давуу тал бий. Гэсэн атлаа би үүнээс илүү ихийг хийж чадах уу гэж өөрийгөө заримдаа голдог. Бусдын өмнө хариуцлага хүлээж, хүлээлтэд нь хүрэх гэж чармайх хэрэггүй. Оронд нь өөрийнхөө хүлээлтэд хүрэхэд анхаарлаа төвлөрүүлээрэй. Зарим харилцаагаа энэ долоо хоногт эргэн харснаар ирээдүйд танд хэн, юу илүү хэрэгтэй болохыг ойлгоно. Урт хугацааны зорилгодоо чиглэсэн шийдвэрүүд гаргахыг хичээгээрэй. Үнэт зүйлийг тань ойлгодог найз нөхөд, хамтрагчдаар өөрийгөө хүрээлүүл. Хайр дурлалын харилцаа сонирхолтой байх бололтой. Та хөгжилтэй, эрч хүчтэй, дурламтгай байх нь. Энэ нь таны эрүүл мэндэд ч тустай. Романтик харилцаанд хоёрдмол утга хэрэггүй, бодож санаж яваагаа шууд хэлээрэй. Ажлын тал дээр хамтын ажиллагаа, харилцаа холбоог чухалчлаарай.

Арслан 

Та нэг шийдвэр гаргах гэж нэлээн юм болдог хүн бололтой. Гэхдээ нэгэнт шийдсэн бол үнэнч бөгөөд тууштай байдаг. Энэ нь заримдаа өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй үед сул тал болох нь бий гэдгийг санаарай. Зарим зүйл дээр өөрийгөө хэт хязгаарлах хэрэггүй. Орхих зүйлийг орхиж сурвал ядаргаа, дарамт хөнгөрөхийг мэдрэх болно. Таны карьер, нэр хүнд өсөлтийн замдаа орж байна. Бусдад танигдаж, амьдралд тань өөрчлөлт, эргэлт гарч магадгүй. Хайр дурлалын харилцаа танаас үнэнч байдал, анхаарал халамж шаардана. Эрүүл мэнд сайн байх эсэх нь таны өдөр тутмын амьдралын хэв маягаас шалтгаална. Цаг хугацаа, авьяас чадвараа зарцуулж буй зүйлс тань ирээдүйн зорилго, үнэт зүйлстэй чинь нийцэж байгаа эсэхийг нягтлаарай. Өмнө нь оролдож байсан бүтээлч санаануудаа дахин эхлүүлбэл амжилт олж магадгүй.

Охин 

Та маш хөдөлмөрч, нарийн нямбай хүн юм. Аливаа зүйлийг гүйцэтгэл сайтай хийхийг хичээдэг. Гэхдээ энэ долоо хоногт хэвшиж дадсан бүхнээсээ татгалзмаар санагдана. Заримдаа хэв маягаа эвдэх нь стресс, санаа зовнилоос ангижрах нэг арга байж болох юм. Өөрчлөлтөөс бүү ай. Хэзээ, юуг, хаана хийх хэрэгтэйгээ та хамгийн сайн мэдэж байгаа, өөртөө итгэ. Таны бусадтай харилцах ур чадвар энэ долоо хоногт онцгой сайн байна. Ялангуяа таны үг бусдад хүчтэй нөлөөлөхөөр байна. Хайр дурлалд хөнгөн сээтэгнэл, гүн гүнзгий харилцаа аль аль нь хувь тавилан мэт утга учиртай санагдана. Эрүүл мэнддээ анхаарч, байгальд ойр байх хэрэгтэй. Ажлын талбарт нэгэнт хийх зүйлээ хийсэн бол одоо шинэ зүйл сурах цаг тань болсон гэсэн үг. Мэдлэг таныг тэлнэ. Хүмүүсийн дохио зангаа, биеийн хэлэмж санаснаас илүү ихийг танд хэлж магадгүй.

Жинлүүр

Та хайртай хүмүүстээ бүхнийг өгөхийг хүсдэг, халамжтай нэгэн юм. Гэхдээ заримдаа өгөөмөр зан тань бусдад тус биш ус болох гээд байдаг талтай. Зарим үед хүмүүсээр өөрсдөөр нь асуудлыг шийдүүл. Бүгдийг өмнүүр нь орж хийх хэрэггүй. Санхүүтэй холбоотой шийдвэрүүдэд ухаалаг хандаж, өр төлбөртөө анхаарал хандуулаарай. Өөрийн үнэ цэнээ баталж, сэтгэлээ нээх шаардлага гарна. Энэ нь таны холбоо харилцааг бэхжүүлэх ч гэлээ хавханд яваад орчихгүйг хичээгээрэй. Шинэ боломжууд гарч ирэхээс урьтаад сэтгэл санаагаа цэгцэлж, цэвэрлээрэй. Хуримтлагдсан стрессээ суллаж, биеийн тамираар хичээллэх хэрэгтэй. Дотоод ертөнц, нууц, эмзэг бүхнээ хэнд дэлгэхээ дахин нэг тунгаан бод. Та хоёр бие биедээ үнэхээр итгэдэг хүмүүс гэдгээ юун дээр тулгуурлаж шалгасан бэ? Алсын зорилго руугаа зөв чиглүүлж чадвал танд цаг зав, мөнгө хөрөнгө, авьяас чадвар аль аль нь байна.

Хилэнц

Та ямар ч ажил, төсөл, харилцаанд өөрийгөө зориулсан эрч хүчтэй, хүчирхэг байж чаддаг. Энэ долоо хоногт ялангуяа илүү эрч хүчтэй, идэвхтэй байх бололтой. Ажил хэргийн түншүүдтэйгээ хурцадмал байдал үүсч магадгүй ч жаахан тэвчээр гаргачихвал асуудал аяндаа цэгцэрнэ. Том алхам хийхээсээ өмнө байдал тодорхой болохыг хүлээх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаан дээр ч бас таны сэтгэл санаа хэт их эрч хүчнээсээ болоод оволзоод л байх бололтой. Өөрийгөө илэрхийлж чадахгүй хүнд байдалд орж магадгүй. Зорилгоо тодорхой илэрхийл, үнэн бай. Харилцааныхаа зөрчилтэй талыг хүлээн зөвшөөр. Эрүүл мэндийн тал дээр амьдралын дадал зуршлаа зөв болгоход анхаарал хандуулаарай. Найз нөхдөд тань таны тусламж хэрэгтэй болно. Эрч хүчтэй байж, итгэлтэй, эрсдэл үүрэх чадвартай байхыг тэдэнд заагаарай.

Нум 

Та бол гайхалтай дасан зохицох чадвартай нэгэн. Амьдралд гарч буй өөрчлөлт бүхэнд та уян хатнаар дасан зохицдог. Олон янзын туршлагыг ч хуримтлуулсан хүн юм. Одоо харин өдөр тутмын дадал хэвшилдээ анхаарал хандуулах цаг тань болжээ. Таны хийж дадсан зарим зүйл өөрт тань болон бусдад сөргөөр нөлөөлөөд байгаа юм биш биз. Адал явдалд тэмүүлж, эрч хүч тань оволзож байгаа ч махан биеэ хааяа анхаарч байхгүй бол болохгүй. Эрүүл мэндээ бүү орхигдуулаарай. Сэтгэл хөдлөлөө хэтрүүлэлгүй тэнцвэрийг хадгалаарай. Арын албанд өчнөөн удаан ажилласны тань үр шим гарч, хөдөлмөрөө үнэлүүлнэ. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэдгийг санах хэрэгтэй. Хааяа амаа татаад, оронд нь эргэцүүлэн бод. Дотоод ертөнцтэйгөө тулж ажиллах нь урт хугацаандаа эдгэрэлийн түлхүүр болно.

Матар 

Та бол ашигт үйлийн коэффициентэд төвлөрөгч нэгэн. Үр ашигтай, саад бэрхшээлгүй ажиллах дуртай. Амьдралаа зорилготой, төлөвлөгөөтэй өнгөрөөхийг хамгийн зөв гэж боддог учир бүтээмжийг маш ихээр чухалчилдаг. Гэхдээ заримдаа энэ бүхэн танд баяр баясал гэхээсээ илүү дарамт, ачаа болдог. Энэ долоо хоногт нуруун дээр чинь хүнд ачаа болж байсан, цаг хугацаа, мөнгө санхүүгээ ихээхэн зарцуулсан зүйлээсээ салах бололтой. Төгс төгөлдөрт хэт баригдах хэрэггүйг танд сануулъя. Илүү их тэвчих нь яав даа гэж харамсаж магадгүй ч зарим зүйлийг орхиод шинэ зүйлд анхаарлаа төвлөрүүлсэн нь дээр. Таны нийгмийн хүрээлэл өөрчлөгдөж магадгүй. Хэн танд илүү үнэнч байж, шударга ханддаг вэ гэдгийг бод. Бүжиглэх, тоглох зэргээр сэтгэлээ сэргээх зүйлсийг хийж, эрүүл мэнддээ анхаараарай.

Хумх

Та бол алсын бодолтой, асуудлын учир шалтгааныг олох дуртай нэгэн. Тийм болохоор хүмүүс танд элдэв асуудлаа ярьж, шийдвэрлүүлэх дуртай байдаг бололтой. Одоо харин та өөртөө, өөрийнхөө ирээдүйд анхаарал төвлөрүүлээрэй. Уламжлалт хэв маягт бүү баригдаарай. Уламжлал болж тогтсон бүхэн хамгийн зөв байдаггүй. Удаан хугацаанд шийдэгдээгүй явсан гэр бүлийн асуудал нэг тийш цэгцэрнэ. Ганц бие хүмүүс бусдыг татах хүч нь соронз мэт байна. Харин та хостой бол ажил, амьдралынхаа тэнцвэрийг хадгалах шаардлагатай. Зөв дадал зуршил, амралтаар эрүүл мэндээ тэтгээрэй. Карьерынхаа хэтийн төлөвийг гаргахдаа өөртөө үнэнч байх хэрэгтэй. Таны карьер таны мөн чанартай нийцэж байвал хамгийн зөв. Санхүүгийн байдал тогтвортой. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхгүйг хичээгээрэй.

Загас 

Та эргэн тойрны уур амьсгал, энергийг маш сайн мэдэрдэг. Болж бүтэхгүй байгаа бүхнийг та хамгийн түрүүнд ажигладаг. Бусдын зовлон зүдгүүр, аз жаргалыг ч олж харах нүдтэй. Буруу санагдсан зүйлсийг үл тоомсорлож болохгүйг од эрхэс сануулж байна. Тухайлбал, хайр дурлалын харилцаанд тань зарим зүйл тэнцвэргүй санагдаж магадгүй. Энэ тохиолдолд дуугүй суухын оронд ярилцаж, асуудлыг хөндөх хэрэгтэй. Хурцадмал санагдаж байсан зүйлс ярилцаад ирэхээр хамаагүй хөнгөрнө. Шинэ зүйл сурах, бусадтай харилцаа холбоо тогтоох чадвар тань сайн байна. Удаан үргэлжилсэн төсөл, ажлаа дуусгаж, эцсийн шийдвэрийг гарга. Нарийн ширийн зүйлсийг дуусгахад тэвчээр шаардагдана. Сэтгэл зүйн эрүүл мэндээ дэмжиж, тайван байх хэрэгтэй. Хүмүүстэй ярилцахдаа хэлэх үгээ зөв сонгож, зөв дамжуулах хэрэгтэй. Сүүлийн саруудад хуримтлуулсан туршлага тань таны дараагийн алхамыг чиглүүлнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    2 цаг 0 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 13 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    2 цаг 59 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    3 цаг 4 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    4 цаг 16 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    4 цаг 30 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    4 цаг 38 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    4 цаг 46 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    5 цаг 14 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    6 цаг 6 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    6 цаг 56 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    7 цаг 15 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    7 цаг 18 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    7 цаг 40 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    7 цаг 59 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    8 цаг 9 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    9 цаг 7 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    9 цаг 21 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    10 цаг 12 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    10 цаг 13 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК