
Монголд эмчлэх боломжгүй 25 өвчнийг бууруулах зорилгоор төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн дөрвөн багийг сургахаар гадны өндөр хөгжилтэй орнууд руу илгээж, эмч, сувилагч, техникч зэрэг тухайн эмчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг багаар нь сургаж байна. Мөн хэрэглэх өндөр технологийн тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэсэн байна.
Үүний үр дүнд Монголд эмчлэх боломжгүй 25 өвчнөөс гурвыг нь эмчилдэг болсон. Одоогоор 100 гаруй иргэнд эмчилгээ хийгээд байна. Тэр хэмжээгээр гадаад руу урсах зардлыг Монголдоо үлдээсэн. Хүний нөөцийг багаар сургаж, бэлдэх бодлогыг цаашид ч үргэлжлүүлнэ гэж ЭМЯ-ны харьяа ЭМХТ-ийн захирал М.Одгэрэл ярилаа.
Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтыг хоёр жил тутамд шинэчлэх журамтай бөгөөд 2026 онд уг жагсаалтыг шинэчлэн батлахад жагсаалтаас гурван өвчин хасагдах боломж бүрджээ.




















































