
Баянгол дүүргийн 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Баянгол Бизнес Инкубатор” төвийн хамт олны төлөөлөл өнөөдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, орлогч Д.Мөнхбаатар нартай уулзаж, дүүргийн хэмжээнд ажилгүйдлийг бууруулах, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, жижиглэн худалдаачдыг ажлын байраар хангахад тогтмол дэмжлэг үзүүлж ажилладагт баярладаг хэмээн нийт худалдаа эрхлэгчдийн өмнөөс Талархал гардууллаа. Баянгол дүүргийн хувьд нийслэлийн худалдаа, үйлчилгээний гол бүс.
- Дүүргийн Татварын хэлтсийн мэдээлснээр дүүрэгт татвар төлөгч 172.238 иргэн, бичил болон жижиг сегментийн гээд нийт 39211 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулдаг.
- Мөн дүүргийн ЖДҮҮДТ-ийн Судалгаа мэдээллийн санд дүүрэгт ү йлдвэр, үйлчилгээ эрхлэгч 3446 иргэн, аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 2141 нь иргэн, 1305 нь аж ахуйн нэгж гэсэн мэдээлэл байна.

Иймд дүүрэг орон нутгийн зүгээс дүүргийн холбогдох газартай хамтран үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг сургалт, зөвлөгөөнд хамруулах, борлуулалтын зах зээлд таниулах зорилгоор гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулахад анхаарч ажилладаг. Мөн худалдаа эрхлэгчдээ дэмжиж “Баянгол Бизнес Инкубатор” төвийг байгуулснаас гадна “Баянголд үйлдвэрлэв” нэрийн барааны дэлгүүрийг шинээр нээн үйл ажиллагаа явуулж байгаа юм.




















































