
Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.
Зөвлөлийн хурлаар:
- “Эрүүл Баянгол хөтөлбөр”-ийн төсөл,
- Дүүргийн 11, 16 дугаар хорооны Гэр болон байшин дулаалгыг 23-р хороонд шилжүүлэн дулаалга хийх талаар,
- Хийн халаагуурт шилжүүлэх газны цэгийн түрээсийн талаар,
- Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн явц,
- П.Жасрайн гудамжнаас Үндсэн хуулийн гудамж хүртэлх гудамж нэршүүлэх зэрэг нийт 8 асуудлын хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тухайлбал, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга З.Балдандугар ирэх онд хэрэгжүүлэх “Эрүүл Баянгол хөтөлбөр”-ийн төслийг танилцуулсан бөгөөд ингэхдээ сүүлийн үед аутизмтай хүүхдийн тоо нэмэгдсэнээс гадна ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйчидтэй хамтарч сургалт орох зайлшгүй шаардлага үүсээд байгааг тоо баримтууд харуулж байна гэдгийг онцолсон.
Үүнтэй холбоотойгоор Зөвлөлийн гишүүд 2026 онд хэрэгжүүлэх “Эрүүл Баянгол хөтөлбөр”-ийг боловсруулахдаа
-
нийгмийн эрүүл мэндийн чиглэлд анхаарах хандуулах. Ингэхдээ энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хөтөлбөр боловсруулж, төлөвлөгөө гаргах, сургалтууд зохин байгуулах,
-
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тэгш хамран сургах боломжоор хангахад анхаарах. Ингэхдээ СӨБ-ын байгууллагуудад тусгай хэрэгцээт болон аутизмтай хүүхдүүдтэй ажилладаг 1, 2 мэргэжлийн багшийг бэлтгэхэд одооноос анхаарч, холбогдох газар болон яаманд энэ талаар саналаа хүргүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэв.



-

-























































