Баярын амралт нь амралтын өдөртэй давхацвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн төслийг маргааш хэлэлцэхээр болжээ.

Тодруулбал, "Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ” гэж заасан. Уг төслийг мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх аж.
Тус хуулийн төслийг УИХ-ийн гишүүн Б.Уянга нарын хоёр гишүүн энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд маргааш анхны хэлэлцүүлгээ хийх гэж байгаа юм.





















































