
Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор НҮБ-аас 16 хоногийн аяныг 1991 оноос эхлэн жил бүр 11 дүгээр сарын 25-аас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр) 12 дугаар сарын 10 (Хүний эрхийн өдөр)-ны хооронд тодорхой уриалга дэвшүүлэн зохион байгуулдаг.
Энэ жилийн аян "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриатайгаар өнөөдөр нээлтээ хийлээ.
2024 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1,578 иргэн хохирсон, үүнээс 1,345 буюу 85.2 хувь нь эмэгтэй, 30 буюу 1.9 хувь нь эрэгтэй, 203 буюу 12.9 хувь нь хүүхэд эзэлж байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын албан хаагчид тус аянд нэгдэж, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллана.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэхэд НЭГДЭЦГЭЭЕ.

















































