
Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой 2026 онд тохиож буйтай холбогдуулан Олон Улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, зөв харилцаа, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвар төлөвшүүлэх "Тоглонгоо суралцъя”, "Хүүхдийн зуслан:хөгжлийн менежмент, хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүй” номыг бүтээлээ.
Тус ном нь хүүхдийг дэмжих хөтөлбөрийн арга зүй, зуслангийн менежмент болон хүмүүжил төлөвшлийн мэдээллийг багтаасан бөгөөд салбарын багш, албан хаагчдад зориулсан практик гарын авлага юм.
Мөн Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт шинэ номын сан болон виртуал танхим байгууллаа.
Шинэ номын сан нь 100 гаруй төрлийн сан хөмрөгтэй, уншлагын танхим болон гэрээр ном олгох үйлчилгээтэй, Найрамдал цогцолборын цахим номын сангийн системд албан ёсоор холбогдлоо.
Харин виртуал танхим нь орчин цагийн технологийн мэдлэг, оюуны чадамжийг хөгжүүлж, инженерчлэлийн сэтгэлгээ төлөвшүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн.

Хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олондоо талархал илэрхийлье. Мөн номын багт ажилласан МУБИС, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо, Авлигатай тэмцэх газар, Хүүхдийн хөгжлийн аргазүйч нартаа талархаж байна.


















































