
“Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар”-ынхан шуурхай хурал зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
- Ажлын цаг ашиглалтыг сайжруулж, хариуцсан ажлуудаа цаг хугацаанд нь гүйцэтгэж, гэр бүлдээ цаг гаргах
- Иргэдийн өргөдөл, гомдол, албан бичигт хариулах ажилд хариуцлагаа нэмэгдүүлж, хариуцлагатай, шуурхайгаар шийдвэрлэн, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх
- Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх
Агентлагийн албан хаагчдынхаа ёс зүйн манлайллыг дээшлүүлэх, ёс суртахуунтай, зөв хандлагатай, хариуцлагатай байхыг уриаллаа.





















































