Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл

2025-12-08
0
ЖИРГЭХ

Хиймэл оюун ухааны хөгжил дэвшил контент бүтээх арга барилыг бүр мөсөн өөрчиллөө. Өнөө цагт хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг ашиглан хүн бүр өндөр нягтралшилтай бодит зураг, олон сая хүнд хүрдэг видеонууд, эсвэл студийн түвшний дуу хөгжмийг ч хүссэн үедээ хормын төдийд хийдэг болсон. Энэ удаа бид одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж буй хэрэгслүүдийг, тэднийг алдартай болгосон жишээнүүдийн хамт, алхам алхмаар ашиглах заавартай нь танилцуулж байна.

  • Midjourney (Фотореалистик дүрслэлд хамгийн шилдэг нь)

Midjourney бол өнөөдрийн AI дүрс бүтээх технологийн хамгийн шилдэг хэрэгслүүдийн нэг. Гэрэл, материалын болон өнгөний динамик хослол, сүүдэрлэлтийн тал дээр хүний авсан өндөр зэрэглэлийн зурагтай төстэй түвшинд ажилладаг. Контент бүтээгчид, брэндүүд, хэвлэл мэдээллийнхэн эднийг ашиглаж, анхаарал татсан постер, сурталчилгааны зураг, концепт арт, бүр киноны санааны зураг гаргадаг болсон. Хамгийн гол нь уг хэрэгслийг ашигласнаар ямар ч хүн мэргэжлийн фотографер, график дизайнер биш байсан ч өндөр түвшний бүтээл гаргах боломжтой болдог. Уг хэрэглсийг ашиглаж бүтээсэн бүтээлүүдийн жишээг хүргэж байна. 

 

 

Midjourney ашиглах заавар: 

  1. Midjourney зөвхөн Discord дээр ажилладаг тул Discord аккаунт үүсгэнэ.
  2. Midjourney–ийн албан ёсны Discord серверт нэгдэнэ.
  3. Subscribe хийх буюу нэг сарын эрх худалдаж авна. (сарын 10 ам.доллараас 120 ам.доллар хүртэл өөр сонголтуудтай)
  4.  Зураг үүсгэх суваг руу орно.
  5. Chat box дээр /imagine бичээд промптоо оруулна. Жишээ нь:
     /imagine a futuristic city made of gold, cinematic lighting, ultra realism
  6. 30–60 секунд хүлээнэ.
  • DALL-E 3 (Хамгийн хялбар, текстийг яг зөв бичдэг хиймэл оюуны хэрэгсэл)

DALL-E 3 нь ChatGPT-тэй бүрэн уялдсан тул ямар ч төвөггүй, гүн технологийн мэдлэггүй хэрэглэгч хүртэл мэргэжлийн түвшинд ашиглах боломжтой. Өмнөх AI-уудын хамгийн том сул тал байсан “текст буруу бичих, үсэг солигдох” асуудлыг бүрэн шийдсэн. Нэмж хэлэхэд, хэрэглэгчийн хэлсэн санааг ChatGPT өөрөө маш нарийн, өндөр чанартай дүрслэлийн промпт болгон хөрвүүлдэг тул олон шат дамжлагагүй бүрэн автомат процесс бий. Тиймээс бизнесийн танилцуулга, инфографик, сошиал пост, зар сурталчилгаанд хамгийн ойлгомжтой, найдвартай сонголт болдог. Уг хэрэглсийг ашиглаж бүтээсэн бүтээлүүдийн жишээг хүргэж байна.

 

 

DALL-E 3 ашиглах заавар: 

  1. ChatGPT-д нэвтэрнэ (Plus/Pro хэрэгтэй).
  2. Шууд хүссэнээ бичнэ:“Гарын самбар барьсан муур, дээр нь ‘Hello World’ гэж бичсэн зураг хий.”
  3. Зураг автоматаар гарна.
  4. Засах бол зөвхөн хэлэхэд л хангалттай. 

 

 

  • Stable Diffusion (Хяналт хамгийн өндөр, Anime дүрслэлд шилдэг)

Хэрэглэгч өөрийн компьютер дээр суулгаж, тохиргоог хүссэнээрээ өөрчилж, өөрийн dataset ашиглан өөрийн хэв маягийн загвар сургах боломжтой. Энэ нь бусад хаалттай AI-д боломжгүй. Аниме, иллюстраци, сюрреал дүрслэл, онцгой эффекүүдэд дэлхий дахинд #1 сонголт болсон нь уг хиймэл оюун ухааны хэрэгслийн олон талт зааврыг дагах өргөн боломжтой шууд холбоотой. Худалдааны төсөл, тоглоомын концепт арт, манга дүр бүтээхэд маш тохиромжтой. Уг хэрэглсийг ашиглаж бүтээсэн бүтээлүүдийн жишээг хүргэж байна.

 

Stable Diffusion ашиглах заавар: 

  1. DreamStudio эсвэл HuggingFace зэрэг сайт руу орно 
  2. Промпт бичнэ: “Аниме хэв маягийн дайчны хөрөг, нарийн.”
  3. Хэмжээ, тохиргоог өөрчилж болно.
  4. Зураг автоматаар гарна.
  • Runway (AI Видео үүсгэгч хамгийн шилдэг нь) 

Runway Gen-2 нь кино бүтээгчдэд бодит амьдралд зураг авах шаардлагагүйгээр зураг авалтын материал (B-roll) гаргах боломж олгосон анхны томоохон AI системүүдийн нэг. Ингэснээр бага төсөвтэй студи, контент бүтээгчид холливудын түвшний динамик кадртай видео хийх боломжтой болсон. Видео продакшн салбарын бүтээлч процессыг бүрэн өөрчилсөн гэж судлаачид үнэлдэг. Бас Runway-н үр дүнд шинэ төрлийн уран сайхны клип, сюрреалист реклам, туршилтын богино кинонууд дэлхий даяар гарч эхэлсэн. Уг хэрэглсийг ашиглаж бүтээсэн бүтээлүүдийн жишээг хүргэж байна: Жишээ бичлэгүүд 

Runway ашиглах заавар: 

  1. RunwayML сайтад бүртгүүлнэ.
  2. “Gen-2 – Text to Video” сонгоно.
  3. Промпт бичнэ: “Нар жаргаж буй уулын дрон ашигласан кино кадр.”
  4. Generate дарж 4 секундийн дотор видео үүсгэнэ. 
  • ElevenLabs (AI Дуу хоолойны хамгийн бодит хувилбар)

ElevenLabs дууны технологи нь хүний ярианы аялга, амьсгаа, интонац, хурд, сэтгэл хөдлөлийн өнгө аясыг маш нарийн дуурайдаг. Энэ нь маркетинг, подкаст, аудиокитаб, тоглоом, кинонд дуу хоолой хийх процессыг үндсээр нь өөрчилсөн. Хүн бүр студи бичлэгийн аппаратгүй байсан ч мэргэжлийн дикторын чанартай дуу хоолой гаргах боломжтой болсон. Voice cloning технологиороо алдартай тул брэндүүд олон хэл дээр нэг хэв маягийн дуу хоолойтой сурталчилгааг богино хугацаанд бүтээдэг давуу талтай. Уг хэрэглсийг илүү дэлгэрэнгүй танилцуулсан бичлэгийн холбоосыг хүргэж байна: ElevenLabs

ElevenLabs ашиглах заавар: 

  1. ElevenLabs сайт руу орно. 
  2. Бэлэн хоолой сонгох эсвэл өөрийн хоолойг upload хийнэ.
  3. Бичээсээ оруулна.
  4. Generate → MP3 татаж авна.
  • Suno (AI Хөгжмийн бүтээлд хамгийн шилдэг нь)

Suno нь хөгжмийн үйлдвэрлэлд яг DALL-E 3-ын хийсэн шиг хувьсгал авчирсан. Хөгжим зохиох, үг бичих, дуучин дуугарах, продюсерийн мастер хийх зэрэг бүх шат дамжлагыг ганц текстийн тайлбар руу автоматжуулсан. Дуу хөгжмийн ур чадваргүй хүн ч өндөр чанартай, радиод цацаж болохуйц бүтээл гаргах боломжтой болсон. Ингэснээр сошиал контент бүтээгчид, рекламны агентлагууд, инди артистуудын бүтээлч процесс асар их хурдассан. Уг хэрэглсийг ашиглаж бүтээсэн бүтээлийн жишээг хүргэж байна: Suno

Suno ашиглах заавар: 

  1. Suno сайт руу орно.
  2. Create дараад шинэ дуу эхлүүлнэ.
  3. Жишээлбэл: “Хайрын тухай дуу”
  4. Create дарж өөрийн дууг сонсоно.

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    4 цаг 1 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    4 цаг 11 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    4 цаг 21 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    4 цаг 38 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    5 цаг 49 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 31 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    7 цаг 1 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    7 цаг 20 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    7 цаг 22 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    8 цаг 30 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    8 цаг 30 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    9 цаг 10 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    9 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    9 цаг 59 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    10 цаг 24 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    10 цаг 29 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    10 цаг 40 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    10 цаг 41 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    10 цаг 58 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    11 цаг 5 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК