
Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон баярын энэ өдрөөр эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зогсож байгаа Онцгой байдлын байгууллагын үе, үеийн ажилтан, алба хаагч та бүхэндээ болон гэр бүл, үр хүүхэд, ард иргэддээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ түүхэн өдөр бол эх орныхоо мөнх тусгаар тогтнолд бахархдаг, өв соёл, эх түүхээ хүндэтгэдэг, сайн сайхан ирээдүйг бүтээхээр зорьдог Монгол хүн бүрийн сэтгэлийн их баяр, бахархлын өдөр билээ.
Өргөсөн тангарагтаа үнэнч шударгаар хандаж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд зогсож, аюулт нөхцөл бүрт авралын гараа сунган зүтгэж яваа алба хаагч та бүхэн бол эх орон, ард түмнийхээ сэтгэлд шингэсэн итгэл, мохошгүй найдвар юм.
Эх орон минь мөнх оршиж, түмэн олон минь амгалан тайван байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г. АРИУНБУЯН




















































