Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Ариунтунгалаг: Онцгой албаны алба хаагч гэдгээрээ омогшиж, бахархдаг

2025-12-10
0
ЖИРГЭХ

Цаг хугацаа гэдэг бүхнийг хүүрнэж, өгүүлэх бидний “толь”. Түүнд бага насны дурсамж, ангийн хамт олон, ажлын гараа, амжилт бүтээл, гэр бүл, хүсэл мөрөөдөл гээд бүх зүйл оршиж, хүмүүн заяаны мөрийг “тамгалж” үлддэг онцлогтой. Өнгөрсөн бүхэн сургамж болж, өнөөдрийн үйлдэл маргаашийг “тодорхойлдог” учраас хүн бүрийн хүсэл мөрөөдөл, хийсэн бүхэн эзнээ тодотгодог гэж ойлгодог. Энэ л замналын мөрөөр өөрийнхөө түүхийг бичиж, хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хичээл, зүтгэл гарган ажилладаг олон мэргэжилтнүүдийн дундаас энэ удаад nematimes булан ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах, сургалтын газрын гамшгаас хамгаалах сургалт, дадлага хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Мягмарын Ариунтунгалагийг онцолж байна.

-Улаанбаатар хотын унаган хүүхэд. Хүүхэд нас маань бусдын л адил өнгөрсөн. Багадаа ном их уншдаг, үлгэрийн номноос салдаггүй хүүхэд байсан. Орос, монгол үлгэрүүдийг дахин, дахин уншсаар бүгдийг нь цээжилчихнэ. Баянгол дүүргийн 10 дугаар хорооллоос Сонгинохайрхан дүүрэгт байрладаг сургууль хүртэл автобусанд ном уншиж яваад буух буудлаасаа өнгөрчихдөг байснаа тод санаж байна. Миний хувьд Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2006 онд Олон улсын эдийн засаг бизнесийн их сургууль, 2010 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг тус тус дүүргэсэн. Олон улсын эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

-Онцгой байдлын албанд 17 дахь жилдээ ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газарт 2008 онд тухайн үеийн Тамгын газрын Хүний нөөцийн хэлтэст Хүний нөөцийн судалгаа, дүн бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлсэн. Түүнээс хойш  архив, бичиг хэргийн эрхлэгч, архивын дарга, Гамшиг судлалын хүрээлэнд байгалийн гаралтай гамшгийн судалгааны эрдэм шинжилгээний ажилтан, Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газар, Гамшгаас хамгаалах сургалтын газарт мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байна.

-Хүний нөөцийн судалгаа, дүн бүртгэл хариуцсан мэргэжилтнээр 2008 онд томилогдсон ажиллаж байх үед тухайн үеийн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр “Онцгой байдлын ерөнхий газарт Архивын ерөнхий газраас улсын үзлэг 2009 онд ирнэ .Чи үүнд сайн бэлдээд шалгуулаарай, амжилт хүсье” гэж өгсөн үүрэг нь миний хувьд даргаас авсан анхны томоохон “даалгавар” байлаа. Албандаа томилогдоод жил ч хүрээгүй шинэхэн томилогдсон дэслэгч надад өгөгдсөн хүнд хэрнээ хүндтэй энэ үүргийг биелүүлэхийн төлөө өөрийгөө дайчилж, хэд, хэдэн шинэ өөрчлөлтүүдийг хийсэн. Онцгой байдлын ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн удирдлагын баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж, Онцгой байдлын ерөнхий газрын даргаар батлуулж, Онцгой байдлын ерөнхий газрын архивт хадгалагдаж байгаа бүх баримт бичгүүдийг ялгаж, эмхлэн цэгцэлж, хавтаснуудыг бүгдийг нь сольж, бүртгэж баталгаажуулсан. Архивын тухай хууль, Үндэсний архивын газрын даргын тушаалаар батлагдсан байгууллагын архивын ажлын заавар, албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, баримт бичгийн стандартын эмхэтгэлийг мөрдлөг болгон Онцгой байдлын ерөнхий газрын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримт бичгийг стандартын дагуу эмхлэн цэгцлэх ажлуудыг хийж гүйцэтгэснээр 2009 оны Архивын ерөнхий газраас зохион байгуулсан архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр 95 хувь буюу “А” үнэлгээтэй  дүгнэгдэж, Онцгой байдлын ерөнхий газрын даргаас өгсөн анхны үүргээ амжилттай биелүүлж байлаа.

-Гамшгаас хамгаалах сургалт, дадлага хариуцсан мэргэжилтнээр томилогдсоноос хойш иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор төв, орон нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх тасаг, хэлтсүүдийн алба хаагчдыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах үүргийг гүйцэтгэж байна.

-Энэ хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн гал түймрийн аюулгүй байдал, өвөлжилт, хаваржилт хүндрэх болон зудын аюулаас урьдчилан сэргийлэх, шар усны үер болон үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг, гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөрлөг, олон улсын Иргэний хамгаалалтын өдөрлөг зэрэг нийт 7 нэгдсэн арга хэмжээ, өдөрлөг зохион байгуулах удирдамжийг шинээр боловсруулж, Монгол Улсын Шадар сайдаар 2020 онд батлуулахад гар бие оролцсон. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах, аюулгүй талбайд цугларах дадлага сургуулийг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ жил гэхэд давхардсан тоогоор 1.581.546 хүнийг хамруулсан нь нийт хүн амын 44.6 хувьд сургалт, дадлагыг зохион байгуулсан байна.

-Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг 2025 онд нийт 7616 удаа зохион байгуулж, 398.648 хүнийг хамруулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад сургалтын тоо 23 хувь, хүний тоо 53.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад 2025 онд 128.795 сурагчийг гамшгаас хамгаалах сургалтад хамруулсан нь өмнөх онтой харьцуулахад  8.54 хувиар өссөн. Статистик судалгаанаас харахад гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг ерөнхий боловсролын сурагчдыг өргөнөөр хамруулан зохион байгуулснаар 2025 онд гамшиг осолд өртсөн хүүхдийн тоо 25 хувиар буурсан үзүүлэлттэй дүн гарсан. Сургалт, нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд иргэд, олон нийтийг хамруулан өргөн цар хүрээтэй зохион байгуулах нь гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, улмаар өөрийн амьдрал, ахуйд хэрэглэж сурах дадлыг бий болгож, учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулдаг ач холбогдолтой. 

-Өдөр тутамдаа хэн нэгнээс суралцаж, бусдын дэмжлэгээр үүргээ амжилттай биелүүлж байна. Онцгой байдлын байгууллагад хамтран ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бол миний бахархал. Төрийн далбааны өдөр, Онцгой байдлын байгууллагын түүхт ойн жагсаал болон бусад хүндэтгэлийн ёслолын жагсаалд эмэгтэй алба хаагчдын хайрцагт алхаж, цэргийн хүн тэр дундаа Онцгой албаны алба хаагч гэдгээрээ омогшиж, бахархдаг.

-Хүн бүр адил байх боломжгүй. Өөрийн гэсэн өвөрмөц хувь тавилантай, үүрэгтэй, зорилго, мөрөөдөлтэй. Тийм болохоор хэн нэгнийг дуурайх биш өөрийн зан чанар, ур чадвартаа анхаарч, хийхийг хүссэн, хийж чадах бүх зүйлээ бүтээх хэрэгтэй гэж боддог. Ажил, мэргэжлийг ойлгож, үргэлж дэмждэг гэр бүлдээ, хамтдаа нэгэн түүхийг бичилцэж байгаа удирдлага, хамт олондоо талархаж явдгаа энэ ташрамд хэлмээр байна. Энэ албаны түүх болсон үе, үеийн ахмадууд, залгамж халаа нь болж түүчээлж яваа нийт алба хаагчдадаа ажлын амжилт, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Удахгүй болох шинэ оны баярын мэнд хүргэе. Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    4 цаг 1 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    4 цаг 10 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    4 цаг 21 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    4 цаг 38 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    5 цаг 49 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 30 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    7 цаг 1 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    7 цаг 20 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    7 цаг 22 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    8 цаг 30 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    8 цаг 30 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    9 цаг 9 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    9 цаг 9 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    9 цаг 59 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    10 цаг 23 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    10 цаг 29 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    10 цаг 40 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    10 цаг 41 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    10 цаг 58 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    11 цаг 5 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК