
Тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун, Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат, ахмад ажилтан, алба хаагчид оролцлоо. Урьдчилан сэргийлэх албанаас 2025 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, зохион байгуулсан арга хэмжээ, ажлын үр дүнг зэргийг хурлын үеэр танилцууллаа.
Мөн ажлын үр дүнгээрээ бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Үүнд:
- Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг” 3,
- Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” 1,
- “Ажил мэргэжлийн тэргүүн"-ний алба хаагч 6,
- Урьдчилан сэргийлэх албаны даргын “Баярын бичиг”-ээр 10 алба хаагч тус тус шагнагдаж,
- Тэргүүний хамт олноор “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс” шалгарлаа.
Л.Баяр

















































