
Эрүүл мэндийн дэд сайд Г. Номин ЭХЭМҮТ-д ажиллалаа. Тэрбээр тус төвийн амбулаторийн тусламж үйлчилгээний оочир, хүлээгдлийг бууруулах бодит шийдлийг боловсруулах зорилгоор удирдлагын багтай уулзаж, эмч мэргэжилтнүүдийн саналыг сонсон, үйлчлүүлэгчдийн өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.

Уулзалтын үеэр амбулаторийн ачаалал, урсгалын менежмент, цаг товлолт, хүний нөөцийн зохион байгуулалт зэрэг асуудлуудыг яаралтай шийдвэрлэх боломж, арга замуудыг хэлэлцлээ.
Эхний ээлжид хамгийн их хүлээгдэл үүсгэж буй:
• Хоол боловсруулах
• Зүрх судас
• Мэдрэл
• Чих, хамар, хоолой
• Нярайн үзлэг зэрэг 5 төрлийн үзлэг тус бүр дээр өвчтөний урсгал, цагийн зохион байгуулалт, үйлчилгээний дарааллын нарийвчилсан зураглал гаргаж, оочир бууруулах шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.



















































