
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-иас Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо болон Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран IOSA, ISSA, ISAGO хөтөлбөрийн талаар сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Том оврын агаарын хөлгийн аюулгүйн ажиллагааны аудит хөтөлбөр/IOSA/, Бага оврын агаарын хөлгийн аюулгүйн ажиллагааны аудит хөтөлбөр/ISSA/, Газрын тусгай үйлчилгээний аюулгүй ажиллагааны аудит хөтөлбөр/ISAGO/-үүдийн шинэчлэлт, аргачлалын талаар Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос мэдээлэл өглөө.
Сургалтад “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, Иргэний нисэхийн ерөнхий газар болон агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөл оролцлоо.

























































