
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс санаачлан Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн Буянт-Ухаа дахь салбарын хүүхдүүдийг хүүхдийн хөгжлийн хоцрогдол, шүдний эмчийн үзлэгт хамрууллаа.
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төв, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвтэй хамтран зохион байгуулсан хүүхдийн хэл яриа, нийгэмшихүй, хөдөлгөөн, танин мэдэхүй, бие дааж хийх үйлдэл болон шүдний эмчийн үзлэгт тус цэцэрлэгийн 180 хүүхэд хамрагдсан байна.


























































