
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.09.18-ны өдрийн А/527 дугаар тушаалаар компанийн ГХШ-ын бүрэлдэхүүн болон мэдээлэл дамжуулах схем батлагдлаа.
Штабын бүрэлдэхүүнд захирлын зөвлөлийн гишүүд болон бүх салбар нэгжийн дарга, тэдгээрийг орлон ажиллах албан тушаалтнууд багтсан болно.
Дээрх тушаалаар ГХШ-ыг удирдлага зохион байгуулалтаар хангах, гамшгийн хор уршгийг бууруулах, арилгах, дадлага сургуулилт зохион байгуулах, харилцан ажиллагааг өргөжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр ханган ажиллахыг компанийн ерөнхий менежер, штабын дарга П.Ганболдод даалгасан байна.
Ингэснээр компанийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, штабын бүрэлдэхүүнийг сургалтад хамруулах, гамшгаас хамгаалах менежментийн дагуу багуудад хуваарилах, дадлага хийх, жил бүр шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгслээр шат дараатай хангах зэрэг ажлууд үргэлжлэн хийгдэх юм.
Гамшгийн тохиолдол үүссэн үед компанийн штабт салбар нэгжүүд мэдээлэл ирүүлэх, улмаар Гамшгаас хамгаалах Зам, тээврийн улсын алба болон УОК-ын Ажиллагааны шуурхай штабт мэдээллийг дамжуулах, нутаг дэвсгэрийн онцгой байдлын байгууллага болон гэрээт даатгалын байгууллагад мэдэгдэх зэрэг ажиллагаанууд схемийн дагуу явагдана.





















































