
2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Зам тээврийн яамны салбарын хяналтын газрын дарга М.Энхболдоор ахлуулсан өвөлжилтийн бэлтгэл шалгах ажлын хэсэг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК дээр ажиллаа.
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ний гүйцэтгэх захирлын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/414 тоот тушаалаар Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга Б.Ганбаатараар ахлуулсан 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар байгуулагдсан ажлын хэсэг нь компаний өвөлжилтийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, зарим алба, салбар нэгжийн өвөлжилттэй холбоотой хийж гүйцэтгэсэн ажлуудыг газар дээр нь үзүүлж танилцуулсан юм.
Дашрамд дуулгахад “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ний 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний биелэлт 82%-тай байгаа бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг 12-р сарын 15-ны өдөр 100%-ийн биелэлттэй болгохоор зорилт тавин ажиллаж байна.





























































